П.Сайнзориг: Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг хойшлуулах санал гаргаж байна, зүхвэл зүхэг

2024-12-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /12.05/ орой хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: - Төсвийн  урсгал зардлын 70 хувь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө байдаг.  30 хувь дээр нь дараа дараагийн цалингаа нэмэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүнийг хийх тэр суурь бүтцийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Сүүлдээ гүйцэхгүй байх. Улсын төсөв гэдэг бол компанийн төсөв баталж байгаа зүйл биш. Хүний эрхийг хангах бодлогын бичиг баримт. Хувийн хэвшлийг дэмжих бодлогын баримт бичиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын баримт бичиг байдаг.  Хэдэн жилийн дараа тэтгэвэр, цалин нэмэгдүүлэх орлогын суурь дэд бүтэцгүй, энэ бүтэц дээр авлига цэцэглэж, утаа униар нь манарч байна. Харамсалтай байна. Мега төслүүдийг буюу хөрөнгө нь гадаадын зээл тусламжаар шийдэгдсэн нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц,  Солонго 1,2 хороолол төслийг явуулахын тулд гадаадын зээл тусламжаас хасагдаж байгаа 650 тэрбумыг бага тануулах бодлого барина. Төрийн албан хаагчдаасаа уучлал гуйж байгаад санал гаргана. Төрийн албан хаагчдын цалинг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмэгдүүлэхээр байгаа, үүнийг 2025 оны долдугаар сарын 1-нээс эхлүүлэх санал гаргана. Зүхвэл зүхэг.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Шүүхтэй холбоотой зардал хөндөгдөөгүй. Хууль зүйн байнгын хороон дээр санал гараад УИХ олонхиороо шийдээд явсан. Хуучнаараа төсөв нь орж ирсэн. Хөндөгдөхгүй байх тусмаа хөндөөд байгаа зардал дээр ачаалал үүсч байгаа. Засгийн газар шүүхийн төсвийг төлөвлөхгүй, Байгын хороон дээр төлөвлөөд УИХ-аар батална гэдэг заалттай. УИХ дээр нэмж тусгагдсан тэр дүнгээрээ явж байгаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
Энэ нэг залууг гайгүй гэж бодсон чинь харин......өөрөө галзуураад байгаарай муу хулгайчаа. Хулгай хийж мөнгөтэй болсон хүний яриа байна.
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 34 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 2 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18