Б.Осоргарав: 1.4 тэрбум ам.долларын өр тавьж Богд уулыг нүхлэх нь зөв үү

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Дархан цаазат Богт Хан уулыг нүхлэн зам тавих асуудлаар УИХ-д сонсгол хийх, мөн иргэдээс санал авахыг уриалж Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хэвлэлийн хурал хийлээ

Энэ талаар Грант Торнтон аудит ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав “ Дархан цаазат Богд уулаа нүхлэхийн тулд ингэж их өр, зээл тавьж 1.4 тэрбум ам.доллар үрэх зайлшгүй шаардлага бий юу. Үүнийхээ оронд Налайхын замыг дахин өргөтгөж, нэг талдаа гурваас дөрвөн эгнээ болгож, Налайхаас цааших замыг сайжруулан Богд уулын зүүн өвөрт хүргэж болно. Тэр их өр, зээлийнхээ үлдсэн доллароор нь Богд уулынхаа өвөрт ус дулаан, цахилгааныг шийдэж, орон сууц, эмнэлэг, сургууль, үйлчилгээний газрууд барьж болно шүү дээ. Үүнийг даган утаа, түгжрэлийн асуудал ч багасах боломжтой. Зөвхөн 1.4 тэрбум ам.доллароор Богд уулыг нүхэлчхээд, дараа нь ямар төсөв хөрөнгөөр Богд уулын өвөрт хот байгуулах вэ. Энэ асуудлаар УИХ-аар сонсгол явуулах эсвэл ард түмнээр хэлэлцүүлж, санал авах хэрэгтэй. Хамтарсан ЗГ байгуулсан бол тулга тойрсон бус, Богд уулаа нүхлэх биш, улс орныхоо хөгжлийг тэлсэн, ирээдүйгээ харсан мега төслүүдийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Богд уулыг нүхлэх өр зээлийн мөнгөөрөө стратеги төлөвлөгөө, ТЭЗҮ хийгээд байгаа шинэ Хархорин хот руугаа хурдны галт тэрэгний зам тавьж болно. Ингэснээр хотын хэсэг хүн амыг нүүлгэх боломжтой. Энэ бол ирээдүйгээ харсан ашигтай хувилбар юм. Гуравдугаарт, Налайх руу салдаг замаас Дархан руу салдаг зам хүртэл 34 км хурдны замыг Туул голын хойд эрэг дагуу тавих асуудал яригдаж байна. Энэ хэр оновчтой шийдвэр вэ. Туул голын эрэгт тулгаад орон сууцууд барьчихсан. Гэтэл хаагуур нь хурдны, өргөн авто зам тавих вэ. Мөн тэр замаар нь зөвхөн Налайхынхан л Дархан хот руу явах юм уу. Яармаг болон хотын төв рүү хэрхэн холбогдох нь ойлгомжгүй байгаа. Үүнийхээ оронд Улаанбаатар хотоос баруун тийш хуучин Баянцогт сум байршиж байсан хөндий рүү гурваас дөрвөн эгнээтэй өргөн засмал зам тавих боломжтой. Ингэснээр мөн л хотын зарим хүн ам тийшээ нүүж, утаа түгжрэл багасах боломж бий. Нэмж хэлэхэд Монгол Улсын гадаад өр өнөөдрийн байдлаар 35.6 тэрбум ам.доллар, Улсын жилийн төсвийн орлого 33.5 их наяд төгрөг буюу 9.8 тэрбум ам.доллар байна. Тэгвэл Монгол банк дахь Улсын гадаад валютын нөөцийн сан 4.9 тэрбум ам.доллар байгаа юм. Монгол Улсын гадаад валютын нөөцийн сан Улсын гадаад өр, зээлээсээ 7.3 дахин бага, Улсын төсөв жилийн орлогоосоо хоёр дахин бага байна. Эдгээр харьцаануудаас нэг юм бодогдох биш үү. Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГ-ын гишүүд болон Хотын дарга Х.Нямбаатар нарт гурван асуудлыг тавьж, иргэдтэйгээ хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17