Зам, тээврийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэв

6 цаг 5 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Зам, тээврийн салбар нь иргэдэд нээлттэй “Шилэн яам” болох ажлын хүрээнд салбарын нээлттэй өгөгдлүүдийн Платформ 2.0 хувилбарыг хөгжүүлж, eRTHub.mn портал сайтаар дамжуулан иргэд, олон нийтэд 33 системээс интеграци хийж, 156 өгөгдлийн бүрдэл, 40+ сая мөр бичлэгийг REALTIME, хүний оролцоогүйгээр боловсруулан хүргэж байна. Платформ 2.0 систем дээр 2024 онд 4552 хүн хандсан бол eRTHub.mn портал сайт дээр 2024 оны гурван сараас хойш 5900 удаа хандан орж мэдээ мэдээлэл авчээ.

Цахим үйлчилгээний нэгдсэн платформын хүрээнд салбарын 94 үйлчилгээ, тусгай зөвшөөрлийг олгох ажлыг бүрэн цахимжуулжнаас автотээврийн салбарт онцгой ахиц гарсан, шинэ санал санаачилга бүхий иргэдийн хүлээлтэд нийцсэн цаг үеийн хамгийн оновчтой ажил нь автотээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээг тоон гарын үсгийн технологиор орон зай, цаг хугацаанаас үл хамааран үзүүлэх боломжтой “Аutobox” апп болон Төрийн үйлчилгээний киоскоор нэр шилжүүлдэг боллоо.

Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээс хойш нийт 7938 нэр шилжүүлэх хүсэлт бүртгэгдэж, 3877 үйлчилгээг баталгаажуулалт хийсэн байна. Нэг удаа үйлчилгээ авахад хоёр хүн тус бүр хоёр талдаа дунджаар зургаан км зорчдог байсан бол үйлчилгээг цахимжуулснаар зорчилт хөдөлгөөнийг ойролцоогоор 70 мянган км-ээр бууруулжээ. Энэ нь маш их цаг хугацаа, зардал хэмнэсэн чухал ажил болсныг ЦХИХХЯ, Засгийн газрын түвшинд үнэлэв. 

Зам тээврийн яамнаас цахимжилтийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд 2024 онд Google map системд Монгол Улсын олон улс, орон нутгийн чанартай автозам, түүний дагуух үйлчилгээний байгууламжууд, түүхэн дурсгалт газрууд, төлбөр авах цэг, амрах цэгийн мэдээллүүдийг 360 панорама зураг хэлбэрээр орууллаа. Тус ажил хийгдсэнээр жолооч, зорчигч, аялагчид Монгол Улсын автозамын мэдээллийг илүү үнэн бодитоор авах боломж бүрдэж байгаа бөгөөд дэлхий нийтэд Google map системээр дамжуулан эх орноо таниулах чухал ач холбогдолтой болж байна.

Түүнчлэн Зам, тээврийн яам болон харьяа байгууллагын хэмжээнд албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг цаасгүй цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. 2024 онд тус яаманд 138,820 хуудас бүхий 10,027 албан бичиг ирж, 371,415 хуудас бүхий 5531 албан бичиг явсан байдаг. 2024 оны аравдугаар сарын 23-наас яамны хэмжээнд тоон гарын үсэгт шилжин нийт 615 албан бичиг, түүнд дагалдах 20 мянга гаруй хавсралт материалыг тоон гарын үсгээр баталгаажуулан цахим хэлбэрээр явуулсан. Үүний үр дүнд бичиг хэргийн зардал, шуудангийн зардал, иргэд байгууллагаас албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг бууруулж, шууд цахимаар харилцах боломж бүрдүүлсэн нь зорчилт хөдөлгөөн-авто замын түгжрэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулаад зогсохгүй эдийн засгийн олон үр ашигтай ажил болж  байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)

“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв

Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хура

6 цаг 5 мин
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагаж Бээжинд очоод гурван “санамж” байгуулжээ

Улаанбаатар хотноо 2014 оны наймдугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо үзэглэсэн “Гашуунсухай

6 цаг 5 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах шилдэг зөвлөлөөр шалгарлаа

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үндэсний зөвлөл”, ХНХЯ

6 цаг 5 мин
Зам, тээврийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэв

Зам, тээврийн салбар нь иргэдэд нээлттэй “Шилэн яам” болох ажлын хүрээнд салбарын нээлттэй

6 цаг 5 мин
Зорчигч тээврийн үйлчилгээ тав тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэв

2024 онд Зам, тээврийн яамнаас автотээврийн зорчигч үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжр

6 цаг 5 мин
Авто замын салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүний нөөцийн менежментийг сайжруулав

2024 онд Авто замын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслү

6 цаг 5 мин
Тээврийн хэрэгслээс үүдэлтэй хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн

6 цаг 5 мин
Төмөр замын тээвэр, логистик, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүллээ 

2024 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн багц төслийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улс

6 цаг 5 мин
Агаарын тээврийн үйлчилгээний чанар, стандартыг сайжрууллаа

2024 он агаарын тээврийн салбарт үйлчилгээний олон улсын чанар, стандар

6 цаг 5 мин