Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Цөлжилттэй тэмцэх СОР-17 бага хурлыг манай улс зохион байгуулна

2024-11-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ерөнхийлөгчийн COP-29 дээр хэлсэн үг, амлалттай холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг байр, сууриа илэрхийллээ.

 

-Монгол Улс 2026 онд Цөлжилттэй тэмцэх СОР-17 бага хурлыг зохион байгуулахаар болсон.  Энэ талаар тодруулбал?

-Монгол Улс 2026 онд цөлжилттэй тэмцэх чиглэлд маш идэвх санаачилга гаргаж, COP17 хэмээх Цөлжилтийн эсрэг бага хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулна гэдгийг Ерөнхийлөгч илэрхийлсэн. Цөлжиж байгаа дэлхийн олон орныг Монгол Улсад ирүүлж, энэ чиглэлийн олон улсын эрдэмтдийг урих, судалгаа шинжилгээний илтгэлүүдийг танилцуулах, хурлын бэлтгэлийг Нэгдсэн Үндэсний байгууллагатай хамтарч зохион байгуулах, хурлын бэлтгэлийг өндөр түвшинд хангаж байгаа тухайгаа хэлсэн.Манай улс бэлчээрийн мал аж, ахуйтай, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд багагүй нэрвэгдэж байгаа орон. Хөгжиж байгаа орнуудын хувьд нэлээн сорилттой байдаг. Учир нь уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулах төсөв тун бага байдаг ба энэ хэрээр илүү хохирол амсаж байдаг. Тийм учраас хөгжсөн орнууд илүү төсөв тавьж, ингэснээр бэлчээрийн мал аж ахуйтай, уур амьсгалын өөрчлөлтөд ихээр нэрвэгдэж байгаа 100 гаруй орнуудын нийтлэг эрх ашигт нийцнэ гэх санааг илэрхийлсэн.Мөн Монгол Улс уламжлалаараа байгаль дэлхийтэй зөв сайхан харьцдаг, мал амьтадтай харьцаж, хоршиж амьдарч сурсан нүүдэлчин ард түмэн гэдгээ үргэлж илэрхийлж, үүгээрээ дэлхий ертөнцөд байгаль эхтэйгээ зөв харьцахыг уриалж байдаг юм.

-COP-29  хурлын үеэр бусад орны Ерөнхийлөгч нар ямар асуудал дэвшүүлж байна вэ?

-Энэ жилийн хувьд 70, 80 орны Төрийн тэргүүн оролцож байна. Тал нь шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь жил бүр ийнхүү цуглаж хуралддаг, амлалт өгдөг ч бодит үр дүн бага байна, үнэлж дүгнээч гэдгийг хэлж байна. Ядуу, буурай, эдийн засаг багатай улс орнууд яаж ч чадахгүй байна, ямар ч ахиц дэвшил гарахгүй байна. Нийтлэг гаргасан шийдвэрүүдээ ижил тэгш хэрэгжүүлэх боломжинд анхаарах шаардлагыг улс орнууд тавьж байна. Илүү бодит үр дүнд чиглэж байна гэж хэлж болохоор байна. Янз бүрийн өнцгөөс шүүмжлэл хэлж байгаа нь дэлхийн аюулгүй байдал, геополитикийн хүндрэлтэй нөцөл байдалд үүсч, дайны гал ассан үе тохиож байна. Тиймээс байгаль орчиндоо анхаарах нь багасч, илүү зэвсэг нийлүүлэлт, аюулгүй байдлын тал дээрээ хөрөнгө зарж байгаа нь олон оронд тохиолдож байна. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлтөө орхиж болохгүй. Хоёрдугаарт амлалт өгсөн улс орнууд төсвөө зөв хуваарилахгүй байна. Санаачилсан зүйлсээ хэрэгжүүлэхгүй байна гэдэг шүүмжлэл нь улс орон бүрт дараагийн удаа үйл ажиллагаандаа дүгнэлт хийх шаардлага үүсэж байна. Өмнөх жилүүдэд хурц шүүмжлэл бага байсан. Ирэх жил амлалтаа биелүүлэх, үр дүн гаргах тал дээр түлхүү анхаарч ажиллах байх гэж бодож байна. НҮБ ч мөн үүн дээр хяналт тавьж ажиллах байх.

