“Хавдрын өвчнөөр улс төр хийж болохгүй”

2024-11-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2023 оны ажлын тайланг хэлэлцсэн юм. ЭМД-ын сангийн төсвийг давхар нэмэгдүүлж байх, даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд сангийн орлогын 27.4 хувийг бүрдүүлэх атлаа тусламж үйлчилгээний зардлын 77 хувийг зарцуулж байгааг үндэслэн тэдний улсын төсвөөс төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдаж, “Капитал” банкнаас авах 136.1 тэрбум төгрөгийн авлагын 44 хувь буюу 59.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, 76.2 тэрбум төгрөгийн, Чингис Хаан банкнаас авах 30.5 тэрбум төгрөгийн авлагатай байгааг салбарын сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.  Мөн байнгын хорооны хурлын үеэр гишүүд хавдрын эмнэлэг барих асуудлыг хөндөв.

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Хавдрын эмнэлэг барих ажлыг аль болох хурдлуулах гэж хичээж байна. Бид яар ч байж, даарах вий. Хавдрын эмнэлэг бариад ашиглалтад ороход гарах зардал урьдчилсан байдлаар 140 сая ам.долларын тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, 400-500 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдрууд эрт оношлогдох уу, иргэд хавдраар өвчлөхөө больчих уу гэдгийг бодох ёстой. Тиймээс хавдрын өвчлөлөөс хэрхэн сэргийлэх, яаж эрт оношлох вэ, нэгэнт хавдраар өвчилсөн бол иргэдэд хүндрэл учруулахгүйгээр тухайн амьдарч байгаа бүс нутагт нь чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх вэ гэдэг бодлого руу төвлөрч үндэсний таван баг байгуулсан. Монгол Улсад элэг, ходоод, уушги, умайн хүзүү, хөхний хавдар тэргүүлж байна. Тэргүүлж байгаа таван хавдрын чиглэл бүрээр хэрхэн эдгээр хавдраас урьдчилан сэргийлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Тухайлбал, элэгний хавдрын 90 хувь нь В, C, D вирусийн халдвартай холбоотой байна. Тэгвэл иргэдийн дунд энэ халдварыг хэрхэн тархаахгүй байх, цааш нь хавдар болтол нь хүндрүүлэхгүй байхын тулд юу хийх вэ гэдэг бодлого барьж байна. Хавдрын өвчлөлийг хэрхэн яаж эрт илрүүлэх вэ, эрт илрүүлгийн тогтолцоог бага зардлаар олон хүнийг хамруулах вэ гэдэг бодлого барьж байна. Үүний дараагийн бодлого нь үндэсний хэмжээний хавдар судлалын үндэсний төв байгуулж, судалгаа шинжилгээ рүүгээ чиглэсэн. Өнөөдөр Монголд хийгдэхгүй байгаа дархлаа эмчилгээнүүдийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг бодлого юм. Бид одоо цогц системтэй бодлогын тухай ярихгүй бол хавдрын эмнэлэг барьчихаар л хавдраар жилд нас барж байгаа 4000 хүн үхэхээ больчих юм уу. Үгүй шүү дээ. Өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 200 ортой эмнэлэг шинээр ашиглалтад орчихсон байна. Хими эмчилгээний тусгай тасагтай, хавдрын 50 ортой, дөрвөн мэс заслыг өрөөтэй. Гэтэл үйл ажиллагааг нь эхлүүлье гэхэд тэнд ажиллах боловсон хүчин бүрдэж өгөхгүй байна. Асуудлуудаа цогцоор нь харж шийдэж байж амжилтад хүрнэ. Шалтгаан нөхцөл, эрт илрүүлэг, эмчилгээний тогтолцоог нь сайжруулах ёстой. Би эмчилгээний тогтолцоог нь сайжруулах ёстой гэж хэлсэн. Хавдрын эмнэлэг хэрэггүй гэж огт хэлээгүй. Өвчнөөр улстөр хийж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:

-Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн 218.0 тэрбум төгрөгийн өр, авлагыг 2025 онд багтаан шийдвэрлэх нь зүйтэй. ЭМДҮЗ-ийн гишүүдийн эрх, үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлж ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс тус зөвлөлийн дүрмийг шинэчлэх шаардлагатай гэж харж байна. ЭМДҮЗ-ийн гишүүдийг ажилдаа хариуцлагатай хандмаар байна.  Хяналт шалгалт, дотоод аудитын үйл ажиллагааны үр нөлөөг сайжуулах шаардлагатай байна.

 

УИХ-ын гишүүн С.Зулпхар:

-Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын бүтцийг шинэчлэн сайжруулах талаарх саналаа УИХ-д эртхэн оруулж ирж шийдвэрлүүлэх хэрэгтэй байна.  Аливаа асуудлуудаа дэс дараатайгаар шийдээд явах нь зүйтэй. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны эв санааны нэгдлийн болон эрх тэгш байх зарчим цаашид хадгалагдах учир санд хэн, ямар хувь нэмэр оруулж байна, тэр хэмжээгээрээ үр өгөөж хүртдэг механизмыг хэрэгжүүлэх, цахим шилжилттэй холбоотой сайн туршлагыг шуурхай нэвтрүүлэх нь зүйтэй.  ЭМДҮЗ-ийн техникийн хороодыг байгуулж ажилд нь оруулах нь чухал гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 216 (7460)

 

ийм л хүнд нөхцөлд байлгаж бна гэсэн үг ш дээ
Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

7 цаг 59 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

7 цаг 59 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

7 цаг 59 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

7 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

22 цаг 17 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

22 цаг 22 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

22 цаг 24 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

22 цаг 29 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

Өчигдөр 12 цаг 56 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин