П.Баярхүү: Нүүрс тээвэрт хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийлгэнэ

2024-12-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Тээвэрчдийн эрх ашиг зөрчигдөж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа асуудлаар тээвэрчдийн үйлдвэрчний хорооны төлөөллүүд хэвлэлийн хурал хийлээ

Тээврийн салбарт 100 мянга гаруй мэргэшсэн жолооч байна. Эдгээрийн 60 орчим хувь нь уул уурхайн салбарт тээвэр эрхэлдэг. Тэдгээр тээвэрчдийн эрхийг зөрчин, худалдан авагчид С зөвшөөрлөөр барьцаалан ашиггүй шахам үнээр тээвэр хийхийг тулгах, цалин хөлсөө цагтаа өгөхгүй байх, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа зэрэг олон зөрчил илэрч байгаа юм. 

Энэ талаар Баянзам үйлдвэрчний хорооны дарга П.Баярхүү “Баянзам ҮЭ-ийн хорооноос саяхан нүүрс тээврийн Шивээ хүрэн, Бичигт, Замын-Үүд, Ханги Мандал гэсэн боомтуудад дээрх асуудлаар судалгаа хийсэн. Тус судалгаагаар дараах зөрчлүүд илэрсэн. Цалин хөлсөө цагтаа өгөлгүй 2-3 сар хоцорч ордог. Давхар шалаанз машин их хэмжээгээр орж ирэхийг хязгаарласан, тодорхой шалгуур босго тавих, дугаар олголтыг хязгаарлах зэрэг наад захын асуудлууд. Мөн С зөвшөөрлийг уурхайн гэрээтэй компанид олгох босго тавьснаар танил талаа харах С зөвшөөрлөөр барьцаалж хямд үнэ тулгах, салбарыг хямралд оруулах байдал улам даамжирч байна. Иймд Зам тээврийн сайд С зөвшөөрөл олгох журмаа гаргахдаа энэ байдлыг тооцож дотоодын тээврийн компани ААН-үүдийг дэмжих ба хариуцлагагүй компаниудыг зохих шаардлага тавьж оруулах. Мөн тээврийн хөлс мөнгийг луйварддаг, Монгол улсын хууль тогтоомж хөдөлмөрийн хуулийг үл тоодог компаниудыг улс хоорондын тээврийн С зөвшөөрөл олголтод хамруулахгүй байхаар журамд оруулах шаардлага ЗТХ-ийн сайдад хүргүүлж байна. Дараагийн асуудал бол хүний эрх, эрүүл аюулгүй орчинд ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчиж байгаа асуудал нүүрс тээвэрт хавтгайрсан. НАБТ буюу Нүүрс ачилт буулгалтын талбай дотор гурваас дөрөв хоног байлгадаг. Энэ битүү тоос тортогтой орчинд жолооч кабинаас буухгүй машиндаа хонож байна. Цонхоо онгойлгох боломжгүй битүү кабинд түлшээр ажилладаг кабин халаагч асааж, удаан байх нь эрүүл мэндэд асар хортой. Гаалийн бичиг буюу манифестийг ялгавартай олгодог, удаан хашаанд байлгаж буйд зохицуулалт хийхийг Гаалийн ерөнхий газраас шаардаж байна. Бид нэгдэж гарын үсэг цуглуулан, УИХ-д нээлттэй сонсгол хийлгэнэ” гэлээ.  

Мөн дээрх асуудлаар Түмэннаст тээвэрчдийн зөвлөл холбооны ТУЗ-ийн дарга Н.Ялагдашгүй “Тээврийн салбар бол маш чухал экспорт хийдэг салбар. Энэ салбарыг нүүрс, экспортын өндөр орлого гэж хардаг. Харин энд ажилладаг хүмүүсийн эрх ашиг, эрүүл аюулгүй байдлын талаас нь хэн ч хардаггүй. Төр засаг дотоодын зах зээлээ бодлогоор хамгаалаагүйгээс болж бид гаднын худалдан авагчдын хамаарал бүхий компаниудад машинаа өгч, ажил ачаагаа алдаж байна. Бид эх орныхоо экспортыг хийж, эдийн засгийнхаа 40 хувийг босгож байхад яагаад төр засаг биднийг хамгаалалгүй, хятадын худалдан авагчдад С зөвшөөрөл өгдөг юм бэ. Тээвэрчид маш хүнд нөхцөл байдалд байна” гэв.

Эх сурвалж: www.zms.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 22 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 22 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 50 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 50 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18