Т.Дүүрэнгийн холбогдсон хэрэгт улстөрчид холбоотой юу

2024-12-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯР

 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны арваннэгдүгээр сарын 28-нд болсон. Түүний өмнөхөн бөөн явдал өрнөсөн. Хамгийн дуулиантай нь МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас баривчилсан явдал байв. Түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьсон. Тэр нь талдаа орж байна. Т.Дүүрэнгийн тухайд БОАЖ-ын сайдын зөвлөх байхдаа сайдынхаа оролцоотой томоохон тендерийн будилаанд оролцсон тухай эх сурвалжууд мэдээлсэн. Н.Цэрэнбат нь сайд байхдаа албан үүрэг, бүрэн эрхий байдлаа урвуулан ашиглаж “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн лаг, хог хаягдлыг байгальд ээлтэй аргаар шатааж, устгах туршилтын төслийн хэрэгжүүлэх үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах” 3.5 тэрбум төгрөгийн гэрээг хуульд заасан шаардлага нөхцөл хангахгүй ХБНГУ-ын нэгэн компанитай байгуулсан. Үүний улмаас Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Ийм хэрэгт шалгагдаж байгаа аж. Түүний зөвлөх байсан Т.Дүүрэн уг хэрэгт холбогдсон. Тэрээр “…Хууль бусаар бусдад нөлөөлж улсад их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байна.

Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн бас нэг том дүнтэй тендерийн асуудал яригдсан. Тодруулбал,  МҮХАҮТ-ын зарим удирдлагын оролцоотой 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд үүсгэн байгуулагдсан нэр бүхий компани “Эрдэнэт үйлдвэр”-ээс 120 тэрбум төгрөгийн тендер авсан. Тэр мөнгөнөөс захирал П рүү нь 24 тэрбум, нягтлан бодогч Ц руу нь 15 тэрбум төгрөг нь очиж, МҮХАҮТ-ын нэг удирдлагын хувийн компани руу 500 сая төгрөг “…Зээл” хэмээн шилжжээ.

Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаагаар “Эрдэнэт үйлдвэр”-ээс тендер авсан асуудлынх нь оролцогчид улам нэмэгдсээр байгаа аж. Улстөрчдөөр хүрээгээ тэлж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Ер нь бол энэ гэрээний асуудал МҮХАҮТ-аас гадна дээр хэлсэнчлэн нэр бүхий томоохон улстөрч, бас “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдах албан тушаалтан, “К” компанийн захирал нарын түншлэл гээд өргөжих хандлагатай болжээ.

Үүнээс гадна, энэхүү “Эрдэнэт үйлдвэр”-ээс 120 тэрбумын гэрээ авч чадсан мөнөөх компани руу МҮХАҮТ-ын данснаас 2022 оны арванхоёрдугаар сард 2 сая ам.доллар шилжсэн байж болзошгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 240 (7484)

 

Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

5 цаг 54 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

6 цаг 1 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

6 цаг 33 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

10 цаг 38 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

10 цаг 43 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

16 цаг 27 мин
Инженер, технологийн дээд боловсрол” төслийн төгсөгчид эх орондоо ирлээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд болов

16 цаг 32 мин
Ухаа худгийн төсөл УИХ дээр гацав уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сарын 17-нд “Тавантолгойн

16 цаг 32 мин
Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сары

Өчигдөр 15 цаг 39 мин
Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Өчигдөр 13 цаг 32 мин