АНУ-д Трамп ялж, Монголд хуучин гишүүд төсвөө батлуулах арга мэхийг харуулав

2024-11-11
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Дэлхий том гүрний нэг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль шувтарч Монголд 2025 оны төсвийн төслөө баталсан нэгэн долоо хоног болж өнгөрөв.

 

Д.Трампын даган олон улсын банк, санхүүгийн зах зээл хөдөлгөөнд орлоо

 

Д.Трампын ялалт олон улсын санхүүгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлсэн долоо хоног болж өнгөрлөө. Тухайлбал, крипто валютын зах зээл дэх том төлөөлөл болох биткойны ханш нэг өдрийн дотор есөн хувийн өсөлт үзүүлж 75 мянган ам.долларыг давж энэ ханш сүүлийн гурван өдөрт 80 мянган ам.доллар болж өсөөд байна. Д.Трамп хэрэв ялбал крипто валютын зах зээлд анхаарна гэж мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдэл ийнхүү биеллээ олж байна. Түүнчлэн сүүлийн үед хувьцааных нь  ханш нь унаад байсан Трампыг дэмжигч Тесла компанийн хувьцаа нэг өдрийн дотор 15 хувиар өссөн нь 2023 оны долоодугаар сараас хойших дээд цэгт хүрч өссөн үзүүлэлт боллоо. Ирэх өдрүүдэд АНУ-ын мөнгөний бодлогын шийдвэр хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэсэн. Дэлхийн эдийн засаг, хөрөнгийн зах зээлд нар мандах уу, аянга цахих уу гэдгийг Америкийн бодлогын хорооны уулзалт тодорхойлж байдаг. Өнгөрсөн есдүгээр сард тэд цар тахлаас хойш анх удаа бодлогын хүүг 50 нэгж хувиар бууруулж 4.75-5.0 болгоод буй. Гэхдээ энэ удаад өнгөрөгч Пүрэв гарагт буюу ерөнхийлөгчийн сонгууль дууссаны маргааш нь АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ дахин 25 суурь нэгжээр бууруулсан юм. Энэ Д.Трамп өмнө нь бодлогын хүүгээ бууруулахыг ХНС-д шаардаж ерөнхийлөгчийг нь огцрохыг хүртэл шаардаж байсан удаатай. Энэ мэтээр  АНУ-ын санхүү болон товарын зах зээлд  өөрчлөлтүүд болж  валютын ханшид ч хүрч нөлөөлөхөөр байна.

 

Холбооны улсууд хуралдлаа

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Камила Харрист илтгэл хүлээлгэж байсан Европын холбоотынхон өнгөрсөн долоо хоногт  ээлжит бус хуралдаанаа хийж АНУ, БНХАУ-ын худалдааны дайн Д.Трампын ялалтаар ширүүсэх төлөвтэй тул үүний эсрэг Европын холбооны улсууд  хэрэгжүүлэх бодлогоо улам чангатгах хэрэгтэй гэдэг дээр тогтлоо. Тэд илүү эв нэгдэлтэй нягт байхаа ч илэрхийлээд байна.

 

Монгол Улсын 2025 оны төсөв балаг ихтэй батлагдав

 

Гол асуудал нь УИХ нь  бүхэл бүтэн 35.6 их наядын зарлагатай төсвийг баталсан. Гэхдээ тодотголтой төсөв. Өөрөөр хэлбэл 2025 оны дагаж мөрдөх төсвийн хууль тооцоо судалгаагүй, ерөнхийд нь базсан балагтай төсөв гэсэн үг. Төсвийн ард том дүнтэй мөнгөн дүнгүүд жагсаж эзэд нь түүнийгээ батлуулах гэж есөн шидийн арга хэрэглэдэг нь илэрсэн маапаан ихтэй төсвийн төслийн зармаас сонирхуулъя. 

 

Бяслагийн ард нуусан жил бүрийн 20 тэрбум

 

