Авто замын салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүний нөөцийн менежментийг сайжруулав

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

2024 онд Авто замын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төслүүдийн техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлж ФИДИК-ийн гэрээгээр хэрэгжүүлэх эхлэлийг тавилаа. Авто замын тухай хуулийн 21.1 дэх заалт “Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтын эрх бүхий мэргэжлийн байгууллага захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэсэн заалт хэрэгжиж, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 40 авто зам, гүүрийн төслүүдийн барилгын ажлын техник технологийн хяналтын ажлыг анх удаа 18 хувийн хэвшлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх ажлыг эхлүүллээ. Үүнээс өмнө авто замын төслүүдийн техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ дангаар хэрэгжүүлдэг байсан бол ийнхүү хувийн хэвшлийн оролцоог хангах болсноор авто замын салбарт өрсөлдөөн бий болж байна.

Түүнчлэн 2024 онд авто замын барилгын ажлын шинэ дэвшилтэт технологийг амжилттай туршиж нэвтрүүллээ. Тухайлбал, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжсэн Дархан-Алтанбулаг чиглэлийн 116.5 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах засварын ажлын хүрээнд Казахстан улсын “GO INVEST” эрдэм шинжилгээний институт, БНХАУ-ын “DA GANG” компанийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж “SLURRY SEAL” гадаргуун боловсруулалт, элэгдлийн үеийн хамтарсан судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ. Энэ ажлын хүрээнд “Үйлсийн зам” ХХК болон “Кей Эйч Ти Эс” лабораторитой хамтран “Slurry seal” элэгдлийн үеийн материалын туршилт шинжилгээг хийж түүнд үндэслэн орц тогтоож талбай дээр туршсан бөгөөд “Үйлсийн зам” ХХК-ийн гүйцэтгэж буй Дархан-Алтанбулаг чиглэлийн 116 км авто замын засварын ажилд хоёр улсын мэргэжилтнүүдийн зөвлөгөө, Зөвлөх “Ай Си Ти Сайн Консалтинг” ХХК-ийн хяналтан дор 12 км замд гадаргуун боловсруулалтын шинэ технологийг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэхүү ажил нь карьерээс материал аваагүй, хуучин хучлагын материалыг 100 хувь дахин боловсруулж ашигласнаар “байгаль орчинд ээлтэй эко төсөл” боллоо.

Салбарын хүний нөөцийн бодлогын чиглэлээр, “Авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын төсөв бодох норм” ЗЗБНбД 81-013-2019-ны 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/243 дугаар тушаалын хавсралтуудаар “Авто зам, замын байгууламжийн төсөв бодоход хэрэглэх ажилчдын цагийн тарифт цалингийн жишиг”, “Авто зам, замын байгууламжийн машин механизмын ашиглалтын нэг машин цагийн үнэ”-ийг шинэчлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр бүртгүүллээ. Авто зам, замын байгууламжийн ажилчдын цалинг 2016 онд баталсан жишиг тарифаар тогтоодог байсныг ийнхүү шинэчлэн батлуулснаар авто зам, замын байгууламжийн ажилчдын цагийн жишиг цалин 85 хувиар нэмэгдлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 19 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 19 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18