Төрийн департамент, Пентагон, ТТГ-ыг хэн удирдах вэ?

2024-11-15
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ирээдүйн засаг захиргааныхаа шинэ томоохон томилгоог зарлалаа. АНУ-ын Батлан хамгаалах яамыг Украин руу мөнгө илгээхийг шүүмжилсэн Fox News сувгийн хөтлөгч Пит Хэгсет, Тагнуулын төв газрыг (ТТГ) Үндэсний тагнуулын газрын дарга асан Жон Рэтклифф удирдана. Бүгд найрамдах намыг дэмжиж байсан хоёр алдартай тэрбумтан Илон Маск, Вивек Рамасвами нар мөн албан тушаал авсан. Тэд ямар албан тушаалд очсон, Дональд Трамп шинэ засаг захиргаадаа өөр хэнийг томилох вэ, энэ нь АНУ-ын дотоод, гадаад бодлогыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг америкчуудын анхаарлын төвд байгаа. Энэ талаар Lenta.ru-д ийнхүү тэмдэглэжээ.

 

1. АНУ-ын Батлан хамгаалах яам - Питер Хэгсет

 

Питер Хэгсет АНУ-ын Батлан хамгаалах яамыг удирдах болно. Тэрээр 44 настай, Принстон, Харвардын их сургуулийг төгссөн, оюутан байхдаа сагсан бөмбөгт дуртай бөгөөд консерватив сонин хэвлүүлдэг байжээ. Питер Хэгсет бол Армийн үндэсний гвардийн (холбооны) нөөц офицер. “Эрх чөлөөний төлөөх ахмад дайчид”, “Америкийн төлөөх санаа зовниж буй ахмад дайчдын” улс төрийн нөлөөллийн бүлгүүдийн гүйцэтгэх захирал асан юм. Тэрээр 2004 оноос хойш Гуантанамогийн баазад, дараа нь Ирак, Афганистанд терроризмын эсрэг зааварлагчаар ажилласан. Хилийн чанадад зүтгэснийхээ төлөө хоёр Хүрэл одонгоор шагнагджээ. Одоогийн цол: хошууч

Цэргийн карьераа дуусгасны дараа тэрээр Bear Sterns хөрөнгө оруулалтын банк, түүнчлэн консерватив судалгааны төвүүдэд ажиллаж байжээ. 2014 оноос хойш Fox News-ийн хөтлөгч, улс төрийн тоймчоор ажиллаж байна.

Питер Хэгсэтийг нэр дэвшүүлсэн нь АНУ-ын эрх мэдлийн хүрээнийхэнд маш их гайхшрал төрүүлэв гэж Politico сонин конгрессменууд болон эх сурвалжаас иш татан мэдээлэв.

 

2. ТТГ - Жон Рэтклифф

 

Техасын конгрессмен асан Жон Рэтклифф Тагнуулын төв газрын даргаар ажиллахаар болжээ. Дональд Трампын хэлснээр, улстөрч үргэлж “үнэн ба шударга байдлын” төлөө зогсож ирсэн. Конгресст байх хугацаандаа Жон Рэтклиффийг хамгийн консерватив төлөөлөгчдийн нэг гэж үздэг байв. Жишээлбэл, тэрээр Хиллари Клинтоны кампанит ажлын үеэр Оросууд 2016 оны сонгуульд хөндлөнгөөс оролцсон тухай хуурамч мэдээг илрүүлж, Хантер Байдены зөөврийн компьютерын талаар худал хэлэхээс татгалзсанаараа алдартай.

“Тэрээр бүх америкчуудын үндсэн хуулиар олгогдсон эрхийн төлөө аймшиггүй тэмцэгч байх бөгөөд үндэсний аюулгүй байдал, энх тайвныг хамгийн дээд түвшинд хүчээр хангах болно” гэсэн юм.

 

3. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц

 

Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллахыг Үндэсний гвардын тэтгэвэрт гарсан офицер, цэргийн ахмад дайчин Майк Вальцаас хүссэн. Тэрээр АНУ-ын Зэвсэгт хүчинд 27 жил алба хааж, Ойрхи Дорнод, Афганистан, Африкт тулалдаанд оролцсон. Сонгогдсон ерөнхийлөгчийн хэлснээр Флоридагийн сенатор бол “Хятад, Орос, Иран ба дэлхийн терроризм”-ийн аюул заналхийллийн талаар шинжээч бөгөөд “хүчээр энх тайвныг тогтоох”-ыг дэмжигч. Түүнийг Хятадын шонхор гэж үздэг бөгөөд тус улс нь COVID-19-д оролцож, уйгурчуудтай зүй бус харьцаж байгаатай холбогдуулан 2022 онд Бээжинд болох өвлийн олимпийг бойкотлохыг АНУ-д уриалсан. Майк Вальц Жо Байдены засаг захиргааны Украиныг санхүүжүүлэх арга барилыг шүүмжилж, Украин дахь тулааныг зогсоох тухай Дональд Трампын төлөвлөгөөг дэмжив.

