Чуулган: Төсвийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2024-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд  Сангийн сайд Б.Жавхлан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг өргөн барьсан. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг гишүүд дэмжлээ. Яг одоо Төсвийн байнгын хороог хуралдуулах гэж байна.

Ерөнхийлөгч 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, УИХ-аас баталсан хууль тогтоомжид арваннэгдүгээр сарын 20-нд бүхэлд нь хориг тавьсан. УИХ хоригийг хүлээн авснаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон ба үүнтэй холбогдуулан Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсан. Уг тогтоолоор 2025 оны төсвийн төслийг 2024 оны арванхоёрдугаар сарын 10-нд УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан юм. 

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлэх, УИХ жилийн төсвийн төслийг арьаннэгдүгээр сарын 15-ны дотор батлахаар тус тус заасан. Иймд Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулж өргөн барьсан. УИХ уг төслийг нь яаралтай хэлэлцэн батлаад дараа нь 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх юм.

Эх сурвалж:www.polit.mn 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

44 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

45 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

7 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

7 цаг 4 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 32 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18