Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн 2024 оны онцлох 10 амжилт

2 цаг 51 мин
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

1. Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийг НҮБ-д онцлов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хүрээнд зохион байгуулагдсан хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлын асуудлаарх салбар хэлэлцүүлэгт СИХҮТ-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо оролцож, Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангахад хэвлэл мэдээллийн салбарын ач холбогдлыг нэмэгдүүлэх Нийтийн эрх ашгийн төлөөх олон улсын сангийн (IFPIM) хөтөлбөрийн дэвшилтэт талуудаас хуваалцлаа.

 

2. MEMO 2024 арга хэмжээгээр “IFPIM Монгол” хөтөлбөрийг онцоллоо

Жил бүр хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн төлөө нийгмийн салбар бүрийн төлөөллийг цуглуулж, хэлэлцэх, харилцан суралцах орон зайг бий болгох Media Mongolia фестивалийг анх удаа зохион байгуулав. Энэ жилийнхээ үйл ажиллагаагаар хэвлэл мэдээллийн байгууллагуудыг чадавхжуулж, бие даасан тогтвортой бизнес загвар нутагшуулах “IFPIM Монгол” хөтөлбөрийг онцолжээ. Гурван жилийн хугацаатай тус хөтөлбөрт NTV телевиз, Зууны Мэдээ сонин, i-Toim агентлаг, UB.Life, Graph.mn, Lemon Press гэсэн 6 байгууллага хамрагдаж байна. Анхны жилдээ зохион байгуулагдсан тус үйл ажиллагаа нь төрийн байгууллага, улс төрийн салбарын төлөөлөл, дипломат төлөөлөгчдийн газар болон олон улсын байгууллагууд, редакцууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, бие даасан мэргэжилтнүүд гээд олон талын оролцоог хангаж нэг өдрийн турш IFPIM хөтөлбөрийн ололт, амжилтыг хуваалцжээ.

 

3. 21 аймгийг хамрах ЖИГҮҮР төсөл бэлэн боллоо

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) 5 жилийн хөтөлбөрийг 2023 оноос хэрэгжүүлж байна. MACSS хөтөлбөрийн хүрээнд “Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн Үүр төв”-тэй хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудыг бойжуулах “ЖИГҮҮР” тэтгэлгийг хэрэгжүүлэх ба одоогоор 7 аймагт сонгон шалгаруулалт зарлажээ.

 

4. Монголын хоёр хэвлэл мэдээллийн байгууллагад JTI олон улсын стандартыг хангахад туслав

Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас боловсруулсан Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилгын (JTI) Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж, Монголын баримт шалгах төв болон Монголын үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинг олон улсын стандартад нэгдэхэд мэдээллээр хангаж ажиллав. Уг стандартад хараат бус, бие даасан, олон нийтийн төлөөх мэргэжлийн сэтгүүл зүйн үйл ажиллагааг хангаж ажилладаг байгууллагуудыг нэгтгэдэг. Энэхүү стандартыг хангаснаар Европын холбооны медиа хууль, Дэлхийн зар сурталчилгааны байгууллага зэрэг олон улсын хэмжээний хамгаалалт, дэмжлэгт хамрагдах боломж нээгдэхээс гадна хамгийн гол нь нийгмийн сүлжээний платформуудад JTI хангасан мэргэжлийн редакцын бүтээлийг түрүүлж харуулдаг автоматжуулалтын дэмжлэг авах юм. Энэ нь олон нийтийг цахим орчинд хил хязгааргүй түгдэг баталгаагүй мэдээллээс хамгаалж, найдвартай эх сурвалжтай нь ойртуулах бас нэг хэлбэр юм.

 

5. Google News Inititative-ийн хөтөлбөрт шалгарав

Бие даасан сэтгүүлчдэд чөлөөтэй хэвлэн нийтлэх боломж олгож, цахим орчинд хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд хиймэл оюун ухааныг ашиглах Journalism AI хөтөлбөрт шалгарав. Уг хэрэглүүрийг СИХҮТ-ийн хөгжүүлж буй Pluma платформд суурилуулах ба уншигч, үзэгчдэд авч буй мэдээллийнх нь чанарыг харуулдаг AI-д суурилсан автоматжуулалт бий болгох юм.

 

6. “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээг байгуулж, өргөжүүлж байна 

Хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, үнэн бодит мэдээллийг аль болох олон хүнд хүргэж, түгээх зорилготой “Баримт нэн тэргүүнд” сүлжээнд NTV телевиз, gogo.mn, iToim.mn, unuudur.mn зэрэг томоохон сайт, “Зууны мэдээ” сонин болон lemonpress, ub.life, graph.mn, unnu.news зэрэг шинэ үеийн медиа нэгдсэн. Уг сүлжээнд Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэйшнл зэрэг иргэний нийгмийн байгууллага зарим арга зүйн дэмжлэг үзүүлж, “Фиделитас Партнерс” хуулийн фирм сэтгүүлчдийг үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажилладаг билээ. 2024 оны II улирлаас олон нутгийн дөрвөн редакц нэгдсэн юм.

