“Стандарт зөрчсөн компаниудын нэрсийг зарлана”

2024-11-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УРТНАСАН

 

Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйд хийсэн шинжилгээний тайланг Усны газрын дарга З.Батбаяр танилцууллаа. Мөн энэ үеэр Ус сувгийн удирдах газар, төвлөрсөн шугамаас гарч байгаа ундны ус чанарын шаардлага хангасан болох нь батлагдсан талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Улаанбаатар хот усны аюултай байдалд байна хэмээн хэвлэлийн хурлын эхэнд Усны газрын дарга З.Батбаяр онцлов. “2040 онд болох магадлалтай усны хомсдолыг хойшлуулж чадсан ч, бохирдлын асуудалтай тулж байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам Туул голоос дээж авч шинжилгээ хийхэд гэдэсний савханцар нян илэрсэн” гэсэн юм. Хэдийгээр өнгөрсөн наймдугаар сард олон нийтэд хандаж мэдэгдэл хийж байсан ч төдийлөн анхаарал хандуулаагүй гэдгийг тэрээр хэлэв.

Тиймээс хотын дундуур урсаж байгаа Туул, Сэлбэ, Улиастай голын усанд гэдэсний халдварт савханцар нянгууд тархсан байгаа учир дулааны улиралд задгай усанд орж, ундны усандаа хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Хүний өтгөнөөс илэрдэг савханцар нянгийн шалтгааны эх үүсвэр Улаанбаатар хотын 680 мянган нүхэн жорлон, цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хог, төвийн төвлөрсөн шугамд холбогдоогүй бохирыг зөөврийн аргаар холдуулж байгаа хотхонууд аж.

Улаанбаатар хотод 680 мянган жорлон байна гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ тоог эрс багасгах хэрэгтэй гэдгийг хурлын үеэр онцлон тэмдэглэсэн. Байшин барих гэж байгаа бол цэвэр бохирын шугамаа татаж усны стандартаа мөрдөх нь чухал хэмээн сануулсан юм. Усны газрын дарга З.Батбаяр хэлэхдээ “Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 мянган худгийн асуудлыг цэгцлэхийн тулд өнөөдрөөс эхлээд тоолуургүй ус ашиглалтыг зөвшөөрөлгүй ус ашиглалт гэж үзэж торгоно” гэлээ. Тэрээр Ус сувгийн газраас цахим тоолуур тавьж усны хэрэглээнд хяналт тавина. Бид нүхэн жорлон, бохир цэвэр усны асуудлаа шийдэхгүй бол бидний үр хүүхэд халдварт өвчнөөс салахгүй гэж байлаа.

Сүүлийн жилүүдэд савласан усны борлуулалт нэмэгдсэн тоон үзүүлэлт гарч байна. Энэ нь ундны уснаас нян илэрсэнтэй холбоотой байж болох юм. Тиймээс түүврийн аргаар 19 савласан усанд лабораторийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний хариунаас харахад хүний биед хортой, ноцтой хэмжээний аюулгүй байсныг мэргэжилтнүүд хэлсэн юм.

Манай улсад MNS50072022, MNS69552021 цэвэр эрдэст ба байгалийн эрдэст усны стандарт байдаг. Ус үйлдвэрлэгч компаниудад хийсэн шинжилгээгээр ноцтой зөрчил илрээгүй гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэлсэн. Гэхдээ стандартыг бага зэргийн зөрүүтэй байдлаар мөрдсөн гэсэн дүгнэлт гарсан байна. Тухайлбал, судалгаанд хамрагдсан гурван үйлдвэр усны үйлдвэрлэлд тавьдаг стандартыг зөрчөөгүй гэсэн хариу гарчээ. Харин үлдсэн компаниудын хувьд стандартын маш бага зөрүү гарсан юм байна.

Тиймээс стандартаас зөрсөн компаниуд руу бичиг явуулж дараагийн шинжилгээний хариуг танилцуулах үеэр зөрчил илэрсэн үйлдвэрүүдийг нэрийг дурдана хэмээн Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 222 (7466)

 

иргэн
дараагийн шалгшалт болтол хэрэглэгч нь асуудалтай ус хэрэглэсээр байх болно. Яагаад нэр устай нь зарлачихаж болдоггүй юм бээ??
энэ үнэхээр маш чухал асуудал шүү, хүн бүр анхаарч шаардлага тавих ёстой, учир н бүгд л ус уудаг учраас
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 21 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 22 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 35 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 41 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 1 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18