Б.Гантулга: Сонгогчдын саналыг парламентад суудалтай байгаа 5 намд хувааж өгөхийг эсэргүүцэж байна

2024-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Үндсэн хуулийн цэцэд өгсөн шаардлагын  маргаан  шийдвэрлэх хурлыг  яаралтай товлож зарлуулах  тухай  ШИНЭ намаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын ЕНБД, генсек Б.Гантулга “2024 оны  УИХ-ын  сонгуульд 19 нам,  хоёр эвсэл,  39 бие даагч  нийт 1341 нэр дэвшигч оролцсон. Үүнээс 5 нам, эвсэл УИХ-д судалтай болсон.  Монгол Улсын хэмжээнд  нийт  1.455.188 сонгогч санал өгсөн мэдээ байгаа. Эдгээр сонгогчдын  207.877 саналыг  УИХ-ын сонгуулийн тухай хуулийн  74.2,  74.2.2, 74.3   дахь заалтыг үндэслэсэн нэрээр  таван нам, эвсэлд сонгогчдын саналыг хуваан  өгснийг  Үндсэн хуулийг зөрчсөн явдал гэж бид  үзэж байна.  Уг үндэслэлийн хүрээнд  долоодугаар сарын  2-нд  Үндсэн хуулийн цэцэд хандаж шаардлага хүргүүлсэн.

Бидний шаардлагад  дурдсан зөрчил нь  Үндсэн хуулиар  баталгаажсан  хууль дээдлэх, тэгш шударга  ёсны зарчим  иргэдийн сонгох, сонгогдох эрх,  сонгуулийн  тэгш шууд зарчим, улс төрийн  намуудын эвлэлдэн нэгдэх эрхийг  хязгаарласан үйлдэл болсон.  Үндсэн хуулийн 21-р зүйлийн 21.1-д  “48 гишүүнийг  хув тэнцүүлэн төлөөлөх  аргаар сонгоно” гэсэн заалтыг зөрчиж нам, эвсэлд  4,5,7 гэсэн босго тавьсан  хулгайн  заалт гэж үзэж байгаа . Тиймээс  Үндсэн хуулиа хамгаалах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц үндсэн ажлаа хийсэнгүй. Үүнээс болж  ШИНЭ намд өгсөн сонгогчдын санал болон  бусад нам эвсэлд   өгсөн  207  мянган  сонгогчдын саналыг  парламентад суудалтай байгаа  5 намд хувааж өгөхийг бид эсэргүүцэж байгаа” гэлээ. Мөн босго хэмээх заалтаар бусад нам эвслүүдийг  саналыг дээрэмддэг Үндсэн хууль зөрчсөн жишиг тогтсон  нь дараа дараагийн сонгуульд  Монгол улсын эрх ашигт нийцэхгүй. Үүний хор уршгийг өнөөдөр ард түмэн амсаж байна гэдгийг хурлын үеэр онцолж байлаа. Тиймээс ШИНЭ намаас Үндсэн хуулийн цэцэд өгсөн шаардлагын  маргаан  шийдвэрлэх хурлыг  яаралтай товлож зарлахыг шаардаж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 16 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 16 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 44 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 45 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18