Төмөр замын тээвэр, логистик, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүллээ 

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

2024 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн багц төслийн хүрээнд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэсэн өндөр хүчин чадал бүхий SD70Ace/LW серийн 16 ширхэг гол замын зүтгүүрийг Монгол Улсад хүлээн авч, тээвэрлэлтэд ашиглаж эхэллээ. Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажлын хүрээнд оросын талаас 2ТЭ25КМ серийн таван ширхэг гол замын өндөр хүчин чадалтай зүтгүүрийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т хүлээлгэн өглөө. Эдгээр зүтгүүр нь хүчин чадлын хувьд өмнө ашиглагдаж буй зүтгүүрүүдээс хоёр дахин илүү бөгөөд Монгол орны нөхцөлд туршигдсан ашиглалтын явцад техникийн хэвийн байдлаа хянах автомат ухаалаг хяналтын системтэй зүтгүүр юм. Ингэснээр Монгол Улсын төмөр замын зүтгүүрийн парк өндөр хүчин чадлын 21 зүтгүүрээр нэмэгдэж, төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нийт 208 зүтгүүртэй боллоо.

Мөн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гашуунсухайт өртөөнд жилд дунджаар 1800 вагон засварлах хүчин чадал бүхий 3852 м2 ашигтай талбайг хамарсан 285 технологийн тоног төхөөрөмжтэй, хайрцган холхивчтой ачааны вагоныг засварлах депо болон жилд 20 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий бутлуур, 4 км туузан дамжуурга, овоологч тэжээгч, өндөр хүчин чадлын вагонд ачигч тоног төхөөрөмж бүхий дагалдах барилга байгууламжаас бүрдэх “Тавантолгойн нүүрс ачих логистик төв”-ийн барилга байгууламжийг бүрэн ашиглалтад орууллаа.

Төмөр замын тээвэр, логистик, хөдлөх бүрэлдэхүүний хүчин чадлыг нэмэгдүүлснээр 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар төмөр замаар нийт 41 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн дээд амжилтыг тогтоогоод байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 28 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 28 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18