Зорчигч тээврийн үйлчилгээ тав тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэв

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2024 онд Зам, тээврийн яамнаас автотээврийн зорчигч үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ая тухтай аялах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажилласан нь тодорхой үр дүнг гаргаж байна.

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутагт нийт 22 автобуудал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зорчигч үйлчилгээний автобуудлуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, стандартын шаардлагыг хангуулах чиглэлээр ажиллаж, 2024 онд Орхон аймагт 1600-1800 зорчигч, тээвэрчдэд үйлчлэх хүчин чадал бүхий автобуудлыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүллээ. Энэхүү автобуудал нь дөрвөн давхар, 2480мкв талбайтай, 300 тээврийн хэрэгслийн 7000 мкв авто зогсоолтой жолооч, зорчигч, тээвэрчдийн тав тухыг хангасан томоохон бүтээн байгуулалтын ажил боллоо.

Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Ховд аймагт баригдаж буй автобуудлын барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьтай үргэлжилж байгаа бол 2024-2028 онуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн санал санаачлагыг дэмжин Сэлэнгэ, Булган, Дорнод, Сүхбаатар, Замын-Үүд, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгуудад автобуудал барихаар төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуух ногоон шийдэлтэй “Авто замын дагуух үйлчилгээний цогцолбор. Ерөнхий шаардлага” МNS 5537:2016 стандарт шаардлага хангасан улсын хэмжээнд улс, олон улсын чанартай авто замын дагуу зорчигчид, жуулчдын үйлчилгээнд зориулагдсан нийт 24 үйлчилгээний цогцолбор үйл ажиллагаа явуулж байна. Үүний дээр Өвөрхангай, Завхан, Булган, Дорноговь, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгуудад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд уг стандартын шаардлагыг хангасан арван аж ахуйн нэгж, байгууллагатай “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ гэрээ байгуулан хамтран ажиллаж зорчигч, аялагчдад тав тухтай, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлж байна.

Түүнчлэн иргэдийн зорчин явах тав тухтай байдал, эрэлт хэрэгцээг хангах ажлын хүрээнд орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй 310 автобусанд буюу тээврийн нэгдсэн системд бүртгэлтэй 628 автобусны 50 хувьд нь, мөн хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээний автобусны 54 хувьд буюу 600 автобусанд WIFI төхөөрөмж суурилуулан зорчигчид интернет сүлжээ ашиглах боломжийг бүрдүүлсэн нь олон нийтийн талархлыг хүлээсэн ажил боллоо. Орон нутгийн автотээврийн зорчигч үйлчилгээний байгууллагууд холын замд буюу “Улаанбаатар хот – Увс аймгийн Улаангом сум” чиглэлд 28 хүний суудалтай, хөл амраагчтай, хагас унтлагын зориулалттай, 24 цагийн интернэттэй, VIP автобус үйлчилж эхэлсэн нь шинэлэг үйлчилгээ боллоо. 

Үүний үр дүнд автотээврийн орон нутгийн зорчигчдын тоо 2024 оны арванхоёрдугаар сарын 08-ний өдрийн байдлаар 1.7 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өслөө. Түүнчлэн, 2024 онд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлээр Хавирга-Ар хашаатын боомт, Ханги-Мандалын боомт, Шивээхүрэн-Сэхээгийн боомтоор зорчигчийн тогтмол бус тээвэрлэлтийг эхлүүлж 124 мянган зорчигч тээвэрлэсэн бол оны эхний 11 сарын байдлаар нийт 727 мянган зорчигч улс хоорондын автотээврийн үйлчилгээг үзүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

17 цаг 7 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

17 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18