Чой Жин Вон: Виз олгох хугацаа 20-30 хоног болж буурсан

15 цаг 35 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

БНСУ-ын ЭСЯ-наас “Монгол Солонгосын Сэтгүүлчдийн клуб” байгуулан Монгол улсад явуулж буй үйл ажиллагаагаа хэвлэлийнхэнд тогтмол нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ жилийн сэтгүүлчдийн клубын уулзалтын үеэр тус улсаас ойрын үед манай улсад хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тухайлбал, KOTRA буюу БНСУ-ын Хөдөлмөр зуучлах агентлагаас тус улсад хууль ёсоор ажиллаж амьдрахад зориулсан ажиллах хүчний Е9 визний талаар танилцуулсан бол KOICA-ын дэмжлэгээр хэрэгжсэн Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төсөл үр дүнгээ өгч, Их хурлын сонгуулиар хуульд заасан 30 хувийн квот давсан, дэлхийн дундажид ойртсон, олон эмэгтэй гишүүн сонгогдсон нь төслийн томоохон үр дүн болохыг онцлов.  Мөн KOICA байгууллагын дэмжлэгтэйгээр Чингис хааны музейн видео танилцуулгыг сайжруулах төсөл ирэх оноос эхлэн хэрэгжихээр болжээ.

Сэтгүүлчидтэй уулздаг энэхүү уулзалтыг БНСУ-ын ЭСЯ-наас жилд хоёр удаа тогтмол зохион байгуулах болсон. Энэ удаагийн уулзалтын үеэр тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Чой Жин Воноос сэтгүүлчид сонирхсон асуултдаа  хариулт авсныг уншигч та бүхэнтэй хуваалцъя.

“ММ” агентлагийн тоймч В.Ариунчимэг:

- Яг одоо Сөүл хотноо хоёр улсын эдийн засгийн дөрөв дэх хэлэлцээ болж байна. Энэ арга хэмжээнээс голлон ямар үр дүн хүлээж байгаа вэ. Ирэх жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой болно. Ойг угтаж ямар томоохон арга хэмжээ, айлчлал төлөвлөж байгаа у?

-Аливаа хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэгш ой тохиож байгаа жил төрийн тэргүүнүүдийн өндөр дээд хэмжээний айлчлал зохион байгуулах зэргээр нэлээн ач холбогдол өгч олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Одоогоор 35 жилийн ойг тохиолдуулан яг тодорхой арга хэмжээний төлөвлөгөө гаргаагүй байгаа. Соёлын арга хэмжээнүүд, жишээ нь K Pop тоглолт байх уу, залуучууд хоорондын солилцооны хөтөлбөр зэрэг арга хэмжээг төлөвлөж байгаа. Гэхдээ Монгол Улсын гадаад харилцааны яамтай зөвшилцсөний үндсэн дээр хөтөлбөрөө эцэслэн гаргана. Таны асуултанд дурдсанчлан хоёр орны хоорондын эдийн засгийн хэлэлцээрийг байгуулах дөрөв дэх удаагийн хэлэлцээ яг одоо болж байна. Энэ хэлэлцээний гол зорилго нь ирэх ондоо багтаж хоёр орны хооронд эдийн Засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахын төлөө ажиллаж байна. Эдийн засгийн хэлэлцээр ирэх онд батлагдаж чадвал энэ нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны тэгш ойд барих хамгийн том ач холбогдолтой үйл явдал болох болов уу. Мөн хоёр улсын төрийн тэргүүний өндөр дээд айлчлал хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ эхлэлийг тавих чухал арга хэмжээ болдог. Өнгөрсөн он жилүүдийг харахад Солонгосын төрийн тэргүүнүүд бүрэн эрхийн хугацаандаа заавал Монгол Улсад айлчлал хийдэг сайхан жишиг бий. Энд онцгойлон хэлэхэд, 2021 онд Ковид цар тахлаас үүдэж хоёр улсын төрийн тэргүүний уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байсан. Энэ үеэр Стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэн сайхан үр дүнтэй уулзалт болсон. Тиймээс төрийн тэргүүний айлчлалын асуудлаар нягт харилцан зөвшилцөж ажиллаж байгаа. Удахгүй нэгдсэн шийдвэрт хүрэх байх.

"Монголын мэдээ" сонины сэтгүүлч:

-Хоёр улсын хувьд сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа эрчимтэй нэмэгдээ байгаа. Үүн шиг өөр ямар салбарт харилцаа өргөжиж байна вэ?

