К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

2024-11-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жомарт Токаевын “Эцгийн тухай дурсамж ном”  монгол хэлнээ  хэвлэгдэн гарчээ. Номын редактораар Монголын ардын уран зохиолч Султан Таукейулы ажилласан. Монгол хэвлэлийн нээлтийн ёслол энэ сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яаманд  болж өндөрлөв.  Номын нээлтэд Монгол Улсын Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр,  ГХЯ-ны Азийн газрын захирал Г.Хулан болон УИХ-ын гишүүн Саркытын Зулпыхар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев нар оролцлоо.

 Энэхүү дурсамж ном нь Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым Жомарт Токаевын өөрийн эцэгтээ зориулан туурвисан анхны ном бөгөөд орос хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэгдсэн.

К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном нь нэрт зохиолч, Казахын уран зохиол дахь адал явдалт детектив жанрын үндсийг тавьсан Кемел Токаевын амьдралын замналд зориулагдсан байна.  Энэхүү ном нь англи, хятад, чех, франц болон турк зэрэг хэд хэдэн хэл рүү орчуулагджээ.

Түүний уран бүтээлүүд нь бодит, адал явдлаас сэдэвлэгдсэн уг зохиолчийн нэр нь 1960-1980-аад оны үед Зөвлөлт орон даяар алдартай байсан билээ.

1945 онд Кировын нэрэмжит Казах Улсын Их Сургуулийн филологийн факультетийн оюутан болсноор зохиолчийн уран бүтээлийн амьдрал ийнхүү эхэлжээ.

Сургуульдаа чадварлаг багш нараар хичээл заалгаж байсан залуу оюутны хувьд, ялангуяа зохиолч Зангар, Мухтар Ауезовын лекцийг сонсох нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн аж. Тиймээс тэрээр Сэтгүүлзүйн публицист жанрыг сонгохоор шийджээ. Кемел Токаевын Казахстаны пионеруудад зориулан туурвисан анхны  “Жулдызды жорық” бүтээл нь 1954 онд хэвлэгджээ. Үүний хойш, гурван жилийн дараа Дотоодын цагдаагийн байгууллагын ажилчдын хүнд хэцүү, аюултай албан ажлыг өгүүлсэн “Таскын” ном нь уншигчдын хүртээл болсон билээ.

Кемел Токаевын уран бүтээлийн бас нэгэн онцлог нь зохиолч социалист чиг баримжаатай үзэл суртлын хандлагыг маш чадвартайгаар алгасан, хэтрүүлэггүй бодит түүхийг харуулж чадсан явдал байв.

Учир нь тухайн үеийн уран зохиолын ихэнх бүтээл марксист гүн ухаанаас хамааралтай социалист реализмын жанраар бичигддэг байв. Тийм ч учраас уран зохиолын социалист үзэл суртлаас уйдаж цөхсөн Зөвлөлтийн үеийн уншигчдад түүний өгүүллэгүүд үнэ цэнэтэй байсан. Амьдралынхаа эцэс хүртлээ 10-аад боть бүтээл туурвисан Кемел Токаулы казах хэлээр шинэлэг жанраар бичигдсэн утга зохиолын асар их өвийг хойч үедээ үлдээсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 231 (7475)

 

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 11 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 11 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18