Ч.Мөнхбадрах: Компани ил тод үйл ажиллагаатай, зөв засаглалтай байх нь чухал

2024-11-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Х.ХАТАН

 

Бид энэ удаагийн “Start up” буландаа экспортын шинэлэг бүтээгдэхүүн болон брэнд хөгжүүлж, нийлүүлэлтийн сүлжээний менежментийн үйл ажиллагаа эрхэлдэг “Натурал монгол үндэсний сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чойжамцын Мөнхбадрахтай ярилцлаа.

 

-Бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг танай компанийн зорилго юу вэ. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулж болох уу?

-Бизнесийн зөвлөх үйлчилгээний www.sanhuuch.mn компанийн зөвлөхөөр би 13 дахь жилдээ ажиллаж байна. Бид Монгол Улсын хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбарын үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, тодруулбал, малчин фермерүүдийн орлогын сувгийг өргөтгөж, нэмэлт орлого олоход эергээр нөлөөлөх замаар малын тоо толгойг зохистой хэмжээнд хадгалах, улмаар бэлчээрийн доройтлыг бууруулах, Монголын байгалийг натурал хэвээр хадгалахад хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажилладаг юм.

Энэ зорилгын хүрээнд судалгаа хийж, гэрийн тэжээвэр амьтанд зориулсан бүтээгдэхүүний зах зээлийг сонгон авч илүү гүнзгий судлан, манай улсын онцлог, нөөц боломжид тулгуурлан гадаадын аль зах зээлд ямар бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг тодорхойлж, 2022 оноос туршилтын бүтээгдэхүүнүүд хөгжүүлж эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэн гэрийн тэжээвэр амьтны бүтээгдэхүүний нэгдсэн брэнд бүтээх ажлыг эхлүүлж, Nolly брэнд (www.nollbrand.com) ийг хөгжүүлсэн.  

Экспортод амжилттай гарах нэг үндэс бол яг энэ чиглэлдээ хамтрах талуудтай нийлж, хүчээ нэгтгэх замаар явах нь тодорхой тул бид сүүлийн жил гаруй хугацаанд гэрийн тэжээвэр амьтны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн кластер байгуулах ажлыг санаачлан ажиллаж байна. Яг энэ үед MICS 2024 уралдааны хоёр дахь шат нь зарлагдсан тул бид хамрагдаж шилдэг 10 төслийн нэгээр шалгарсан байгаа. Манай төсөл нь дээр дурдсанчлан Монголын байгалийг натурал хэвээр хадгалж, бэлчээрийн доройтол, цөлжилт буурахад эергээр нөлөөлөх, нөгөө талаар Монголын говь хээрийн шуурганаас үүдэлтэй Азийн улс орнууд, тэр дундаа Японы хотууд дахь агаарын бохирдол, шар тоосны харшил нэмэгдэх байдлыг бууруулахад хувь нэмэр оруулах юм. Энэ утгаараа бид хамтарч хоёр улсын байгаль орчин, нийгмийн асуудлыг шийдэхэд эерэг нөлөө үзүүлэх төсөл санаачлан хэрэгжүүлж байгаа. 

-Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ямар ажлууд байна?

-Бид MICS 2024 хөтөлбөрт оролцож, хөтөлбөрийн зохион байгуулагч, дэмжигч байгууллагуудын дэмжлэг туслалцаа авсны ачаар Токиод болон Улаанбаатар зохиогдсон хэд хэдэн арга хэмжээнд төслөө танилцуулах боломжтой болсон. Эдгээр арга хэмжээнд танилцсан маш олон Японы болон Монголын бизнесүүд, иргэдтэй үргэлжлүүлэн уулзалтууд хийсээр Японд краудфандинг хийх буюу урьдчилсан захиалга авч бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд хамтрах компанитай болж, бэлтгэл ажил эхэлсэн байгаа. Мөн ирээдүйд тэнд онлайн худалдаа эрхлэх бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Энэ хоёр ажилд гол төвлөрч, 2025 онд Японд байнгын худалдааг биет дэлгүүр болон цахим худалдаа хэлбэрээр эрхлэх ажлыг эхлүүлэх зорилго төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Танай төсөл бусдаас юугаараа ялгаатай вэ. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын хувьд ямар үр ашиг хүртэх вэ?

-Бид үл өрсөлдөх зарчмаар, хамтын хүчээ нийлүүлж, хамтдаа амжилттай экспортод гарах зорилготой ажилладаг. Кластераар хамтарч ажилласнаар гэрийн тэжээвэр амьтны бүтээгдэхүүн тус бүр өөр өөр жижиг дунд бизнес дээр үйлдвэрлэгдэж байна. Бидний хувьд нийлүүлэлтийн сүлжээний менежмент болон экспортод зориулсан Nolly брэндээрээ хүч нийлүүлж, зарим хамтрагч компаниудтай гэрээ байгуулан, бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийлгэж, Nolly брэндээр худалдаалах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр дор бүрдээ цаг, санхүүгийн нөөц хэмнэж, дутагдах чадавхыг харилцан нөхөж байгаа нь биднийг илүү давуу талтай, ялгаатай болгож байгаа.

Манай төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын уул уурхайн бус экспортын төрлийг нэмэгдүүлж, экспортын нэг шинэ Солонго бий болгох юм. Улмаар манай нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүх талууд, тухайлбал түүхий эд ханган нийлүүлэгч малчин фермерээс эхлээд, тээвэр ложистик, түүхий эд материал боловсруулах үе шат, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үе шат, худалдааны шатны бүхий л иргэд, компаниуд, тэнд ажиллаж байгаа ажилчдын орлогын шинэ эх үүсвэр бий болж Монголын нийгэм болон байгаль орчинд эергээр нөлөөлөх нь гол үр ашиг болно.

-Бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, дэлхийн зах зээлд тоглолт хийхийн тулд юунаас эхлэх ёстой вэ?

-Хамгийн эхэнд зөв хамтралаа, нийлүүлэлтийн сүлжээгээ олж харж, түүндээ нэгдэх хэрэгтэй гэж боддог. Үүний дараа шаардлагатай цаг хугацаа, санхүүгийн нөөц, өөрийн цаг заваа бүрэн зориулж эцсийн үр дүнг гартал тууштай явахад зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Монголын зах зээлд жижиг, дунд бизнесүүд давамгайлж байна. Тэд цааш хөгжихийн тулд ямар өөрчлөлт хийх ёстой вэ. Мөн төрийн дэмжлэг ямар түвшинд байвал үр дүнд хүрэх бол?

-Зөвлөх үйлчилгээний салбарт 10 гаруй жил ажилласан туршлагаас харахад жижиг дунд бизнесүүд санхүүгийн боломж муу, шаардлагатай ур чадвартай хүн хүчний хангалт сул, үүнтэй зэрэгцэн бүгд дор бүрдээ бүгдийг хийх, дангаараа амжилт гаргахаар хэт зүтгэж, тамирдах тохиолдол нийтлэг байдаг. Цаашид хөгжихийн тулд нөхцөл байдлаа зөв оношилж, түүнд тохирсон стратеги, тактикаар ажиллах шаардлагатай байгаа. Нөгөө талаар, хэдий компанийн хэмжээ жижиг, дунд болов ч байгаль нийгэмд ээлтэй үйл ажиллагаатай, зөв засаглалтай байх шаардлага бодитоор тулж ирсэн.

Хэдий нөхцөл байдал хэцүү байлаа ч төрийн зүгээс хэт ихийг хүлээж, халамжийн тогтолцооны өөр нэг хэлбэрээр явах, тодруулбал үргэлж хөнгөлөлт чөлөөлөлт эдлээд явах нь жижиг дунд бизнесүүдийг чадавхгүй хэвээр, давжаарах байдал руу түлхэж байдаг. Нөгөө талаар жижиг дунд бизнес нэрээр бичил бизнесүүдэд чиглэсэн хэт их төсөл хөтөлбөр хэрэгжиж, төсөв санхүү зарцуулж байгаа нь буруу. Үүний оронд хөгжлийн зөв замаар явж, экспортын шинэ сувгийг бүтээхээр шамдаж байгаа жижиг дунд бизнесүүдэд жинтэй тус дэм үзүүлбэл тэднийг дагаад бусад жижиг дунд, бичил бизнесүүд нь орлогын эх үүсвэртэй болох юм.    

-Хөрөнгө оруулалтын суурь нь итгэлцэл. Тэгвэл бид хөрөнгө оруулалт татахын тулд юунд анхаарч, хэрхэн ойлгож, авч явах ёстой гэж вэ?

-Компани хэчнээн жижиг байв ч ил тод үйл ажиллагаатай, зөв засаглалтай байх нь чухал юм. Манай компанийн хувьд анхны эхлэл суурийг тавьж өгсөн хөрөнгө оруулагч нартаа үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэлээ байнга тайлагнаж, худалдан авалтын төлөвлөгөөгөө урьдчилан хүргэж, зөвшөөрлийг нь авч төлбөр тооцоогоо хийж ирсэн. Түүнчлэн анхны хөрөнгө оруулалтыг сайтар гамнаж, гадаад үзэсгэлэн үзэх танилцах зэрэг үр ашиг бага зүйлд зарцуулахын оронд илүү үнэ цэнтэй бусад зүйлд хөрөнгөө зарцуулах гэх мэт зарчмаар ажилладаг. Ингэж байж хөгжлийн дараагийн шатанд хүрч, улам олуулаа болж амжилттай явна гэдэгт итгэлтэй байна.

-Танай компанийн алсын хараа, ирээдүйг хэрхэн харж байна?

-Бид одоогоос 2-3 жилийн дараа Ази, Европ, Америк тив дэх худалдааны сүлжээнд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлдэг кластер болох алсын хараатай ажиллаж байна. Бидний үүсгэсэн хамтрал хүчтэй, үнэт зүйл, эрхэм зорилго тодорхой, хөгжлийн замын зургаа өргөн хүрээтэй тод харж урагшилж байгаа. “Марис трэйд” ХХК, “Бүүвэй” брэнд, “Юргана индастри” ХХК, “Глобал Номадик Продактс” ХХК, “Мөнх Мандаг Вүүл” ХХК зэрэг кластерийн гишүүн компаниуд, бусад хамтрагч, дэмжигч нарын хамт Монгол Улсын жижиг дунд бизнесийн салбараас үүссэн, амжилттай, үлгэр жишээ экспортын кластер болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 224 (7468)

 

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

15 цаг 33 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

18 цаг 51 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

21 цаг 19 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

21 цаг 28 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

21 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

21 цаг 37 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

22 цаг 49 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

23 цаг 39 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

23 цаг 50 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин