Гацуурын гэрэл галын эрсдэл дагуулж байна

2024-12-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Хүүхэд насны дурсамжаараа хүн насан туршдаа тэжээгдэж амьдардаг. Тэр дундаас шинэ жилийн баяр бидний дурсамжид илүү тод үлддэг. Тийм ч учраас бид шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ойрын өдрүүдэд баярын уур амьсгал орж албан байгууллага, айл өрхүүд гацуураа зассан харагдах нь сэтгэл баясгана. Тэгвэл бидэнд гацууртай холбоотой гашуун түүх бий гэдгийг эргэн сануулья.

Кейс. Одоогоос жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 19-ний өдрийн 07.10 цагийн үед онцгой байдлын ерөнхий газарт Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сутай хотхоны дөрвөн давхрын айлд гал гарлаа гэх харамсалтай дуудлага бүртгэгдсэн байдаг. Гэрийнхээ хойморт гангалан зассан гацуураа гай тарина гэж даанч бодоогүй байх. Тус өдөр мэргэжлийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагааг явуулсан боловч гал түймрийн улмаас нийт долоон хүн амь хохирсон. Түүний дөрөв нь 2-10 насны хүүхэд, гурав нь 27-40 насны хүн байсан юм. Тэдний дунд гал түймрийн дуудлагаар ажиллаж байсан 27 настай гал сөнөөгч байв. Олон хүний амийг авч одсон энэ гал түймэр гацуур модноос болсон гэж онцгой байдал, цагдаагийн байгууллагаас мэдээлж байлаа. Энэ талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гал сөнөөгч ажиллагааны явцад тактикийн ямар нэгэн алдаа гаргаагүй. Тухайн орон сууц хоёр орцтой. Цагдаагийн байгууллага, шинжээчид гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан. Тухайн байранд амьдарч байсан гэрийн эзний яриагаар бол тухайн үед гацуур мод шатаж, маш их утаа гарч байсан учраас өөрийн эрхгүй гарсан гэх тайлбарыг өгсөн байсан” гэж байлаа.

Мөн л энэ харамсалтай хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүрэгт айлын гацуур мод шатаж, гурван хүүхэд угаартсан харамсалтай үйл явдал болсон бол дараа нь бас л гацуурнаас болж таван ханатай гэр үнс нурам болж, гэрийн эзэд нь золоор амьд үлдсэн ч хөхөө өвлийн хүйтэнд өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй үлдэж байсан.

Жил бүрийн өдий үеэс эхлэн шинэ он гартал айл бүхний хүндэт хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн сүндэрлэдэг гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул үүнээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал юм. Дээрх гал түймрийн ослууд нь гацуурын гэрлээс шалтгаалдаг байна. Тиймээс өөр дээрээ гал хамгаалагчтай гэрэл хэрэглэснээр болзошгүй эрсдэлээс гэр бүл, орон гэрээ хамгаалах боломжтой. Энэ талаар цахилгааны инженер Э.Зоригтбаатар “Манай улсад худалдаалагдаж буй гэрлүүдийг хянах боломжгүй. Учир нь үүнтэй хамааралтай стандарт байхгүй. Тиймээс иргэд гацуурны гэрлийн сонголтондоо анхаарах хэрэгтэй. Тодруулбал, хямд үнэтэй муу гэрлүүд гадуур их худалдаалагддаг. Тэдгээрийг удаан залгахаар шатдаг. Ингэхдээ гал гаргадаг. Эсвэл масстай гэрэлнээс болж гал гарах тохиолдол бий. Тиймээс иргэд өөр дээрээ гал хамгаалагчтай гэрэл худалдаж авах нь зүйтэй. Тус гэрлүүд нь хэт халах юм уу масс гарсан үед унтардаг. Өөрөөр хэлбэл, таныг галын аюулаас хамгаалдаг” гэсэн юм. 

 

Худалдаачид галд тэсвэртэй гацуур сонгохыг зөвлөж байна

 

Өчигдөр 12:00 цагийн орчимд Нарантуул олон улсын худалдааны төвийг зорьлоо. Худалдаачид бараагаа задлахтай зэрэгцэн гацуурын худалдааг зорьж очвол төрөл, төрлөөрөө худалдаалагдаж байлаа. Үнийн хувьд хэмжээ, чимэглэлээсээ хамаарч өөр үнэтэй байв. Хамгийн жижиг гацуур 50 мянган төгрөг бол 2.40см өндөртэй гацуур хамгийн үнэтэй буюу 700 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Гал түймэр гацуураас бус гэрлээс болдог талаар Н.Бямбасүрэн “Хүмүүс ихэвчлэн гэрэлгүй гацуур сонгодог. Нийт худалдаалагдаж буй гацуурын 30 орчим хувь нь өөр дээрээ гэрэлтэй. Тэдгээрийн хувьд гал түймрийн аюул учруулах нь харьцангуй бага. Учир нь гал хамгаалагчтай байдаг. Харин гацуурын гэрлээс үүдсэн гал түймрийн аюул их байдаг. Тиймээс иргэдэд гэрэл сонголт дээрээ анхаарахыг сануулж байна. Мөн гацуурын хувьд PET, PVC материалууд галд тэсвэртэй байдаг учир энэ төрлийн материалтай гацуурууд оруулж ирж байна. Гадуур сая төгрөгийн үнэтэй байгаа гацуур манай дээр 700 мянган төгрөгийн үнэтэй байна” гэсэн юм.

Иймд гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх, бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх, зөвхөн насанд хүрсэн хүнтэй үед асаалттай байлгах, гэрлэн чимэглэл нь гэмтэлтэй эсэх, халалт үүссэн эсэхийг тогтмол шалгах, бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх, тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх, гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулах, мэргэжлийн байгууллагын асаасан бол унтраа, залгасан бол салга гэдэг аюулгүй зарчмыг байнга хэрэгжүүлж, шинэ жилийн гацуур модноос үүсэлттэй галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 236 (7480)

 

 

Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

12 цаг 47 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

12 цаг 47 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

12 цаг 47 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Өчигдөр 17 цаг 51 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

Өчигдөр 15 цаг 44 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

Өчигдөр 14 цаг 24 мин
“Өв соёлын голомт” төслийн Ингэт толгойн дурсгалт газрын судалгаа Монголын археологийн шилдэг судалгааны дэд байрт шалгарлаа

"Монголын археологи-2024" эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 12-р сарын 21,22-

Өчигдөр 13 цаг 28 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

Өчигдөр 13 цаг 19 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

Өчигдөр 06 цаг 00 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

Өчигдөр 06 цаг 00 мин