Л.Гантөмөр: Төрийн өмчит компанийн худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийх хэрэгтэй

2024-12-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /12.05/ орой хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Энэхүү төсөлтэй холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: -Монгол Улсын 2025 оны төсвийг 33.5 их наядын орлоготой, 33.5 их наядын зардалтай байхаар төлөвлөжээ. Үүний 31.5 их наядын орлого нь татварын орлогоор бүрдэх нь. Улс орны хэмжээнд ирэх онд татварын ачаалал их байх нь. Татварын бус орлого гэдэгт төрийн өмячит аж ахуй нэгжүүдийн ногдол ашиг, бусад орлогууд байх ёстой. Татварын өндөр ачаалал дээр тайлбар өгөөч. Төрийн өмчит аж ахуй нэгжээс олох орлого нэмэгдэх үү. Төрийн өмчит аж ахуй нэгжийг олон нийтийн болгох тал дээр хийх ажил байна уу?

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Хувийн хэвшил дангаараа  татвар бүрдүүлэхгүй.  Төрийн өмчит газрууд хамгийн том татвар бүрдүүлнэ. Өмнө нь бид Төсвийн хүрээний мэдэгдэл ярьж байхад яавал цаашдаа эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах вэ гэдгийг түлхүү тойрч ярьсан. Тийм учраас улсын үйлдвэрийн газрын үр ашигтай ажиллах тооцооллыг хийж, зардлыг нь бууруулж, олон нийтийн оролцоо, хяналтыг бий болгох зүйлийг хийнэ. Ашиггүй ажилладаг компаниудын үйл ажиллагааг зогсооно. Хувьчилна гэхээр хүмүүс буруу ойлгоод байдаг. Төрийн өмчийг хэн нэгэн хулгайгаар хувьчилж авах гээд байна гэдэг. Ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит газрыг хэн нэгэн хувийн өмчит компани аваад ашигтай ажиллуулна гэж байхгүй юм билээ. Тийм болохоор Засгийн газрын хэмжээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, менежментийг сайжруулах ажил хийгдэж байгаа. Удахгүй энэ тухай танилцуулна. “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт би очиж танилцсан. “Эрдэнэт” үйлдвэр хиймэл оюун ухаанаар худалдан авалт хийж үзсэн байгаа. Зардал гаргасан юм билээ. Улам эрчимжүүлэх үүрэг өгсөн. Засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Төрийн өмчит компанийн худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийх хэрэгтэй. Ирэх дөрвөн жилд төрийн бүх худалдан авалтыг хиймэл оюун ухаанаар хийдэг болгох нь чухал, боломжтой. Хамгийн гол нь эрмэлзэл хэрэгтэй.  Хөгжүүлэлт богино хугацаанд даацтай явна гэдэгт эргэлзэхгүй байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 57 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18