ХХАХҮЯ-ны төсөвт Хөвсгөл аймагт 20 тэрбум төгрөгөөр бяслагийн үйлдвэр барих талаар яригдаж бөөн хэрүүл болсон. Хамгийн аймшигтай нь тус асуудал зөвхөн энэ оны төсвөөр яригдаж батлагдаж байгаа асуудал биш. Өмнө нь бүх сумандаа бяслагийн үйлдвэртэй болно гэж төсөв батлуулж байсан нь ил болсон. Өөрөөр хэлбэл, бяслагийн ард мөнгө тоншдог нь энэ оны төсөв хэлэлцэх үеэр илэрсэн. Тодруулбал, 2021 онд л гэхэд 24 сумтай тус аймгийн 18 суманд бяслагийн үйлдвэр барихаар яригдаж найман суманд үйлдвэр барихаар 4.0 тэрбумыг төсөвт тусгасан бол 2022 онд үлдсэн 10 аймагт нь 5.0 тэрбумыг тусгаж байжээ. Гэснээс, өнгөрсөн жил анхны бяслагийн үйлдвэр нь ашиглалтад орсон сурагтай. Энэ удаагийн 20 тэрбум төгрөгтэй холбоотойгоор байнгын хорооны хуралдааны үеэр яамны сайд нь үйлдвэрийг улсын төсвөөр барих ч аймгийн удирдлага нь хувьчлах эсэхийг мэднэ хэмээн тойруу хариултыг хэлж байсан. Эцэст нь… Энэ удаагийн төсөв данхайдгаараа данхайж, Засгийн газар  УИХ-ын толгой дээр тос асгасан хэвээр. Ер нь 18 суманд бяслагийн үйлдвэр амжилттай барилаа гэж бодсон ч хэн ажиллах, хэн бүтээгдэхүүнийг нь авах, тээвэрлэлтээ хэрхэх гэсэн тооцоолол байгаа болов уу. Ямар ч мөнгө нь илүүдсэн том групп компани эрх баригчдын хийж байгаа шиг зүйлийг хийхгүй гээд бодохоор хайран. Тэгээд ч нэг аймагт тэр олон бяслагийн үйлдвэр хэрэгтэй байсан уу гэдэг асуудалтай.

 

Бага чулуугаар их чулуу хөдөлгөх арга

 

Мөн 18 тэрбум төгрөгөөр хүүхдүүдэд кино үзүүлнэ гэж батлуулсан Номин сайдын энэ төсөв бага чулуугаар их чулуу хөдөлгөх гэсэн арга гэдэг нь бас ил болсон. Учир нь хиймэл дагуул хөөргөх төсөвт 352 тэрбум төгрөг төсөвлөсөн нь багагүй шүүмжлэл дагуулж хэлэлцүүлгийн үеэр хасагдах дээрээ тулсан. Энэ үеэр олны анхаарлыг өөр тийш нь татахын тулд Соёлын сайд Ч.Номины өсвөр насны хүүхдүүдэд 18 тэрбумаар кино үзүүлэх ваучерын төсвийг баталсан гэх. Ингэснээр сайд олон нийтэд баахан баалуулж салбар яамаа хүртэл татан буулгуулах дээрээ хүрсэн. Харин нь ард нь хиймэл дагуулын тэрбумын төсвөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам  батлуулсан.

 

Татаас хэлбэрээр 555 тэрбумыг хэнд зарцуулах бол

 

Засгийн газраа бүрдүүлж буй  гурван нам, гурвуулаа  төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, оролцоогоо багасгана хэмээн сонгогдсоноос хойш таван сар ч өнгөрөөгүй байна. Түүнчлэн хувийн хэвшлийн татварын ачааг хөнгөлнө  ТӨХК-иудыг олон нийтэд нээлттэй болгоно гэх зэргээр амлаж гарч ирсэн. Төсөв хэлэлцэх үеэр  хувийн хэвшилд татаас байдлаар 555 тэрбум төгрөгийг зарцуулна гэсэн. Тэгвэл энэ мөнгийг хэн авдаг ямар шалгуураар өгдөг нь тодорхой биш байгааг зарим гишүүд асуусан. Хариулт нь нөгөө л малчид, газар тариаланчдад өгнө гэсэн. Мөн улс төртэй холбоотой гэж УИХ-дахь Төсвийн байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн. Хэрхэн яаж ямар шалгуураар өгөх нь тодорхойгүй. Уг нь жижиг дунд бизнес эрхлэгч, хувийн хэвшилд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох тухай ойлголтыг өгч байсан ч энэ нь худал бололтой. Тэгэхээр тухайн том дүнтэй төсвийг батлуулах бас л нэг арга гэлтэй. Энэ мэт жишээ тоочвол олон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 218 (7462)

 

Dd
Bus Burt byaslag I uildver barihaar huvarilj bolohgui gej uuqq Odoogiin uildverlej baigaa buh byaslag neg Ulsiin exporting hangah chadahgui shuu dee Ail bolgoniig buslag hiideg gej Yaris baigaa gishuun edii hurtle fizza(Holland byaslag) idej uzeegi yum bolov uu
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин