“Өвлийн идэш-2024” үзэсгэлэн дээр үхрийн мах кг нь 12.500 төгрөгийн үнэтэй байна

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Хүйтний эрч чангарч өвлийн идшээ бэлдэж эхэлдэг энэ үеэр махны үнэ өсдөг. 

Тэгвэл иргэдийн өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг шууд хэрэглэгчдэд хүргэх зорилготой өргөтгөсөн худалдаа “Өвлийн идэш-2024” зохион байгуулагдаж байгаа билээ. Тус үзэсгэлэн худалдаа “Хоршоологчдоос-Хотынхондоо” уриан дор энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ. Бид “Өвлийн идэш-2024” үзэсгэлэн худалдаанд малчид ямар бүтээгдэхүүнээрээ оролцож, хэдэн төгрөгөөр борлуулж байгаа талаар сурвалжиллаа.

“Өвлийн идэш-2024” үзэсгэлэн худалдаанд 16 аймгийн 30 гаруй хоршооны малчид оролцож байна. Тухайлбал, Архангай аймгийн малчид тавгийн ааруул, цагаа идээ, Дорнод, Завхан, Өвөрхангайнхан эрүүл, гарал үүсэл нь баталгаажсан үхэр, хонь, ямааны мах, Булган, Хөвсгөл аймгийнхан цагаан идээ, монгол архи, төрөл бүрийн байгалийн жимс, жимсгэнээрээ оролцож байгаа аж. Архангай аймгийн Цахир сумаас цагаан идээгээ борлуулахаар ирсэн малчин Д.Булганаас үнийн талаар асуухад “Нэг литр сүү 7000, аарц кг нь 15 мянга, тогооны өрөм 30 мянган төгрөгөөр зарж байна” гэж байлаа.

Энэ үеэр бусад аймгийн малчид үзэсгэлэнд хэрхэн оролцож байгаа талаар сонирхсон юм.

 

Архангай аймгийн Чулуут сумын “Шинэ булган сор” хоршооны малчин Т.Бямбасүрэн: Ааруул кг нь 25-45 мянган төгрөг

-“Сар шинэ дөхөж байгаатай холбогдуулан тавгийн идээний ааруул хурууд, хорхой ааруул, сүүн ааруул, цагаан тос, шар тостой ирсэн. Үнийн хувьд тавгийн идээний ааруул 480 мянга, бусад ааруул кг нь 25-45 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Тогооны өрөм 25 мянга, гүзээтэй шар тос кг нь 40 мянга, цагаан тос кг нь 15 мянга, аарц кг нь 8000 төгрөгөөр зарж байна. Үзэсгэлэн худалдааг дуусах хүртэл цагаан идээгээ борлуулна.

 

Дорнод аймгийн “Мах маркет” үйлдвэрийн малчин Т.Төрхүү: Үхрийн махыг кг нь 12.500 төгрөгөөр борлуулж байгаа

-“Хонь, үхрийн гулууз мах борлуулж байна. Хонины мах кг нь 10.500, бүтэн гулуузаараа кг нь 20 мянгаас дээш, үхрийн махыг нэг кг нь 12.500 төргөрөөр борлуулж байна.

 

Өвөрхангай аймгийн Арвайхээрийн малчин Ч.Чулуунцэцэг: Малын дэлүү, сархинагийг үйлдвэрийн аргаар боловсруулж, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хийдэг

-”Үхэр, ямааны мах, таван цулын бүтээгдэхүүнээ худалдаалж байна. Манайх төхөөрөх үйлдвэр ажиллуулдаг. Эндээс гарч байгаа түүхий эд, таван цулыг хаягдалгүй боловсруулах үүднээс малын дэлүү сархинагийг үйлдвэрийн аргаар боловсруулж, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хийдэг. Жишээлбэл, дэлүү цус багадалтад тустай. Энэ нь 200 граммаар савлагддаг тул 40 хоногийн хэрэглээ болдог. Харин салбант сархинагийг нойр булчирхай, сахарын өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Дэлүү, сархинагийг үйлдвэрийн аргаар нунтаглан, савладаг. Үнийн хувьд 30 мянган төгрөгөөр борлуулдаг. Харин үхрийн махны үнэ кг нь 12 мянга, ямааны махыг 7000 төгрөгөөр зарж байна.

 

Булган аймгийн үйлдвэрлэл эрхлэгч: Хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцогч

-“Увс аймгийн монгол архи, Хөвсгөлийн жимс, самар, Булганы ааруул, цагаан идээ, мөн үхрийн борцоор үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Үнийн хувьд монгол архи 7000, өрөм кг нь 45 мянга, самар кг нь 6-10 мянга, борц кг нь 75 мянган төгрөгийн үнэтэй байна” гэв.

Тэгвэл иргэдийн хүнсэндээ ихэвчлэн хэрэглэдэг үхэр, хонины мах Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдээр ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм. Энэ сарын 9-ний байдлаар үхрийн цул мах кг нь Баянзүрх захад 19 мянга, Хүчит шонхор захад 18.500, Бөмбөгөр худалдааны төвд 18 мянга, Барс худалдааны төвд 19 мянга, Таван-Эрдэнэ худалдааны төвд 21 мянга, Хархорин захад 18 мянга, Макс супер маркетад  20.500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Харин хонины цул мах Баянзүрх захад 13 мянга, Хүчит шонхор захад 12.500, Хархорин захад 14.500, Макс супер маркетад 15.500 төгрөгийн үнэтэй байна. Харин үхрийн ястай махны үнэ дээрх худалдааны төвүүдэд 15 мянгаас 19.500 төгрөгийн хооронд байгаа бол хонины ястай мах 11.500-14.800 төгрөгөөр зарагдаж байгаа юм. Энэ нь өмнөх долоо хоног (12.02)-той  харьцуулахад үхрийн ястай махны үнэ дунджаар 0.5 хувиар буурч 17.971 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар өсөж 20.492 төгрөгийн үнэтэй байна. “Өвлийн идэш-2024” үзэсгэлэн худалдаа нь ченжийн оролцоогүй, малчны гараас хэрэглэгчид очиж буйгаараа давуу талтай билээ. Түүнчлэн энд зарж байгаа сүү, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний үнийг нийслэлийн зах, худалдааны төвүүдтэй харьцуулан үзэхэд харьцангуй хямд, төсөр байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 24 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 24 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18