АМГТГ:ОХУ-ын хоригт Монгол Улс ороогүй тул шатахууны хомсдол үүсэхгүй

2024-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цахим орчинд "Дизель түлш тасарна" гэх мэдээлэл цацагдсантай холбоотой Ашигт малтмал, газрын тосны газар АМГТГ-аас ташаа мэдээлэл болохыг мэдээллээ. Энэ талаас тус газраас мэдэгдэл гаргахдаа "Монгол Улсад шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй" гэдгийг тодотгожээ. Тодруулбал, мэдэгдэлд дурдсанаар,

Ашигт малтмал, газрын тосны газар нь долоо хоногт хоёр удаа газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдээс газрын тосны бүтээгдэхүүний үлдэгдэл, нөөцийн мэдээллийг авч, тогтмол хянаж ажилладаг. Газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өсөн нэмэгдсэнтэй холбогдуулан манай улс ОХУ-аас сард 110,000 тонн Аи-92 автобензин, 65,000 тонн дизель түлш импортлох захиалгыг өгч, энэ хүрээнд өдөр бүр хилийн боомтуудаар шатахууны импорт тасралтгүй нийлүүлэгдэж байна.

Тухайлбал, 2024 оны энэ  сарын 01-ний өдрөөс 7-ныг хүртэлх хугацаанд 295 вагон Аи-92 автобензин буюу 18,000 тонн /9 хоногийн нөөц/, 462 вагон дизель түлш буюу 27,700 тонн /9 хоногийн нөөц/ импортоор орж ирээд байна. Нийт нөөцийн хувьд авч үзвэл, улсын хэмжээнд Аи-92 автобензин 22 хоног, дизель түлш 27 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна.

“Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр талууд эцэслэн баталсан юм. Хэлэлцээрийн дагуу Монгол Улсад импортлох шатахууны импортын захиалгыг тасралтгүй, тогтвортой нийлүүлэхээр болсон бөгөөд ОХУ дэлхийн улс орнуудад экспортын хориг тавьсан ч энэ хоригт Монгол Улс багтахгүй учраас шатахууны хомсдол, доголдол үүсэх үндэслэлгүй.

Иймд зориудаар худал мэдээлэл тарааж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг Ашигт малтмал, газрын тосны газраас анхааруулж байна.

Нэмэлт мэдээлэл, Монгол Улс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2,360,042 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсноос А-80 автобензин 4,834,00 тонн, Аи-92 автобензин 701,970 тонн, Аи-95/98 автобензин 15,555 тонн, дизель түлш 1,371,045 тонн, ТС-1 /онгоцны түлш/ 66,184 тонн, Жет А-1 түлш 16,636 тонн, бусад бүтээгдэхүүн 183,800 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 27 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 28 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 41 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 47 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 48 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 7 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 7 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18