Сонгуулийн өмнө ихээр түгээдэг хуурамч мэдээллийг бууруулж, бодит зөв мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх зорилгоор Meedan олон улсын тэргүүлэгч технологийн компанийн тусламжтай хиймэл оюунаар сургаж буй “Check” системийг Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монголын баримт шалгах төвийн facebook пэйжийн чатботод холбож “Асуу” нэртэй аян зохион байгууллаа. Ингэснээр “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн байгууллагуудын баталгаатай мэдээллийг хамгийн түгээмэл бөгөөд энгийн чат харилцаагаар түгээсэн юм. Уг сүлжээнд Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэйшнл зэрэг иргэний нийгмийн байгууллага зарим арга зүйн дэмжлэг үзүүлж, “Фиделитас Партнерс” хуулийн фирм сэтгүүлчдийг үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр ажилладаг билээ. 

 

7. Олон нийтийн төлөөх бүтээлийн уралдаан зохион байгууллаа

“Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн байгууллагуудын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн төлөөх бүтээлийн уралдаан зохион байгуулсан. Уг уралдааны зорилго нь иргэдийн дунд амь бөхтэй оршиж, эрүүл мэнд, эдийн засаг, цаашлаад улс оры үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг хуурамч мэдээллүүдийг бууруулахад чиглэгдсэн юм. Сэтгүүл зүйн бүтээлийн аливаа уралдааныг тухайлсан байгууллага, салбараас олон нийтэд өөрсдийнхөө тухай илүү их мэдээллийг өгөх идэвхжүүлэлт гэсэн өнцгөөр харж, зохион байгуулах нь түгээмэл болсон энэ үед олон нийтийн төлөөх бодит зөв мэдээллийг хүргэхийн төлөө редакцуудын нийгмийн хариуцлага, мэргэжлийн ур чадварт суурилснаараа онцлог байлаа. Олон нийтийн төлөөх бүтээлүүдийг Баримт нэн тэргүүнд сүлжээ түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болсон юм. Энэхүү үйл ажиллагааг жил болгон зохион байгуулж, илүү өргөн хүрээг хамруулахаар төлөвлөж байна.

 

8. Сэтгүүл зүйн хоёр ном орчуулж, мөн “Алтан өд” наадмын хүний эрхийн төлөөх бүтээлийн эзэн болов

2024 оны эхэнд СИХҮТ-ийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоогийн орчуулсан “Үл үзэгдэх эмэгтэйчүүд” ном утга зохиолын “Алтан өд” наадмаас Хүний эрхийн мэдрэмжтэй бүтээлээр шалгарсан юм. 

СИХҮТ-ийн баг UNESCO-ийн “Сэтгүүл зүй: “Худал мэдээ” ба хуурамч мэдээлэл”  гарын авлагыг орчуулан, редакцуудад түгээв. Энэхүү гарын авлага нь нийгмийн сүлжээний нөлөөгөөр сэтгүүл зүйд итгэх итгэл алдарч байгаа өнөө үед хэрхэн ялгарах, мэргэжлийн байдлаа хадгалахад шаардлагатай шинэ ур чадваруудыг бүлэглэн хүргэсэн сурах бичиг юм. 

Харин оны төгсгөлд Нобелийн энхтайвны шагналт Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” намтар номыг орчуулан хүргэж байна. Уг ном нь технологийн платформыг ашиглан авторитор удирдагчид хэрхэн дарангуйлал тогтоож, олон нийтийг түүндээ үнэмшүүлж, хийж буй бусармаг бүхнээ хамгаалж байгаагийн тод жишээг Зүүн өмнөд Азийн орнууд, тэр дундаа Филлипиний түүхээр хуваалцсан юм. Мариа Ресса эрх баригчдынхаа булхайг илчилсний төлөө 100 гаруй жилийн ял төлөвлөсөн хилс хэрэгт татагдан, баривчлагдаж, дарамтлуулсан ч мэргэжлийн дата анализ, эрэн сурвалжилсан бүтээл, зарчимдаа тууштай байснаар өнгөрсөн намар цагаадсан нэгэн билээ.

 

9. “Баримт шалгагч оюутан клуб”-ыг МУИС, СУИС, ХИС зэрэг сургуульд байгууллаа 

Монгол улсын их сургууль, Соёл урлагийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимүүд, оюутануудтай хамтран баримт шалгах үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэхээр “Баримт шалгагч оюутан клуб-ыг тус сургуулиудад байгууллаа. Эдгээр клубт оюутнууд элснээр баримт шалгалтын арга зүйд суралцан бие даан онлайн орчинд эрэн сурвалжлага хийх, баримт шалгах зэргээр клубын үйл ажиллагаанд оролцох боломжтой ба Монголын баримт шалгах төвөөс баримт шалгах арга зүйн зөвлөгөө, дэмжлэг авч байна.