-Эрүүл мэндийн салбар маш эрчимтэй өргөжин тэлэх нөөц боломжтой гэж би хардаг. Одоогийн байдлаар Солонгост үйлдвэрлэсэн эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг Монголд экспортлох тухай асуудал яригдаж байгаа. Түүнээс гадна эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр тодорхой саналууд яригдаж байна. Эрүүл мэндийн салбараас гадна миний хувьд Улаанбаатар хотын хэт төвлөрөл, түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах бүрэн боломжтой гэж харж байна. Хот төлөвлөлт, дэд бүтцийн салбар хоёр улсын хамтран ажиллах чухал салбар гэж харж байна. Мөн эрчим хүчний салбарт өндөр ач холбогдол өгөх ёстой. БНСУ-ын талаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байна. Одоогоор Солонгост тарьсан үрсэлгээг Монголын хөрсөнд амжилттай тарьж ургуулах чиглэлээр хамтарч байгаа.

-Монголын иргэд Солонгост бизнес эрхлэх боломж хэр байдаг вэ?

-Монгол иргэд Солонгост бизнес эрхлэх боломж хэзээд нээлттэй. Солонгосын Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан хэмжээнд хүрсэн хөрөнгийг оруулснаар хуулийн этгээд байгуулж, бизнес эрхлэх бүрэн боломжтой. Монгол бизнес эрхлэгчид Солонгост ямар нэг үйлдвэр байгуулах гэхээс илүү хоёр орны хооронд гадаад худалдаа эрхлэх чиглэл рүү илүү ажиллаж байгаа нь ажиглагддаг. Миний сонссоноор солонгос хэлний тодорхой мэдлэгтэй бизнесмен монгол мах махан бүтээгдэхүүнийг Солонгос руу гаргах бизнес эрхэлдэг юм билээ. Хэрэв солонгост бизнес эрхлэх сонирхолтой монгол хүн байдаг бол KOTRA-гийн суурин төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж, холбож ажиллах бүрэн боломжтой.

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Нямсүрэн:

-Та түрүүнд эрчим хүч, хотын хэт төвлөрөл түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэлээ. Үүнийг жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад нийслэлийн зүгээс маш их анхаарал хандуулан ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор Метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагаар Солонгостоо нэлээд нэр хүндтэй байгууллага шалгарсан бөгөөд цаашид консорциум хэлбэрээр ажиллахаар болсон. Консорциумын зүгээс зөвхөн метро гэлтгүй цаашид хаана ямар зам тавьбал түгжрэл буурах боломжтой вэ зэргээр бусад шийдлүүдэд ч мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа гэж дуулсан. Түүнээс гадна ирээдүйд нийслэл хотыг нүүлгэн шилжүүлэхэд хамтран ажиллах талаар Солнгосын талаас сонирхож, хамтран ажиллах хүсэлтэй байгаа.

-Хоёр орны иргэдийн урсгал сүүийн нэмэгдэж байгаа. Тэр хэрээр визний хөнгөлөлтийн талаар байнга асууж лавладаг. Сүүлийн үед ЭСЯ-наас визний хөнгөлөлт болон виз олгох хугацааг богиносгох чиглэлээр багагүй анхаарч ажиллж байгаа гэж дуулсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Миний хувьд Элчин сайдаар томи­логдож ирснээс хойш иргэд хоорондын харилцааны асуудалд хамгийн их ач холбогдол өгч анхаарч байгаа. БНСУ-ын виз мэдүүлсэн иргэд 60-70 хоног хүлээж байж хариугаа авдаг, тэр хугацаанд паспортоо ашиглаж чаддаггүй зэрэг бэрхшээлтэй асуудлууд байсан бол ЭСЯ-ны зүгээс энэ асуудалд багагүй анхаарснаар виз олгох хугацааг 20-30 хоног болгож бууруулсан. Үүний дараа пасспортоо удаан хугацаанд хадгалуулж байна гэсэн иргэдийн гомдол хамаагүй буурсан. Мөн Монголын ГХЯ, БНСУ, АНУ-ын ЭСЯамд хамтраад “Хариуцлагатай аялцгаая” аяныг өрнүүлээд байгаа. Энэхүү аяны гол зорилго нь та гадаад оронд зорчихдоо тухайн улсынхаа хууль журмыг сахиж, соёлыг хүндэлж цаг тухайдаа хариуцлагатай аялж ирснээр хоёр орны харилцааг өргөжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулж байгаа гэдгээ иргэд маань маш сайн ухамсарлаасай гэж хүсч байна.

“Ийгл” телевизийн сэтгүүлч А.Жавхлантөгс:

-Солонгост амьдарч байгаа монгол иргэдийн хувьд хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу БНСУ-д ажилласан жилийн нийгмийн даатгалаа Монголд тооцуулах боломжтой байдаг. Энэ нөхцөл хэвээр байгаа юу?

