Г.Энхбат: Уул уурхайн биржээ дампууруулж болохгүй

2024-11-07
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Уул уурхайн биржийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн гишүүн Г.Энхбат ярилцав. 

 

-Уул уурхайн биржийн арил­жаанд зөвшөөрөлтэй мэргэжлийн компаниудыг оролцуулахгүй  гэсэн мэдээлэл гарсан. Одоо ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Уул уурхайн биржийн тухай хууль 2022 оны арван хоёр дугаар сард батлагдсан. 2023 оны эхээр Уул уурхайн бирж байгуулах талаар Засгийн газрын хэмжээнд яригдаж улмаар Монголын хөрөнгийн биржид байгуулахаар болж 2023 оны хоёрдугаар сард эмхлэгдсэн. Улмаар бэлтгэл ажил гэж явсаар  мөн оныхоо долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Ингэхдээ мэргэжлийн брокерууд оролцоод явах байсан боловч тэдний үйл ажиллагааг 2024 оны аравдугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Учир шалтгаан нь ердөө салбар яамнаас чиглэл ирсэн гэсэн шалтгаанаар.

Гэвч өнгөрөгч аравдугаар сард зөвшөөрөл авсан  мэргэжлийн брокерууд  хуулийн дагуу арилжаанд зуучлалын үүрэг гүйцэтгээд явна гэсэн хүлээлттэй байсан ч ирэх оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл дахин хойшлуулсан. Тодорхой хэмжээнд хөрөнгөө зарцуулж бэлтгэл хийсэн брокеруудын хувьд хүлээлт нь талаар болсон. Ирэх оны дөрөвдүгээр сард эл шийдвэр хэрхэх эсэхэд мөн эргэлзсэн хэвээр байна.

-Монголын хөрөнгийн биржээс энэ талаар тодруулахад мэргэжлийн брокерууд оролцоод явах нь нээлттэй гэсэн хариултыг өгч байсан?

-Хэдийгээр биржийн үйл ажиллагаанд брокер  оролцох нь нээлттэй. Гэхдээ бодит байдал дээр болохгүй байна. Уг нь дүрмээрээ бол бирж нь биржийн ажлаа брокер нь брокерын  ажлаа хийх зарчимтай. Гэвч энэ зарчим манайд хэрэгжихээрээ эсрэгээрээ болчихдог. Ер нь бүх салбарын ажилд төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлдөхөө болих хэрэгтэй. Төр нь хувийн хэвшлийн ажлыг булаадаг жишиг тогтсон. Үүнтэй л ижил зүйл энд үүссэн. Энэ оны эхний гурван сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн ашиг 30 тэрбум төгрөг болсон. Уул уурхайн биржийг ажиллуулснаар  олон жил хасах баланстай явж ирсэн Монголын хөрөнгийн бирж ашигтай гарч эерэг үзүүлэлттэй  хэдий ч хувийн хэвшилдээ энэ боломжийг олгооч. Төр биржээр дамжуулж бизнес хийхээ боль гэсэн зүйлийг бид  шаардаж байна.Үнэт цаасны тухай хуулиар бирж нь арилжаа зохион байгуулах талбар гэж томьёолсон. Өнөөдөр зөвшөөрөлтэй 15 орчим мэргэжлийн брокер компани байна. Эдгээр компаниуд ажлаа хийвэл хөрөнгө нь сайжирч эрсдэл даах чадвар нь нэмэгдэнэ. Тэрээр хэрээр эрсдэлээ даах чадвартай болж эргээд жинхэнэ андеррайтерын үүргээ гүйцэтгэж эхэлнэ. Нэг үгээр, шинэ бондуудыг зарах ажлаа хийж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ТОП аж ахуйн нэгжүүд бонд гаргах сонирхол нь нэмэгдэж мэргэжлийн брокеруудад хандаж эхлэх зарчимтай. Ингэснээр арилжааны банкнууд харилцагчид буурах нь зээлийн хүүгээ бууруулъя гэх мэтээр том зургаар нь харах юм бол зах зээлийн механизм ажиллаж өрсөлдөөн бий болно. Урт хугацаандаа уул уурхайн брокерын эко системийн бизнес нь зээлийн хүүг бууруулахад алсуураа нөлөөлөх тогтолцоо бий болох юм. Тэгэхээр яагаад иргэдээ бодсон ийм бизнесийг явуулахгүй байгаад хамаг учир байна.

