Т.САЙХАН
УИХ-ын чуулганы өнөөдрийн /12.13/ хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа. Чуулганы хуралдааны дараа УИХ-ын 126 гишүүн шинэ жилээ тэмдэглэхээр товложээ. Тодруулбал, гишүүд өнөөдөр орой Их тэнгэрт шинэ жилийн цэнгүүнтэй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдрийн чуулган хаахад “Гишүүд өнөөдөр 17.00 цагт сургалттай. Цагтаа ирээрэй” хэмээн сануулав. Баярын үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газрын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцох аж.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд нийт 37 гишүүн ирцээ бүртгүүлээгүй буюу тасалсан байна. Түүнчлэн есөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй, хоёр гишүүн чөлөөтэй, хоёр гишүүн гадаад томилолттой байна.
Эх сурвалж:www.polit.mn