Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

2024-11-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г.ЛХАГВА

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сарыг зарлаж, арваннэгдүгээр сар хот, хөдөөгүй соёл урлагтай холбоотой арга хэмжээ олонтой байлаа. Улаанбаатар хотоос бараг 900 гаруй км-ийн алс орших Завхан аймгийн Нөмрөг сумын Нийтийн номын сангийнхан соёлын бүтээлч сарын хүрээнд сумынхаа 12 жилийн дунд сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Миний дуртай ном” гар зургийн уралдаан зарлажээ. Хүүхдүүдийн уралдаанд ирүүлсэн бүтээлийн сумын Нийтийн номын сангийн нийгмийн сүлжээнд дэх хуудаст тавьж,  танилцуулж, бас номын сандаа тусгай булан гарган жижигхэн үзэсгэлэн болгон номын сангаар үйлчлүүлэгчдэд толилуулжээ.

Завхан аймгийн Нөмрөг сумын номын санч. мэдээллийн ажилтан Г.Нарандэлгэр “Нийгмийн сүлжээнд тавьсан нь оролцож байгаа хүүхдүүдийн хувьд төдийгүй томчуудын анхаарлыг татсан. Бас нийгмийн сүлжээд хэдэн лайк, шейр авсныг нь тусгайлан гаргаж ирсэн” гэлээ. Уралдаан тус сумын сургуулийн бага ангийн 22 хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Тэдгээрээс тавдугаар ангийн сурагч Б.Энэрэл тэргүүн байр эзэлж, гуравдугаар ангийн сурагч Г.Даваажаргал, М.Амирлан нар хоёр, гуравдугаар байрт оржээ.

Харин тавдугаар ангийн сурагч Б.Хашхүү, нэгдүгээр ангийн сурагч Д.Болор-Уянга, дөрөвдүгээр ангийн сурагч О.Оюунзул нарын  бүтээл нийгмийн сүлжээнд их хандалт авсан зургаар тодорсон байна. Сумын нийтийн номын сангийн зүгээс уралдаанд тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдээ урамшуулж шагнасан байна.

Тавдугаар ангийн сурагч Б.Энэрэлийн бүтээл.
​​​​​​Гуравдугаар ангийн сурагч Г.Даваажаргалын бүтээл.
Гуравдугаар ангийн сурагч М.Амирлангийн бүтээл.

Цахим орчинд хамгийн олон лайк, шэйр авсан Б.Хашхүү, Д.Болор-Уянга, О.Оюунзул нарын бүтээл.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)

 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

11 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 31 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 31 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18