Цагаач гэмт хэрэгтнүүдийг олноор нь албадан гаргах нь “хамгийн муу муухайг” эх орноосоо хөөх боломжийг олгоно гэж Конгрессын гишүүн тэмдэглэж, Жо Байденыг Афганистанд Америкийн армид тусалсан хүмүүсийг орхисон гэж шүүмжилж байв.

“Майк бол миний “Нэгдүгээрт Америк” гадаад бодлогын хөтөлбөрийг хүчтэй дэмжигч байсан бөгөөд бидний хүч чадлаар энх тайвныг эрэлхийлэхийг хүчтэй дэмжигч байх болно!

 

4. Засгийн газрын үр дүнтэй байдлын хэлтэс - Илон Маск, Вивек Рамасвами нар

 

Илон Маск АНУ-ын Засгийн газрын үр дүнтэй байдлын шинэ хэлтсийг удирдана гэж Дональд Трамп мэдэгдлээ. “Энэ нь тогтолцоонд болон төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа бүх хүмүүст цохилт өгөх болно! Илон Маск- SpaceX болон Tesla компанийн гүйцэтгэх захирал, X нийгмийн сүлжээний эзэн.

Түүнтэй хамт өөр нэг бизнесмэн Вивек Рамасвами энэ албан тушаалд очно. Тэрээр Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд Дональд Трампын өрсөлдөгч байсан юм. Гэвч тэрээр эхэндээ ирээдүйн ерөнхийлөгчийг идэвхтэй шүүмжилж байсан ч уралдаанаас гарсны дараа түүнийг дэмжих болжээ.

Үүний зэрэгцээ Дональд Трамп өөрөө Илон Маск, Вивек Рамасвами нарын шинэ албан тушаалыг атомын бөмбөг бүтээсэн Манхэттэн төслийн ажилтай харьцуулав. “Эдгээр хоёр агуу Америк хүн нийлээд миний засаг захиргаанд төрийн хүнд суртлыг арилгах, хэт зохицуулалт, үргүй зардлыг бууруулах, холбооны агентлагуудын бүтцийг өөрчлөх замыг засна” гэж сонгогдсон ерөнхийлөгч мэдэгдэлдээ дурджээ.

Вивек Рамасвами, Илон Маск нар Украинд санхүүгийн тусламж үзүүлэхэд шүүмжлэлтэй ханддагаараа алдартай. Сонгуулийн кампанит ажлын үеэр Вивек Рамасвами мөргөлдөөнийг яаралтай зогсоохыг, тэр дундаа Орост буулт хийхийг шууд уриалсан бөгөөд Илон Маск сонгуулийн дараа Украины эрх баригчдад Америкийн дэмжлэг үзүүлэхэд аудит хийх шаардлагатай гэж бичжээ.

Шинэ хэлтсийн товчлол (DOGE) нь Илон Маскийн шүтэн бишрэгч Шиба Ину нохойны гэрэл зураг болох алдарт интернет меме Дожтой давхцаж байгаа нь сонин байна. Нэмж дурдахад, Dogecoin криптовалют нь мемеийн нэрээр нэрлэгдсэн байна.

 

5. Улс төрийн асуудал хариуцсан орлогч дарга - Стивен Миллер

 

Стивен Миллер Ерөнхийлөгчийн тамгын газрын улс төрийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллана. Дональд Трампын анхны засаг захиргаанд тэрээр ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, тэргүүлэгч илтгэгч байсан. Стивен Миллер цагаачлалын бодлогын салбарт хатуу арга хэмжээний гол үзэл сурталч гэдгээрээ алдартай.

Ирэх дөрвөн жилийн хугацаанд бүгд найрамдах улсын баг хууль бус цагаачдыг албадан гаргах тоог 10 дахин буюу жилд нэг сая хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Үүнээс гадна Стивен Миллер өөрөө шинэ засаг захиргааны бусад томилгоонд гол үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Ж.Д.Вэнс олон нийтийн сүлжээгээр дамжуулан энэ мэдээг хүлээн авч, түүнийг маш сайн сонголт гэж нэрлэжээ.

