ЭМЯ: Нярайн эндэгдлийг бууруулах боломжтой

2024-11-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 64 хувийг нярайн эндэгдэл дангаар эзэлж, үүний 71.6 хувь нь эрт нярай үедээ эндэж байна. Эхээс мэндэлснээс хойших амьдралын эхний 28 хоногийг нярай үе гэнэ. Нярайн эрт үе гэдэг нь төрсний дараах эхний 7 хоног, нярайн хожуу үе нь 8 дахь хоногоос 28 хоног дуусах хүртэлх хугацааг хэлдэг. Манай улсын нярайн эндэгдэл дэлхийн дунджаас бага байгаа хэдий ч бүсийн дунджаас өндөр хэвээр, сүүлийн жилүүдэд эндэгдлийн түвшин төдийлөн сайн буурахгүй байна. 2023 оны байдлаар 64306 нярай  төрснөөс 496 нь эндсэн бөгөөд эндэгдлийн ихэнх хувийг дутуу нярай эзэлж байна. Дутуу төрөлт гэдэг нь жирэмсний 37 долоо хоногоос өмнө умайн хүзүү бэлтгэгдэж, жигд хэмнэлтэй умайн базлалт үүсэхийг хэлэх юм. Жирэмсний 28 долоо хоногоос өмнө төрөхийг хэт дутуу төрөлт гэж үздэг ажээ.

Нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудыг эх орондоо дэвшилтэт технологи ашиглан эмчилнэ.

Үүнтэй холбогдуулан нярайн өвчлөл эндэгдлийг бууруулж, Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр үндэсний хэмжээнд нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг удирдан манлайлах багийг байгуулж, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид нярайн салбарын бодлогын баримт бичиг болох үндэсний төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц ажлыг дараах таван баг удирдан зохион байгуулж байна.

1. Нярайн тархи хөргөөх эмчилгээг нутагшуулах үндэсний баг

2. Нярайн уушгины даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээг нутагшуулах үндэсний баг

3. Нярайн зүрхний нээлттэй мэс заслыг нутагшуулах үндэсний баг

4. Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний баг

5. Дутуу төрөлтөөс сэргийлэх үндэсний баг

Үндэсний багийн гишүүдийн АНУ, Япон, БНХАУ-ын профессоруудтай хамтран хийсэн судалгаагаар төлөвлөгөөнд туссан ажлууд болох нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудыг эх орондоо дэвшилтэт технологи ашиглан эмчлэх, эмчилгээг нутагшуулахад оршино. Түүнчлэн дутуу төрөлтөд нөлөөлж буй шалтгаанууд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, нярайг эрт илрүүлэгт   хамруулж өвчин эмгэгийг нь илрүүлснээр одоогийн 1000 амьд төрөлтөд 7.7 байгаа эндэгдлийг 2028 он гэхэд 5.5 болгох боломжтой гэсэн үр дүн гарчээ.

Жирэмслэхээс өмнө бүтэн биеийн шинжилгээнд хамрагдах нь дутуу төрөлтөөс сэргийлнэ

Мэргэжлийн байгууллагын мэдээлснээр дараах хүчин зүйлээс шалтгаалж дутуу төрөлт үүсэх нь элбэг ажээ. Эхийн биед архаг халдварын голомтууд болох бөөр, давсгийн   архаг өвчин, үтрээний нянгийн шалтгаан архаг үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчин, уушгины хатгалгаа, мухар  олгойн цочмог үрэвсэл, шүдний үрэвсэл зэрэг халдвараас шалтгаална. Эдгээр халдварыг үүсгэгч нян, вирус нь үрэвсэл үүсгэж, улмаар умайн агшилтыг өдөөдөг.  Ихэр жирэмслэлт болон ураг орчмын шингэний хэт ихсэлтийн үед умай  томорч эрсдэл тохиолддог. Мөн жирэмсний дөрвөөс зургаан сартайд цус алдах, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутрал нь дутуу төрөлтийн шалтгаан болдог ажээ. Иймд жирэмслэхээс өмнө бүтэн биеийн шинжилгээнд хамрагдаж, эмчилгээнд хамрагдаж, дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх нь зөв юм. Бэлгийн замын халдвар байгаа эсэхийг  шалгуулж, бүрэн гүйцэд эмчлүүлнэ. Цус багадалттай тохиолдолд төмрийн бэлдмэлийг эмчилгээний тунгаар ууж, цус багадалтыг эмчилнэ. Зөв амьдралын хэв маягт шилжиж, өдөр бүр эрүүл хооллох, сайн унтаж амрах, ажил амралтаа зохицуулах нь дутуу төрөлтөөс сэргийлэх нэг арга юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин