“Шүүх хуралдааныг хаалттай явуулж хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна”

2024-11-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч нар гаргасан ч Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс “Төрийн “маш нууц”-ын зэрэглэлд хамаарах хавтаст хэрэгтэй. Тиймээс зарим хэсгийг нь авч нээлттэй явуулах боломжгүй” хэмээн мэдэгдсэн юм. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал 10:00 цагт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хаалттайгаар эхэлсэн юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны долоодугаар сарын 19-нд сэтгүүлч Н.Өнөрцэцэгт нэр бүхий дөрвөн иргэн, нэг хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээлэл олон нийтэд тараасан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүй цахим сүлжээнд ашиглаж, задруулсан, татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдуулах орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон орлогыг мэдсээр байж ашигласан гэх үндэслэлүүдээр гэм буруутайд тооцож дөрвөн жил есөн сарын хорих ял оноосон юм. 

Шүүх хуралтай холбоотойгоор шүүхийн танхимын гадаа түүний ар гэрийнхэн, хэвлэл мэдээллийн төлөөлөл, УИХ-ийн зарим гишүүн ирж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа шүүх хурлын процессын талаар мэдээлэл авахаар өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлт гаргаснаар шүүх хурлын  байр руу нэвтрэн орсон юм. Тэрээр шүүх хурлын процессын талаар хэлэхдээ “Одоогоор Н.Өнөрцэцгийн өмгөөлөгчид давж заалдах гомдлоо танилцуулж байна. Шаардлагатай тохиолдолд нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүх хурал үргэлжилнэ” гэх мэдээллийг шүүхийн хэвлэлийн ажилтан өгсөн. УИХ-ын гишүүний үнэмлэхээр дотогш нэвтрэх л боломжтой. Шүүх хурал руу орох эрх байсангүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Тэгвэл өчигдөр дугаар шилжих мөчид Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нарын хүсэлт, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийвэрлэжээ.

 

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Анхан шатны шүүх олон алдаа гаргасан

-Энэ долоо хоногийн эхэнд шүүх хурлыг нээлттэй явуулах талаар хоёр талын хүсэлт өгсөн. Нэгдүгээрт, улсын нууцад хамаарах хэргээс бусдыг нь нээлттэй явуулж өгөх. Хоёрдугаарт, энэ шүүх хуралд ажиглагчаар оролцуулж өгөхийг хүссэн. Гэвч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн дөрвөөс тавыг нэгтгээд нэг том хавтаст хэрэг үүсгэсэн. Тус хавтаст хэрэгт бүхэлд нь улсын нууцад хамааралтай, маш нууц гэсэн тамга дарсан учир дундаас нь зарим хэсгийг авч нээлттэй явуулах хууль зүйн үндэслэлгүй гэх хариуг өгсөн юм. Мөн Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн эзэн холбогдогчид биш учраас шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй гэсэн тайлбарыг өчигдөр авсан. Биднээс гадна ХЭҮК, УИХ-ын нэр бүхий гишүүд ар гэрийнхэн, иргэд гээд олон хүн шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлт гаргасан. Гэсэн хэдий ч аль алийг нь хангасангүй.   

Шүүх хуралдаан эхлэхээс өмнө өмгөөлөгчидтэй уулзахад “шүүх хурлыг нээлттэй явуулах боломж байгаа. Бид хууль зүйн бүх гаргалгааг гаргаж өгсөн. Нээлттэй явуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн хүн бол зөвхөн ерөнхий шүүгч юм. Одоо шүүх хурал гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй явна.Тиймээс шүүх бүрэлдэхүүнд шүүх хурал эхлэхээс өмнө хүсэлт тавина. Шүүх хурал завсарлаж хуралдахдаа шйидвэр гаргана. Шударга шүүх байгаа бол бидний хүсэлтийг хүлээж авах байх” гэсэн хэдий ч одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байна” гэв.

 

“Хил хязгааргүй сурвалжлагчид”: Хэвлэлийн эрх чөлөөнд эрсдэл учирч байна

 

Мөн “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас шүүхийн процесс нээлттэй бус байгааг эсэргүүцэж мэдэгдэл гаргажээ.  Тэд “Хаалттай явагдах уг шүүх хуралдаан нь Монголд хэвлэлийн эрх чөлөөг асар ихээр хөсөрдүүлэх эрсдэл авчрах аюултай жишиг тогтооно” гэжээ.  Мөн мэдэгдэлд,   Монголын иргэний нийгмийн байгууллагууд сэтгүүлчид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явцыг ихээхэн шүүмжилж, сэтгүүлчийг буруутгаж байгаа үндэслэл нь ноцтой хэдий ч шүүх хуралдааныг хаалттай явуулсанд түгшиж буйгаа илэрхийлсэн. Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын хамтарсан мэдэгдэлд, энэхүү шийдвэр нь ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж, улмаар “хэвлэл мэдээллийн салбарынханд үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй болох, айлган сүрдүүлэлтийг тулган хүлээлгэх, сэтгүүлчдэд өөрийн цензурыг бий болгох үр дагавар авчирна.  Тиймээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж, шүүх хуралдааныг ил тод, олон нийтэд аль болох нээлттэй явуулахыг уриалж байна хэмээн Ази, Номхон Далайн асуудал хариуцсан Товчооны дарга Седрик Алвиани мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 217 (7461)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин