Т.Доржханд: Эрчим хүчний салбараас орлого олдог болохыг зорьж байна

2024-12-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд өнөөдөр /12.10/ мэдээлэл өглөө.  Тэрээр "Эрчим хүчний шинэчлэлийн талаар бодитой мэдээлэл өгье. УИХ-аар ирэх төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбоотойгоор зөрүүтэй мэдээлэл явж байна. 

Нэгдүгээрт, Монгол Улс хамтарсан Засгийн газар байгуулсан. Гол зорилго нь 34 жил шийдэж чадаагүй томоохон асуудлуудаа шийдвэрлэх, эдийн засгийн төслүүдээ бодитой хэрэгжүүлж, реформ хийхээр бид хамтарсан. Эдийн засгийн реформын суурь нь эрчим хүчний реформ. Эрчим хүчгүй бол хөгжил гэж байхгүй. Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй. Гэвч 34 жилийн хугацаанд эрчим хүчний шилжилт, реформ хийгээгүй нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн. Бид эрчим хүчний реформоо амжилттай үргэлжлүүлээд явж байна. Хүмүүс эрчим хүч экспортолно гэхээр эргэлздэг. Өөрсдийнхөө дотоод хэрэгцээг хангах нь илүү чухал биш үү гэдэг. Тэгвэл баяртай мэдээ дуулгая. 

Монгол Улсын эрчим хүчний экспортын ажил эхлээд явж байна. Ерөнхий сайдын Саудын Араб, Эмират, Бахрейн улсуудад хийсэн айлчлал маш амжилттай болсон. Бид өчигдөр айлчлалаа дуусгаад ирж байна. Энэ хүрээнд ногоон эрчим хүчний салбарт  Саудын Арабын "Acwa power" компани, Эмиратын компани хөрөнгө оруулалт хийе гэдгээ илэрхийлж, хамтарч ажиллахаар болсон. Дэлхийн 10-т ордог тоглогчид хөрөнгө оруулахаар болж байна. 

Эрчим хүчний шинэчлэлийг хамгийн амжилттай хийж байгаа улс бол Узбекистан. Тэнд "Acwa power" компани 16 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ компани манай улсад том хэмжээний хөрөнгө оруулалт хийе. Худалдан авагч нь БНХАУ, Зүүн өмнөд Азийнхан байна. Тэгэхээр Хятадын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээг хийе. Хамтарсан байдлаар харилцан ойлголцлын санамж бичиг зурж, гэрээний ажил руу оръё гэдэг байдлаар тохирлоо. Энэ нь бид дотооддоо эрчим хүчээ хангаад зогсохгүй,  экспортлох зорилт маань бодит ажил хэрэг болоод явж байна гэсэн үг. 

Сарын өмнө бид Хятадын Засгийн газартай маш сайн яриа хэлэлцээ хийсэн. Хятадын Засгийн газартай Ерөнхий сайдын түвшний уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагааг хөдөлгөх сайн ойлголцолд хүрсэн.  Зээлжих зэрэглэл өссөн. Улс төрийн нөхцөл байдал тогтворжсон байгаа учраас гаднын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна. 2012 онд Монголыг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхож байсан үе буцаж ирж байна гэж ойлгож болно.

Үүнийг ашиглаж эрчим хүчний салбараас орлого олдог, уул уурхайтай өрсөлдөх дараагийн салбарыг бий болгохыг Засгийн газар зорьж ажиллаж байна. Үүнийхээ ард бид ажиллана.  Гэтэл үүний ард зөрүүтэй мэдээллүүд гарч байна. Эрчим хүчний шинэчлэлт хийх үндэсний хороог татан буулгая, хэвлэлийн албанд тэдэн төгрөг суулгасан байна гэх мэтчилэн мэдээлэл хөвөрч байна. Тиймээс энэ бүгдэд бодитой тайлбар өгөхөөр мэдээлэл хийлээ" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 34 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18