Энэ жилийн “Бөртэ чоно”-ын цомыг хэн хүртэх вэ

2024-12-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Монголын үндэсний олимпын хорооноос 2003 оноос хойш уламжлал болон зохион байгуулдаг оны шилдэг тамирчин шалгаруулах “Бөртэ чоно 2024” наадмын шагналын эзэд тодроход хэдхэн хоног үлджээ. “Зууны мэдээ” сонин энэ удаа тус наадмын шилжин явах цомыг хүртэх магадлалтай дөрвөн тамирчныг онцолж байна.

 

Дэлхийн дэвжээг эзэгнэсэн Б.Баасанхүү

 

Эх орон, ижий аавынхаа бахархал болж дэлхийн дэвжээг эзэгнэж яваа жүдо бөхийн тод од бол Монгол Улсын шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Баасанхүү. Түүний амжилтын буухиа энэ онд хурмастын хур мэт асгарч байна.

Гавьяат тамирчин М.Бундмаагийн ховорхон авьяастай шавь нарын нэг Б.Баасанхүү нь 2024 оны жүдо бөхийн “48 кг”-д гурав дахиа Монгол Улсын аварга болж улмаар Азийн аваргад зодоглон алтан медаль хүртсэн юм. Түүний дараа амжилтын буухиагаа үргэлжлүүлэн АНЭУ-ын Абу Даби хотноо зохиогдсон дэлхийн аваргад төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Ийнхүү тэрээр жүдо бөхөөс төрсөн Монголын зургаа дахь тамирчин болсон. Уяа нь орсон морь шиг идэрхэн барилдаантай түүнийг хэдхэн сарын дараа цэнгэлийн манлай Парисын олимп угтаж байлаа. Олимпын тэнгэрт эх орныхоо далбааг мандуулахаар эцсийн шатанд дэлхийн аварга  Цунадо Нацумитай барилдаж мөнгөн медаль хүртсэн билээ. Энэхүү амжилтаараа олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин болжээ. Эцэг өвгөдийн ёсыг сахисан эгэл жирийн малчин А.Бавуудоржийн Баасанхүүг Монгол төдийгүй дэлхий таних боллоо. Түүний их амжилтыг үнэлж Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээсэн юм. Харин өнгөрсөн сард Монголын үндэсний олимпын хороо “Алтан од” одонгоор шагнажээ.

 

Паралимпын анхны эмэгтэй аварга У.Сүрэнжав

 

Отгонтэнгэр хайрхны Очирваань сахиустай Завхан аймгийн харьяат ид цэцэглэж яваа залуу бол “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ У.Сүрэнжав юм.  24 насандаа анхны паралимпдаа оролцож, эмэгтэй тамирчдаас анхны олимпын алтан медалийг эх орондоо авчирсан түүнийг түүхийн хуудас гэрчилнэ.

Өнө эртний түүхт өргөн уудам Монголын өв уламжлалыг тээсэн малчин айлын охин У.Сүрэнжав дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлж, бөмбөрцгийн бахархал болжээ. Арваннэгдүгээр ангидаа  найзын хамт таеквондогийн спортоор анх хичээллэж,  2023 оны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний  алт, хүрэл, “Ханжоу-2023” Азийн наадмаас мөнгөн медаль хүртээд байсан юм. Дэлхийн чансааны оноогоор “Парис 2024” паралимпын наадамд оролцох эрхээ авч байсан тэрээр элэг нэгт ахан дүүсийнхээ нүдэнд баярын нулимс тодруулж, төрийн дууллаа түмний сонорт хүргэсэн. Түүний ур чадвар, хичээл зүтгэлээр бүтсэн бахдам амжилтыг үнэлж Хөдөлмөрийн баатар цолыг олгосон билээ. Мөн өнгөрсөн сард Монголын үндэсний олимпын хороо “Алтан од” одонгоор шагнаад байна.

 

Сарнишгүй гавьяат Г.Болор-Эрдэнэ

 

“Олимпын наадамд амжилттай оролцсоноор таеквондог сонгож хичээллэсний минь зорилго, мөрөөдөл биеллээ” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байсан залууг Г.Болор-Эрдэнэ гэдэг. Монгол түмэн түүнийг “Парис 2024” наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн “63 кг”-ын жинд мөнгөн медаль хүртэж, эх орон, ижий аавынхаа нэрийг дэлхий дахинаа дуудуулсныг санах биз ээ. Тулааны спортыг 16 жилийн өмнө сонирхон Сүхбаатар  аймгийн Н.Нэргүй багшдаа шавь орж, спортын замналаа эхлүүлсэн түүх түүнийх. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, урам, итгэл дүүрэн энэ спортод хөл тавьсан тамирчинд оролцоогүй тэмцээн, аваагүй шагнал гэж бараг үгүй аж. Дэлхийн таван алт, нэг хүрэл, Азийн таван алт, нэг мөнгө, нэг хүрэл, Европын аварга болон “Ханжоу” Азийн наадмын алт, дэлхийн чансаа олгох цуврал тэмцээний зургаан алт, хоёр мөнгө, нэг хүрэл, олон улсын гранпри тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай. Түүний амжилтын буухиа үүгээр зогсолтгүй “Парис 2024” наадмаас мөнгөн медаль хүртээд байна. Наран ургах Сүхбаатар аймгийн саруул заяа түшсэн, сайхан монгол залуусын үргэлжлэл тэрээр таеквондогийн Г.Болор-Эрдэнэ гэж хэдийнээ алдаршжээ. Түүний энэ гавьяаг алдаршуулж 2022 онд Гавьяат тамирчин, энэ жил “Сүхбаатар одон”-гоор шагнасан юм. Мөн өнгөрсөн сард Монголын үндэсний олимпын хороо “Алтан очир” одонгоор шагнаад байна.

 

Паралимпын иж бүрэн медальт Э.Содномпэлжээ

 

1985 оны наймдугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Эрдэнэт хотод цэргийн гэр бүлд төрөн 14 насандаа их спортод хөл тавьж байсан хүү бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн пара пауэрлифтингийн гиннесийн амжилтыг эзэмшигч  Э.Содномпилжээ юм. 2001 онд хэвтээ шахалтаар  УАШТ-ий “52 кг”-ын жинд түрүүлж анхны том амжилтаа хүртэж байсан тэрээр дотооддоо эрүүл, олон улсад пара тамирчидтай эн тэнцүү өрсөлдөж байсан юм. Ийнхүү 2014 онд ДАШТ-д VII байрт шалгарч, паралимпийн эрх авснаар Монгол Улсын түүхэнд анх удаа пауэрлифтингийн тамирчин паралимпд оролцох болзол хангаж байв. Паралипын “Рио 2016” наадмаас хүрэл, “Токио 2020” наадмаас алт, “Парис 2024” наадмаас мөнгөн медаль хүртэж, иж бүрнээр нь эх орондоо авчраад байна. Мөн тэрээр ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч юм. Аавын хүүгийн энэ гавьяа арын өндөр уулнаас алаг дэлхийд түгжээ. Төр түмний ивээл, түмэн олны итгэлийг тээсэн түүний сэтгэлд орчлон багтаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 238 (7482)

 

DR. MANIPAL
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

2 цаг 19 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

2 цаг 19 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

16 цаг 47 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

16 цаг 47 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18