Хил холболтын төмөр замын төслүүдийг эрчимжүүллээ

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын төслүүдийг тэргүүлэх 14 мега төслийн нэг болгон зарласан.

Зам, тээврийн яам 2024 онд “Гашуунсухайт-Ганцмод” хилийн боомтын төмөр замын хил холболтын гүүрэн байгууламжийг хамтран барих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгууллаа. Уг асуудлыг 2008 онд анх хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сарын 02-нд  Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Улсын төмөр замын газрын дэд дарга Ань Лушен нар гарын үсэг зурж баталгаажуулан уг ажлыг эрчимжүүлэв.

 “Шивээхүрэн-Сэхээ” боомтын хил дамнасан төмөр замын Монголын нутаг дэвсгэр дээрх хэсгийг ашиглалтад хүлээн авлаа.

Эдгээр хил холболтын төмөр замын төслүүд хэрэгжсэнээр экспортын хүчин чадал 2028 онд +35 сая тонноор, 2030 оноос +80 сая тонноор нэмэгдэх бөгөөд экспортын орлого 2028 оноос 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө 1.1 нэгж хувь болох юм. Цаашид боомтын хөгжлийг цогцоор нь дэвшилтэд технологитой уялдуулан хөгжүүлснээр экспортын хэмжээг нэмэгдүүлж, ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд бүрдэх юм.

2024 онд мөн “Замын-Үүд-Эрээн” боомтын нарийн царигийн өртөөг өргөтгөж, хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэв. 

Замын-Үүдийн нарийн царигийн өртөөг өргөтгөж, чингэлгийн талбайг шинээр байгуулан хилийн хоёр дахь гол замыг холбосноор ачаа боловсруулах хүчин чадал хоногт 419 вагон байсан бол 622 болон нэмэгдэж, нарийн царигаар хүлээн авах галт тэрэг солилцоо хоногт 8 байсан бол 12 хүртэлх галт тэрэг солилцох боломж бүрдэж, импортын ачаа тээвэрлэлт хурдан шуурхай болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18