-Хоёр орны хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрт хоёр зүйлийг чухалчлан оруулсан байдаг гэж би ойлгодог. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын татварын төлөлтөөс чөлөөлөх асуудал, хоёрдугаарт нийгмийн даатгал төлсөн хугацааг хэрхэн хамруулж тооцох вэ гэсэн асуудал. Жишээ нь БНСУ-д албан ёсоор, Е9 визээр ажиллаж байгаа иргэд Солонгосын талд нийгмийн даатгалын татвар төлөх ёстой боловч хоёр улсын хэлэлцээрийн дагуу Монгол талдаа энэхүү хураамжаа төлж тооцуулдаг. Солонгост хууль ёсоор ажилласан жилийг эргэж ирээд Монгол Улсад ажилласан жилээр тооцох асуудал хэлэлцээрийн дагуу тооцгддог гэж би ойлгодог.

“Gogo.mn” сайтын сэтгүүлч Б.Нямдарь:

-Хоёр улсын худалдааны эргэлт энэ жил 608 сая ам.долларт хүрсэн нь өмнө жилүүдээс өндөр байгаа тухай танилцуулгад дурдсан. Энэ тоо нэмэгдэхэд юу нөлөөлсөн гэж та харж байна?

-Худалдаа эргэлтийн хэмжээ 600 сая ам.долларт хүрсэн нь хоёр улсын хоорондын харилцаа нэмэгдэж байгаа учир өөрөө аяндаа үүсч байгаа ахиц дэвшил гэж харж байна. Хоёр орны харилцааны нөөц боломжийг харахад одоогийн 600 сая ам.доллар бол чамлалттай дүн юм. Цаашид шууд нислэгийн тоо нэмэгдвэл худалдаа эргэлт улам нэмэгдэх боломжтой гэж харж байгаа. Монголоос Солонгос руу гаргах бараа бүтээгдэхүүнийг олон болгосноор эргээд нислэгийн тоо нэмэгдэх, зардал буурах боломж бүрдэнэ гэж харж байгаа. Хушны самар ч юм уу нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг солонгос руу гаргаснаар тодорхой үр дүн гарах байх.

-Та Монгол Улсад анх томилогдон ирж байсан сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд өмнө нь Монголд томилогдон ажиллаж байсан. Тиймээс Элчин сайдаар томилогдсоны дараа ирэхэд танихгүй мэдэхгүй шинэ газар шиг санагдаагүй. Гэхдээ өмнө ажиллаж байсан үетэй харьцуулахад автомашины тоо эрс нэмэгдсэн, түгжрэл их болсон санагдсан. Мөн зундаа бороо их ордог болсон нь анзаарагдлаа. Өвөл оройтож эхэлдэг болжээ. Манай ЭСЯ-ны хувьд шинэ сайхан байртай болсон нь тухтай сайхан болжээ.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 232 (7476)

Иргэн Ц.Батцэцэг цахим халдлагад өртөж буй талаар мэдээлэл хийв

“Зууны мэдээ” сонины ” Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр /

4 цаг 3 мин
МАН: Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэнэ

МАН: Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэнэ

5 цаг 20 мин
Чуулган: Төсвийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Чуулган: Төсвийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

6 цаг 29 мин
Морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчид Б.Нямжав, Д.Дагвадорж, П.Энхмөнх нар өрсөлдөж байна

Морин спорт, уяачдын холбооны ерөнхийлөгчид Б.Нямжав, Д.Дагвадорж, П.Энхмөнх нар өрсөлдөж байна

9 цаг 29 мин
Дээд шүүх Хөгжлийн банкны 41 хүн, хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байна

Дээд шүүх Хөгжлийн банкны 41 хүн, хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэж байна

9 цаг 36 мин
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ

9 цаг 41 мин
Үнс болоогүй нүүрс

Би сүрхий үзмэрч учраас “нүүрс үнс болно” гэж 6-7 жилийн өмнө хэлээгүй юм шүү. Нүүрс хэзээ ч үнэ цэнэтэй ашигт малтмал байгаагүй. Элбэг учраас.

12 цаг 39 мин
Чой Жин Вон: Виз олгох хугацаа 20-30 хоног болж буурсан

БНСУ-ын ЭСЯ-наас “Монгол Солонгосын Сэтгүүлчдийн клуб” байгуулан

15 цаг 35 мин
“Трафигура”-гийн 500 сая долларыг яаснаа Монголын “жонон” юу гэж тайлбарласан бэ?!

“Трафигура” групп аль 1998 оноос “Эрдэнэт”-ийн зэсийг зөөсөн. “Эрдэнэт үй

15 цаг 35 мин
Арваннэгдүгээр сард манай улсад ямар үйл явдал өрнөв, эргэн саная

Арваннэгдүгээр сард манай улсад ямар үйл явдал өрнөв, эргэн саная

Өчигдөр 15 цаг 15 мин