Мөн эдгээр клуб ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны олон улсын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа тогтворжуулан олон нийт, оюутнуудын хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролыг дэмжихээр контент бүтээх, түгээн ажиллаж байна.

 

10. 20 гаруй сургалтаар 300 орчим хүнд хуурамч мэдээллийг таних арга зүй заав

СИХҮТ-ийн дэргэдэх Монголын баримт шалгах төв нь Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай Монголын цорын ганц төв бөгөөд, Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажилладаг. IFCN-ий хүрээнд арга зүйгээ нээлттэй хуваалцах ёс зүйн кодыг дагаж мөрддөг билээ. Бид байгуулагдсан цагаасаа хойш хуурамч мэдээллийг таних, онлайн орчинд эрэн сурвалжлах олон улсын сургалтуудад хамрагдаж ирсэн бөгөөд, шинэ тутамд гарч буй автоматжуулалт, технологийн дэвшил, AI-ийг суралцаж, нэвтрүүлж ирсэн. Эдгээр сургалтаас олон нийтэд нээлттэй хэрэглүүр ашиглан, цахим орчинд авч буй мэдээллээ нягтлан шалгаж болох анхан болон дунд шатны сургалтуудыг үнэ төлбөргүй хийж ирсэн юм. Сэтгүүлчдэд мэдээллийн гажуудлыг даван туулах сургалт орохоос гадна хорооны ажилтнуудаас эхлээд оюутнууд, иргэний нийгмийн болон төрийн байгууллагуудын алба хаагч, мэргэжилтнүүдэд сургалт орсон. Мөн сургалтуудаа видео хэлбэрээр онлайнд байршуулж, хүссэн хэн бүхэн үзэж, батламж авах боломжтой байхаар загварчилж байна. 

Үүний зэрэгцээ судалгааны “Оптимал Эн Макс” компанитай хамтран “Цахим орчин дахь хуурамч мэдээллийн тархалт болон нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа” хийлээ. Уг судалгаа нь монголчуудын хуурамч мэдээлэлд хандах хандлагыг гаргаж ирснээрээ онцлог бөгөөд төвөөс алслагдах тусмаа хуурамч мэдээлэлд итгэх, хохирох эрсдэл өндөр байгааг харуулсан юм. Мөн Монголын цахим орчинд эрүүл мэндийн хуурамч мэдээлэл хамгийн их тааралддаг гэдгийг нотолсон. Тиймээс бид судалгаанд үндэслэн дараагийн сургалтуудаа төлөвлөж, ирэх жилийн мэдээллийн аян, “Баримт нэн тэргүүнд” сүлжээний үйл ажиллагаа зэргээ үүнд чиглүүлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 244 (7488)

 

 

Таанат цэнхэр талын минь дэнхэр хөх уулс

Оршилын оронд онцлох нь. Хуучин Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хушуу, өнөө цагийнхаар Дундговь

2 цаг 46 мин
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн 2024 оны онцлох 10 амжилт

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы хүрээнд зохион байгуулагдсан

2 цаг 51 мин
П.Манфред: Төр нөхцөл тавилгүйгээр Хэвлэлийн зөвлөлийг дэмждэг жишиг бий

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын талаар Германы Хэвлэлийн зөвлөлийн орлогч

2 цаг 51 мин
Улаанбаатарын утаа бол улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хамтын бүтээл юм

Улаанбаатарын утаагаар УИХ сонсгол хийнэ. Тийм эрх зүйн үндэслэл бүрдсэн. Улаанбаатарын утааны

2 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хавдрын эмнэлэг барих асуудлаар захирамж гаргажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хавдрын эмнэлэг барих асуудлаар захирамж гаргажээ

17 цаг 49 мин
Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Дээд шүүхэд гомдол гаргажээ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Дээд шүүхэд гомдол гаргажээ

18 цаг 35 мин
“Роснефть” газрын тосны компани НХН-ийн гүйцэтгэх захирал И.И.Сечин: Эрчим хүчний “ногоон” шилжилтийн хэрэгцээ үндэслэлгүй юм

“Роснефть” газрын тосны компани НХН-ийн гүйцэтгэх захирал И.И.Сечин: Эрчим хүчний “ногоон” шилжилтийн хэрэгцээ үндэслэлгүй юм

20 цаг 43 мин
Дахиад л нэг “танкны үлгэр”-т итгэцгээх үү?!

Өнгөрсөн намар Оросын ерөнхийлөгч В.Путин манайд айлчилсан.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Төр засаг Евразийн хэлэлцээрийг эргэн харж үйлдвэрлэгчдэд ээлтэй бодлого барих хэрэгтэй”

“Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клубийн энэ удаагийн “Өглөөний цагийг өөртөө”

Өчигдөр 06 цаг 00 мин
“Трафигура” групп Монголд 1.1 тэрбум доллараа алдсанаас болж ашгийн 62 хувийн алдагдал хүлээсэн үү

“Трафигура” групп энэ сарын 13-нд 2024 оны “санхүүгийн тайлан”-гаа танилцуулжээ.

Өчигдөр 06 цаг 00 мин