-Манай улс ДНБ-ийнхээ дөнгөж нэг хувийг уур амьсгалын өөрчлөлтөд зарцуулж байна гэлээ. Үүнийг 50  хувьд хүргэж өгсөх шаардлагатай байна гэж Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдлаа. Үүнийг өсгөх шаардлага болон боломж хэр байна вэ?

-Өсгөх зайлшгүй шаардлагатай. Төсвөө юунд хэдэн хувийг нь зарцуулж байна вэ гэдэг нь улс орон бүрийн хувьд харилцан адилгүй тулгарч байгаа сорилтын нэг л дээ. Үүнийг илэрхийлснээрээ бид цаашид уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд, дэлхий дахин хувь нэмрээ оруулахад тодохой хэмжээний төсөв төсөвлөх хэрэгтэй гэдэг улс төрийн шийдвэрийн тухай ярьж байна гэсэн үг. Тэгэхээр бид энэ COP17 буюу цөлжилттэй тэмцэх хурлыг 2026 онд зохион байгуулахын тулд асар их зардал гаргах шаардлагатай.  Байгаль орчны яаман дээр тодорхой хэмжээний төсөв тавигдсан байгаа. Бид үүнийг хоёр, гурван жилдээ хуваагаад бүхий л байгууллагуудын зохион байгууллалтын зардалд зориулна. Үүнийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр гэж үзнэ. Бид “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал” зэрэг томоохон төслүүд дээр төсвөө нэмэгдүүлж байгаа.  “Тэрбум мод” төслийн хүрээнд бид 70 орчим сая мод тариад байна. Үүнд бид бас хөрөнгө зарж байгаа. Өөрөөр хэлбэл хөгжиж байгаа орнууд дунд бид харьцангуй өөрсдийн боломжоор зардлаа нэмэгдүүлж, хувь нэмрээ оруулж байгаа гэдгээ олон улсад илэрхийлж байгаа юм. Дээрээс нь манай улс далайд гарцгүй хөгжиж буй орон. Ийм статустай 32 орон бий. Үүн дотроо бид харьцангуй манлаалалтай, санаачилгатай байхыг эрмэлздэг. Уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдээүй далайд гарцгүй орон гэж байхгүй. Далайд гарцгүй орнуудын гуравдугаар бага хурлыг Ботсвана улсад энэ жил 12-р сард зохион байгуулна. Манай улс үүнд хамтарч ажиллана, туршлага солилцоно, сайн туршлагаа санал болгоно. Тиймээс энэ хуралд бид өндөр ач холбогдолтой оролцоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 221 (7465)

 

 

 

Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд сэтгүүлзүйн салбарыг гүтгэн доромжилж байна

Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэт

11 цаг 28 мин
"Тархины ялзрал" хэрхэн Оксфордын шилдэг үг болсон тухай

Оксфордын их сургуулийн хэвлэл 2024 оны оны шилдэг үгээ "Тархины ялзрал" гэж албан ёсоор нэрлэжээ.

12 цаг 13 мин
“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

12 цаг 43 мин
С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

12 цаг 49 мин
Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

12 цаг 59 мин
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейб

13 цаг 43 мин
"Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Дагвадорж уяачдын холбоог тэргүүлнэ

Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал өчигдөр болж ш

16 цаг 57 мин
Аудит: Нийслэлийн төсөв батлагдаагүй байхад зарим зардлуудыг гаргасан зөрчил илэрсэн

Аудит: Нийслэлийн төсвийн зардлыг 16.2 тэрбумаар бууруулах шаардлагатай

17 цаг 5 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

17 цаг 15 мин
Дээд хэмжээний уулзалт: Тажикстан Афганистаны хилийг бэхжүүлэх тухай баримт бичгүүдийг баталлаа

Оросын шинжээчид Астанад болсон дээд хэмжээний уулзалтыг өндрөөр үнэлэв.

20 цаг 9 мин