Халзан бүрэгтэйн төслийг хэрэгжүүлбэл иргэдийн эрүүл мэнд хохирно гэв

2024-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УРТНАСАН

Халзан бүрэгтэйн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлаар  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос өнөөдөр /11.18/ “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбаяр: - Халзан бүрэгтэй бол зөвхөн Ховд аймгийн Мянгад сумын хэмжээнд яригдах асуудал биш. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах монгол хүн бүрийн эрхийн асуудал юм. Ард иргэд байж төр төвхнөдөг.  Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тухайн суманд очиж ард иргэдтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцах хэрэгтэй. 

Иргэн Баянзул: -Бид эх нутаг, эко системийнхээ төлөө 2012 оноос эхлэн тэмцэж ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд нь зөвшөөрөхгүй бол бид энэ газрыг ухахгүй үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлж байсан.  Одоо хэлсэн амандаа хүрэх байх. Халзан бүрэгтэйн ордыг хамгаалах ард иргэд, ашиглах компанийн хооронд асуудал үүссэн боловч бид хүний биед зүй бусаар халдаж хууль зөрчөөгүй. Халзан бүрэгтэйн газрын ховор элементтэй ордыг зүй бусаар оролдсоноор цацраг туяа их хэмжээгээр дэгжиж байгаль орчинд нөлөөлж эхэлсэн. Мөн одоогоор байх ёстой хэмжээнээсээ 7-8 дахин их байгааг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон. Тус газрын эко системийг хамгаалж иргэд олон мянгаараа нэгдэж эсэргүүцэж байгаа.

Иргэн Дуламсүрэн:- “Монголиан Рийр Ийрт корп” ХХК хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Нутгийн ард иргэдтэй малаас дор харьцдаг.  Хэлсэн үг нь эргэж харахын хооронд хувирдаг хүмүүс. Энэ асуудлыг шийдэж өгөх албан ёсны мэргэжлийн баг гаргаж өгөхийг хүсэж байна. Олон нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа учраас баруун бүсийн аймгийн нийт иргэд эсрэг байр суурьтай байгаа. Одоогоор 10 гаруй мянган иргэний гарын үсгээр баталгаажсан.

Мянгад сумын Гахайт багийн иргэн:-Халзан бүрэгтэйн ордыг нөөц багатай эдийн засгийн хувьд ашиггүй гэдгийг баталсан. Монгол орон минь энд тэндээсээ худалдагдаад дуусаж байгаад эх хүний хувьд би үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж байна. Эх оронгүй бол юуны төлөө хийж бүтээх билээ. Энэ газраа сэндийчүүлэхгүйн төлөө амиа ч харамлахгүй тэмцэнэ,эцсээ хүртэл явна гэлээ. 

Эх сурвалж: www.zms.mn

 

 

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 41 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 43 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 55 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 1 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 3 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 21 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 21 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18