H.Номтойбаяр: Хамтарсан Засгийн газар маш том залилан хийж байна

2024-11-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр төсвийн төсөл ба цаг үеийн асуудлаар мэдээллээ. Тэрээр "Өнөөдөр хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа МАН, АН, Хүн нам ард иргэддээ амлаж, өнгөрсөн УИХ-ын сонгуульд мөрийн хөтөлбөртөө суурилсан итгэлцлийн гэрээг иргэд сонгогчидтойгоо байгуулчхаад энэ бүгдээсээ ухарсан.

Үүнийг товчхон хэлбэл, маш том залилан хийсэн. Залилан хийж байгаа хамтарсан Засгийн газарт байгаа улс төрийн намын удирдлагууд ард иргэдээсээ уучлалт гуйгаагүй байхад Д.Энхтүвшин яагаад уучлал гуйх ёстой байдаг юм. Үнэхээр төсөвтэй холбоотой олон асуудал байна. Хамгийн гол нь энэ бүх эсэргүүцлүүд ямарваа нэгэн хувийн эрх ашиг хөөцөлдөж дуу хоолойгоо илэрхийлээд, тэмцээд байгаа биш гэдгийг та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй. Улс орныхоо нөхцөл байдал, хойч ирээдүйг бодож энэ байр суурийг чичлүүлэн барин хүнд нөхцөлд илэрхийлээд яваад байгаа. Энэ зөвхөн өнөөдөр төсөв батлагдаж дууссанаар дуусаж байгаа асуудал биш. Бид төсвөөс 3.6 их наядыг хас гээд шаардлага тавьсан. УИХ-ын дарга Амарбаясгалан парламентынхаа дархлаа, гишүүдийн гаргаж байгаа саналд хүндэтгэлтэй хандах зорилгоор тодорхой шийдлүүдийг санал болгож байна. Тухайлбал, энэ ондоо багтаж төсөвтөө тодотгол хийх асуудлыг хөндөж, УИХ-аар тогтоолын төсөл баталъя гэлээ. Бидэнд гөлөг төөрүүлнэ гэдэг шиг зүйл болчих вий гэж болгоомжлол байна. Дээрээс нь энэ Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын бүлэг хуралдаад Засгийн газраас оруулж ирсэн төсвөө тэр чигт нь батлаад, явуулъя гэдэг улс төрийн шийдвэр гарсан хойно хүч түрэн батлаад явах байх.Засгийн газраас оруулж ирсэн төсөвт 0.7-0.8 хувийн өөрчлөлт орсон. Үндсэндээ Засгийн газраас оруулж ирсэн төсөв УИХ-аар 100 хувь шат дамжлагаар хуульд нийцүүлж батлагдаж байгаа. Хэрэв 2025  оны төсөв хямралт байдлыг үүсгэвэл энэ Засгийн газар УИХ-д итгэл үзүүлэх асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оруулж ирэх ёстой. Тодотгол хийхгүй гэж төсөв оруулж ирдэг. Хэрэв нэр бүхий 13 гишүүний илэрхийлээд байгаа байр суурь үнэн болоод тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсэх бол тодотгол хийхээс өмнө энэ Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн намуудын нэгдэл бүхий хамтарсан Засгийн газар огцрох хэрэгтэй. Харин дараагийн Засгийн газар тодотгол хийж аливаа бүх худуутай асуудлуудыг зөв болгож оруулж ирэх асуудлыг хөндөх ёстой. Хэрвээ улс төрийн зөвшилцөл явахгүй бол ирэх долоо хоногт хууль эрх зүйн хүрээнд ганц гаргалгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт хориг тавьж аливаа зүй зохисгүй хулгайн эх үүсвэр байх залилангийн шинж чанартай улсын төсвийг зөв болгох ийм л боломж байгаа. Иргэдэд ойлгомжтой 2025 оны төсвийг хэлбэл инфляц мэргэжлийн хүний хэлж байгаагаар 13-15 хувь өсөх, өнөөдөр байгаагаас даруй хоёр дахин өснө. Өөрөөр хэлбэл, 20 мянган төгрөгөөр авдаг бараа үйлчилгээг 40 мянган төгрөгөөр авсан гэсэн үг. Цалин, тэтгэврийн худалдан авах чадвар унана, долларын ханш өснө, эдийн засаг хумигдаж эхэлнэ. Өртөг, зардлаа бууруулах үүднээс ААН-үүд цомхотгол хийж эхэлнэ. Гадагшаа дүрвэх залуусын тоо нэмэгддэгээрээ нэмэгдэж, маш том хямрал бий болно. Өр, зээлийн асуудлууд нэмэгддэгээ нэмэгдэнэ. УИХ бол Засгийн газрын дэргэдэх хуулийн хэлтэс биш УИХ-ын дархлаа гэж байх ёстой" гэлээ. 

Эх сурвалж: www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 32 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 33 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 46 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 52 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 54 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18