 

6. АНУ-ын Төрийн департамент - Марко Рубио

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвших хамгийн өндөр магадлалтай хүн бол Марко Рубио бөгөөд Дональд Трамп энэ асуудлаар шийдвэр гаргасан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэрээр Флорида мужаас 13 гаруй жил сенатчаар сонгогдсон бөгөөд 2019 оноос хойш Сенатын жижиг бизнесийн хорооны даргаар ажиллаж байна.

Үүний зэрэгцээ Марко Рубио улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж үзэл бодлоо өөрчлөх чадвартайг тэмдэглэжээ. жишээлбэл, тэрээр өмнө нь Дональд Трампыг шүүмжилдэг байсан бөгөөд 2016 онд Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд түүний өрсөлдөгч байсан ч удалгүй итгэл үнэмшлээ өөрчилж, түүний тууштай дэмжигч болжээ.

Латин Америкийн орнууд түүний үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл болж магадгүй гэж үзэж байна. Марко Рубио өөрөө Куб гаралтай; тэрээр өмнө нь Куба, Венесуэл, Никарагуа дахь зүүний дэглэмийг хатуу шүүмжилдэг байсан. Тэрээр мөн Хятадад хатуу хандах хандлагатай байна. Улстөрч Оросын талаар хатуу мэдэгдэл хийсэн ч Украины мөргөлдөөнийг хурдан зогсоох шаардлагатайг онцолжээ.

 

7. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам - Кристи Ноем

Өмнөд Дакота мужийн захирагч Кристи Ноем Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар томилогдоно. Тэрээр мөн өөрийн хатуу консерватив байр суурьтай, ялангуяа цагаачлалын асуудлаар алдартай. Сонирхолтой нь Кристи Ноем COVID-19 тахлын үед хязгаарлалтын арга хэмжээ авахыг эсэргүүцэж байсан. Ийнхүү Өмнөд Дакота “бизнесийн хувьд нээлттэй” муж хэвээр үлдсэн бөгөөд 2020 оны долоодугаар сард Дональд Трамп сонгуулийн өмнөх хамгийн том олон нийтийн арга хэмжээний нэгийг зохион байгуулсан.

 

8. Ойрхи Дорнод дахь АНУ-ын тусгай элч Стивен Виткофф

Хөрөнгө оруулагч Стивен Виткофф АНУ-ын Ойрхи Дорнод дахь тусгай элчээр томилогдоно. Өмнө нь тэрээр үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтад оролцож байсан бөгөөд саяхан тэрээр Дональд Трампын сонгуулийн кампанит ажилд идэвхтэй хөрөнгө босгож, сонгуулийн цуглаануудад дагалдаж байв. Үүний зэрэгцээ Стивен Виткофф Ойрхи Дорнодын орнуудтай хамтран ажиллаж байсан тийм ч чухал туршлагагүй. Нэмж дурдахад хөрөнгө оруулагч нь Дональд Трампын хамт Вест Палм Бич дэх гольфын клубын гишүүн. “Виткофф бол бизнес, хүмүүнлэгийн салбарт нэр хүндтэй удирдагч юм. Стив энх тайвныг уйгагүй уриалж, бид бүгдээрээ  түүгээр бахархах болно” хэмээн Дональд Трамп- АНУ-ын 45, 47 дахь Ерөнхийлөгч мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 222 (7466)

 

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

11 цаг 46 мин
"Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү"

Дулааны III цахилгаан станц чинь Дарханы зам шиг нохойн замаар орох юм биш үү?

11 цаг 54 мин
Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын төслийг олон улсын гэрээгээр шийдвэрлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ

12 цаг 15 мин
Нэг уут бэлгэнд 36-72 ширхэг ёотонтой тэнцэхүйц сахар агуулагдаж байна

Шинэ жилийн баяртай холбогдуулан ХАБҮЛЛ, СХЗГ, НЭМҮТ хамтран нийсл

12 цаг 35 мин
П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

П.Батчимэг: Байнгын хорооноос анатомийн ном шиг зузаан юм хэвлээд ороод ирж байна

13 цаг 46 мин
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2024 оны онцлох ажил

Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон

20 цаг 51 мин
Процессын дахин инженерчлэл хийж төрийн байгууллагыг оновчтой дэд бүтэцтэй болгоно

Төрийн бүтээмж, ил тод байдал өндрөөр тавигдаж буй энэ үед Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас

20 цаг 51 мин
Утааны сонсголын “объект” нь утаагүй зуух, угааргүй түлш хоёрыг дагасан шахаа юм

Утааны сонсголыг УИХ хийхээр болжээ. Сонсгол хариуцсан ажлын хэсгийг ч томилсон байна.

20 цаг 51 мин
Голомт банкыг "Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжиллаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамт

Уржигдар 16 цаг 50 мин
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Уржигдар 15 цаг 25 мин