“Монголын үнэн” судалгааны шинэ бүтээлтэйгээр 105 жилийн түүхээ бичиж эхэллээ

2024-11-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.АРИУН

 

Монгол Улсын тогтмол хэвлэлийн анхдагч “Монголын үнэн” сонин 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд 105 дахь жилдээ хэвлэгдэж эхэлсэн түүхт өдрөө тэмдэглэж, нэгэн шинэ номын баярыг хийж, үе үеийн ахмадуудаа Төрийн ордны хүндэтгэлийн танхимд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

“Монголын үнэн” сонины эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг хэлэхдээ “Монголд 105 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Монголын үнэн” сониноос өөр байхгүй. Бас Монголд таван эрхлэгч нь хилс хэрэгт гүтгэгдэн цаазлагдаж, тавь гаруй сэтгүүлч нь хэлмэгдэн зовсон хэвлэл мэдээллийн байгууллага “Монголын үнэн” сониноос өөр байхгүй. Гашуун ч гэсэн энэ үнэн түүх. С.Буяннэмэх, Б.Намсрай, Ө.Бадрах, Ч.Самдан, Б.Наваан тэргүүтэй эрхлэгчид цэл залуугаараа хилс хэрэгт холбогдон цаазлагдаж, хожим бүгд цагаатгагдсан. Өвгөөдэй Дамдинсүрэн, Б.Ринчен тэргүүтэй бичгийн их мэргэд хэлмэгдүүлэлтийн сүүдэрт өртөж, хавчигдан, гадуурхагдаж амьдарсан намтар ч бас үнэн юм. Гэхдээ “Үнэн”-чүүд үгээ хумьж, үйл хэргээ зогсоогоогүй гэдгийг сонины түүхээрээ харуулдаг” гэлээ. Ерөнхий эрхлэгч бас “Өнгөрсөн хугацаанд “Монголын үнэн” сонин 24621 дугаар хэвлэн уншигч олныхоо гарт хүргэсэн. Энэ 24621 дугаар бол монголчуудын 104 жилийн намтар, Монгол Улсын 104 жилийн түүх юм” гэж онцлов.

Улс орныхоо нэгэн зуун жилийн түүхийг өөрийн хуудаснаа бичиглэн үлдээсэн тус сонин нь сэтгүүл зүй, түүх судлаачдын хувьд чухал судлагдахуун болсоор ирсэн. Энэ нь үргэлжилсээр, бас сонины түүхтэй холбоотой судлаач эрдэмтдийн дунд мэтгэлцээн өрнүүлсэн сэдэв өнөө ч байна. Үүнийг батлах бүтээл “Монголын үнэн” сонины 105 дахь жилдээ хэвлэгдэн гарч байгаа түүхт өдөр нээлтээ хийсэн ном юм. Сэтгүүл зүйн судлаач, доктор Т.Баасансүрэн шинэ бүтээлээ “Монголын үнэн” сонин монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн” хэмээн нэрлэжээ.

Доктор Т.Баасансүрэнгийн сэтгүүл зүйн түүхийн судалгааны бүтээлүүд дунд “Монголын үнэн” сонинтой холбоотой сэдэв чухал байр суурь эзэлдэг гэж хэлж болохоор. Тодруулбал, тэрээр “Монголын үнэн” сонины 1920-1921 оны зургаан дугаарын нийтлэлд 2008 онд хийсэн ажиглалт шинжлэл хийснээ “Монголд чөлөөт ардчилсан хэвлэл бүрэлдэн төлөвшсөн нь” цувралынхаа дэд дэвтэр болох “1921 оны Ардын хувьсгал ба Монголын хэвлэлийн хөгжил” номынхоо нэгдүгээр бүлэгт “Монголын үнэн” сонин нийгмийг шинэчлэх хувьсгалт тэмцэлд уриалан дуудсан нь” гарчгийн дор бичиж 15 жилийн өмнө уншигчдын хүртээл болгосон. Энэ бүтээл одоо сэтгүүл зүйн ангийн оюутан судлаач нарын хувьд чухал эх сурвалж болж байх жишээтэй.

Монголын сэтгүүл зүйд “Монголын үнэн” сонин шиг олон судлаачдын анхаарал татаж судлагдсан хэвлэл нэг талаас үгүй гэж хэлж болох энэ сонины тухай нэг сэдэвт судалгааны бүтээл бичих болсон шалтгаанаа “Их судлагдсаныхаа хэрээр маргаан мэтгэлцээн дагуулсан нь энэ сонин. 2021 онд доктор Б.Галааридын “Монголын үнэн” сонины бодит түүх нэг сэдэвт бүтээл хэвлэгдсэн. Бусад судлаач, түүний дотор намайг өдөж мэтгэлцээнд уриалж дуудсан гэж хэлж болно. Аль нэг сэдвээр ингэж мэтгэлцэх нь аль ч салбарт байдаг энгийн үзэгдэл. Тухайн сэдвээ тодотгох, олон өнцгөөс олж харах бололцоог олгодог” гэж тайлбарлав. Үр дүнд нь “Монголын үнэн” сонин монголчуудын оюун санааны үнэт өв, монгол үндэстний өмч мөн” нэртэй зохиол төрж гарчээ.

Эл нэг сэдэвт бүтээлдээ судлаач болж өнгөрсөн бодит үйл явдлууд, баримт материалуудад тулгуурлаж зарим нэг маргаантай зүйлийг нэг мөр болгож баталгаажуулахыг зорьжээ. Эдгээр үнэлэлт дүгнэлт, баталгаа нотолгоог хийх болсон учир шалтгаан, уг сурвалж бүхий мэдээллүүдийг Т.Баасансүрэн докторын судалгааны шинэ номоос дэлгэрүүлэн унших боломжтой аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18