Голомт банк Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

2024-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 ААН-ийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгуулж, энэхүү шагналыг Голомт банк 21 дэх жилдээ хүртэн 5 дугаарт эрэмбэлэгдлээ.

Голомт банк 2023 онд ТОП-100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогоор 8-рт, татвар төлөлтөөр 10-рт, даатгуулагчийн тоогоор 5-рт, хөрөнгийн хэмжээгээр 5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 9-р байрт эрэмбэлэгдээд байна.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Голомт банк Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. 2023 оны байдлаар 2,500 орчим ажилтныг ажлын байраар хангаж, 1.1 сая харилцагчдаа харилцагч төвтэй үйлчилгээ үзүүлэн ажиллахдаа 209 тэрбум төгрөгийн ашиг хуримтлуулан улсдаа 168.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Мөн банкны нийт актив 29.4 хувиар өсөж, 11.6 их наяд төгрөгт хүрсэн нь банкны салбарын 20 хувийг бүрдүүлжээ.

Ийнхүү ажиллахдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болох  “Great place to work institute”-ээс “Ажиллахад хамгийн таатай газар” батламжийг 2023 онд Монгол Улсын банк, санхүүгийн салбараас хоёр жил дараалан авсан анхны байгууллага болсон. Мөн дэлхийд нэр хүндтэй банк, санхүүгийн “Euromoney”, “Asiamoney” сэтгүүлээс Голомт банкийг 2023 онд “Монгол Улсын Шилдэг банк”-аар, “Global Finance” сэтгүүлээс “Монгол Улсын Шилдэг дижитал банк”-аар тодруулсан юм.

Голомт банкны нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчид болон хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье!

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 24 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 25 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 38 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 44 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 45 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 4 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18