Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэх техник, эдийн засгийн үндэслэлийг гурван тал боловсруулж дуусгалаа

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо гурван улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар батласан.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг судлах хамтарсан Ажлын хэсгийн гуравдугаар хуралдааны протоколоор гадаад худалдааны ачаа тээврийн тоо хэмжээний таамаглалыг 2025-2050 онуудаар, ТЭЗҮ боловсруулах нэгдсэн төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах Техникийн ерөнхий даалгаврыг тус тус батлуулсны дагуу “Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Орос, Хятадын талууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгуулагдах төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгалаа.

 Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридор нь 5975 км үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын талаас Жининь-Эрээн чиглэлийн 328 км, ОХУ-ын талаас Наушки-Улаан-Үд чиглэлийн 254 км төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа бол Монголын талаас Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн 1087 км хоёр дахь төмөр замыг барихаар ТЭЗҮ-дээ тусгасан.

Урьдчилсан тооцоогоор 2030 он гэхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлд 58.6 сая тонн, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд 64.3 сая тонн ачаа тээвэрлэх хэрэгцээ үүсэхээр байна. Энэ өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах зорилгоор хос зам барьж, өртөө хоорондын зайг 20 км болгон өртөө, зөрлөгийн тоог цөөлж, автомат хориглолын системийг нэвтрүүлж, нийт замыг цахилгаанжуулснаар 2030 он гэхэд Сүхбаатар-Замын-Үүд чиглэлд жилдээ 50.6 сая тонн, 2050 он гэхэд жилдээ 90.7 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай болно гэж тооцоолж байна.  Төслийн хүрээнд Замын-Үүд өртөөний шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх юм.

Мөн Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын Тээврийн дэд сайд нарын түвшний уулзалтыг 2024 оны долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж, Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-4 коридорын дагуух олон улсын тээвэрлэлтийг албан ёсоор эхлүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 гэсэн 2 коридороор олон улсын автотээвэрлэлт хийгддэг боллоо. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)

МУ- ын тал нутгаар минь дайрч өнгөрөх ачаа тээвэрлэлд үлэмж их өсөх юм бн, өнө хэтдээ өлзийтэй байх болтугай.
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 24 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 24 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18