Сэргэлэн сумын 100 жилийн ойн түрүү бөх П.Бүрэнтөгс

2024-11-13
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.НАДМИД

 

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна.

Энэ удаа Төв аймгийн Сэргэлэн сумын 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя

Тус сумын 100 жилийн наадамд улсын өндөр цолтнууд хуран чуулсан томоохон наадам байлаа. Дархан аварга А.Сүхбат улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Батмөнхөөс гадна улсын шижгэрхэн начингууд олон байв.

Тэднээс улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж дархан аварга А.Сүхбат үзүүрлэсэн юм билээ.

Шөвгийн дөрөвт улсын гарьд Ө.Бат-Орших аймгийн арслан Б.Энхбаатар нар шалгарсан байна.

Түрүү бөх, аварга Пүрэвийн Бүрэнтөгс нь Увс аймгийн Давст сумын харьяат бөх. 1981 онд тус сумаас М.Мөнгөн  улсын арслан цол хүртэж байсан бол түүнээс хойш 31 жилийн дараа шинэ арслан төрсөн нь П.Бүрэнтөгс байлаа. Дунд сургуульд байхаасаа барилдаж эхэлсэн тэрбээр 2007 онд Х.Баянмөнх аваргын үүсгэн байгуулсан “Шонхор Олимп” биеийн тамирын дээд сургуульд элссэнээс хойш барилдаан нь тодорсон юм.

Увс аймгийнхаа наадмаас аймгийн начин болсны дараа Баян-Өлгийн наадамд түрүүлж аймгийн арслан болсон бол 2012 онд улсын баяр наадамд ес даван түрүүлж аймгийн арслан цолноос шууд улсын арслан болж байлаа.

Тэгвэл 2020 онд улсын баяр наадамд дахин түрүүлж улсын 24 дэхь аварга болсон хүчтэн. Түүнээс хойш хоёр удаа улсын баяр наадмын их шөвөгт үлдэж чимэг нэмсэн билээ.

Сэргэлэн сумын уугуул бөх, дархан аварга Агваансамдангийн Сүхбат сумынхаа 80,90 жилийн ойн наадамд түрүүлж байсан бол 100 жилийн ойгоор нь үзүүрлэсэн юм. Тэрбээр Үндэсний бөхийн дархан аварга, сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин юм. Монгол бөхийн түүхэнд зургаан залуу заан хэмээх нэг үеийн эзэлсэн зургаан хүчтэний нэгэн. Онцлог нь гэвэл эдгээр заануудаас анхлан улсын наадамд түрүүлж улсын арслан болсон байдаг.

А.Сүхбат 2001 онд улсын аварга, 2004 онд даян аварга цол хүртсэн бол 2014 онд дархан аварга цолны эзэн болсон юм. Улсын наадамд 11 удаа шөвгөрсөн бас сар шинийн барилдаанд хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн.

Амжилт бол баялаг л даа. Харин паянтайг нь товчхон хэлэх юм бол 2001 онд улсын заан Г.Өсөхбаяртай барилдаад тийрүүлж наадам бүтэн цагаар удаашруулсан. 2006 онд “зодог тайллаа” гэж наадамчдыг цочроон шуугиулсан. 2014 оны наадамд дархан аварга болсныхоо хойно барилдахдаа нэг өдөр дархан аварга цол хүртсэн Г.Өсөхбаяртай зүүний магнайг булаалдан гурвын даваанд дархан аварга, дархан аваргаа амласан анхны тохиолдлын эзэн болсон гээд ихийг хэлж болох юм.

Бас 2015, 2022 оны наадамд барилдахаар ирээд мөн зүүний магнайг өгөөгүй учир барилдаагүй буцсан байдаг. Монгол бөхийн түүхэнд бий болгосон нэг шинэ юм нь зодог тайлаад дахин барилдсан гэдэг ойлголт бий болгосон.

За тэгээд дөрвөн жил Улсын Их Хурлын түшээ байсан гээд яривал тун баялаг түүхтэй эр дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

43 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 56 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18