С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

2024-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын  чуулганы нэгдсэн хуралдаанаар  Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны болоод эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ. Тэрээр "УИХ 34 жилийн хугацаанд анх удаа ийм байдалд орчихлоо. Яагаад төсөв хугацаандаа батлагдахгүй, дахин хэлэлцэхээр болов гэдэг дээр Засгийн газар, УИХ хаа хаанаа анхаарах ёстой. Нэг удаа асуудал үүслээ гэж биш цаашид гарах үр дагаварыг бас бодох ёстой.  Гэхдээ ийм байдалд орохгүйгээр шийдвэрлэх гарц байсан л гэж харж байна. Төсвийг УИХ хугацаанд баталдаг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьдаг байсан. Тухайн үед зарим тохиолдолд хоригийг хүлээж авдаг, заримдаа авдаггүй байсан. Авсан тохиолдолд холбогдох байнгын хороод нэмэлт, өөрчлөлт оруулаад явдаг байсан. Төсвийн хуулийн хууль тогтоох процесс явагдаж байсан. Ерөнхийлөгчийн хориг тавигдаад хууль хүяин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байхад бид хуулиа хүчингүй болгосон. Уг нь ингэхгүйгээр хоригийг хүлээж аваад Төсвийн байнгын хороо хэлэлцээд Засгийн газраас саналыг нь аваад үргэлжлүүлэн хэлэлцээд явчихсан бол илүү хялбар замаар, өмнө нь явж байсан замаар шийдэх боломжтой байсан. Цаашид анхаарч, асуудалд нухацтай ханддаг болоё. Тэгэхгүй бол ийм алдаанууд дахин дахин гарсаар байж магадгүй. Хоёрдугаарт, үүнээс болоод аймаг, нийслэл, сум дүүрэг төсвөө хэлэлцэн батлах нь. Дахиад л тэнд шахуу асуудал үүсч байна. Зарим нь мэдэхгүй байгаа учраас өнөөдөр төсвөө хэлэлцээд явж байна. Зарим нь асууж байна. Тиймээс 2025 оны төсөв баталсны дараа аймаг, орон нутгийг төсвөө хэлэлцэх чиглэл өгмөөр байна. Дээрээ хөлөө олохгүй бол доороо суудлаа олохгүй гэж УИХ, Засгийн газар хэлэлцэж байгаа асуудалдаа нэлээд нухацтай, хариуцлагатай хандаж, үр дагаврыг нь тооцож, ханддаг байхгүй бол хөнгөн хуймгай хандснаас үүдэн УИХ анх удаа эвгүй байдалд орж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 32 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 32 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

19 цаг 0 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

19 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18