Ч.Өнөрбаяр: НЗДТГ-ын зөвлөл шүүхийн шийдвэрийг гацааж байна

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр өнөөдөр /12.16/ мэдээлэл хийлээ. Тэрээр "Иргэд, аж ахуйн нэгжийн өргөдөл гомдлоор НЗДТГ-ын газрын албатай холбоотой гомдол мэдээллийг шалгасан. Аль алиных нь дүгнэлт гарч, албан шаардлагуудыг газрын албан болон Боловсролын сайдад хүргүүлсэн. Нийслэлийн газрын албан дээр гэхэд, хилийн цэсийн маргаантай гэх компанид 2020 онд хотын дарга давхардуулж газар олгосон байсан. Энэ маргаан нь шүүхээр явж, таван удаагийн шийдвэр гарч, аж ахуйн нэгжид олгох нь зөв гэсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл Газрын алба энэ асуудлыг шийдэхгүй байгаа. Манайд энэ талаар гомдол ирж, шалгахад, НЗДТГ-ын Зөвлөл гэгчээр хойшлуулж, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэггүй. Тэр зөвлөл нь хуулиар эрх мэдэл байхгүй. Шүүхийн гаргасан шийдвэрийг нийтээрээ дагаж мөрдөх ёстой. Энэ асуудлаар 2021 онд Ерөнхий сайд шийдвэр гаргаж байсан байна лээ. Энэ дагуу УИХ-ын хоёр байнгын хорооноос тогтоол гаргаж, давхардуулж газар олгохгүй байх үүрэг чиглэл өгсөн байдаг.

УИХ болон Засгийн газрын түвшинд үүрэг чиглэл өгч байсан ч харамсалтай нь биелүүлдэггүй. Өнөөдөр Үндсэн хуулиар эрх олж авсан төрийн байгууллагуудын шийдвэрүүдийг хэрэгжүүлдэггүй. Зөвлөл гацааж байна. Хуульд ямар ч ийм байгууллага байхгүй. Даргын баталсан журмаар эрх мэдлийг олж авдаггүй. УИХ-ын эрх мэдлийг нийслэлийн газрын албаны Зөвлөл булааж авсан гэсэн үг. Засгийн газрын үүрэг чиглэл, шийдвэрийг дунд шатны байгууллага хэрэгжүүлэхгүй, эрх мэдлийг нь булааж байна. Эрх мэдлийг хуулиар болон Үндсэн хуулиар олж авдаг. Тийм учраас би парламенттай хамтарч ажиллана. УИХ хууль тогтоох бүрэн эрх мэдлээ олж авах цаг нь болсон" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 50 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17