-Брокерын компаниуд арилжааны шимтгэлээс хэдэн хувийг нь авдаг юм бэ?

-Үүнд манай шийдвэр гаргагч дарга нарт нэг буруу ойлголттой байдаг. Брокерын компаниуд дэнчингийн мөнгө авчихна гэсэн. Арилжааны дэнчингийн мөнгө хөрөнгийн бирж дээр байршдаг. Арилжаа болоод дуусахад худалдах, худалдан авах этгээдүүд хоорондоо гэрээ хийнэ. Гэрээний үнийн дүнгийн хуульд заасан тодорхой хувь төрийн өмчит бирждээ үлдэнэ. Брокерүүд зөвхөн худалдан авагч, худалдагч хоёрын зуучлалын ажлын хөлс болох хуулиар тогтоосон шимтгэл л авна. Тодруулбал, бүх үйлчилгээг үзүүлсний дараа нойл зууны хэдхэн хувиа авна.

-Оны эхнээс Уул уурхайн биржээр хэчнээн төгрөгийн арилжаа хийгдсэн бэ?

-Монголын хөрөнгийн биржид оны эхнээс өнөөдрийг хүртэл уул уурхайн нийт  451 арилжаа хийгдэж  үүнээс 19.6 сая тонн бүтээгдэхүүн биржээр арилжаалсан байна. Үнийн дүн нь 7.4 их наяд төгрөг. Нүүрс, зэс, төмрийн хүдэр арилжсан. Зэсийн арилжаа хоёр удаа л хийсэн. Энэ оны дөрвөн сард нэг удаа, саяхан  аравдугаар сард нэг удаа явагдсан. Гэтэл хүмүүс зэсийг биржээр авахгүй байна гэдэг. Худалдан авагчид байгаа боловч зэсийн үнийг тогтоож  байгаа нь буруу байгаа юм. Учир нь үнэ зах зээлийн зармаар тогтохгүй болохоор худалдан авагчдад ашиггүй байна. Энэ бүгдээс дүгнэхэд манайд зэсийн арилжаа явагдахгүй байна гэдгээр буцаагаад  хаалттай хэлбэрээр явуулах магадлалтай. Тэгэхээр үнийг нь зөв тогтоож биржийн арилжаагаа зохион байгуулах хэрэгтэй.

-Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх удирдлагаа сонгож чадахгүй байгааг танай холбооноос юу гэж хардаг вэ?

-Одоогоор МХБ-ийн 66 хувийг Сангийн яам 34 хувийг нь жижиг хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Бирж хувьчлагдсан. IPO хийсэн. Засаглал сайжирна гэсэн ч одоо гүйцэтгэх удирдлагаа сонгож чадахгүй жил гаруй болж байна. Саяхан олон улсад нээлттэй тендер зарласан. Бид хөгжлийн банканд Олон улсын менежментийн баг авчирч үзсэн. Уг нь эхэндээ засаглал нь зөв, дажгүй явж байсан. Гэхдээ л гадаад хүн бол монголын онцлогийг мэддэггүй. Зөрчилдөх зүйл олон гардаг байсан. Нэг сайн тал тухайн зээлээр яг юу хийх гээд байгаа юм гэдгийг нь тооцож байж зээл судалдаг. Гэхдээ л шийдвэр гарахад төвөгтэй байсан. Тэгээд удалгүй дотоодын гүйцэтгэх удирдлага удирдсан шүү дээ. Үүнтэй ижил зүйл болох вий. Мэдээж үүнд өчнөөн л хөрөнгө гарч байгаа. Тээвэр логистикийн асуудал, боомтын хүчин чадал, хоёр улсын хооронд байгуулсан төр засгийн хэмжээний зөвшилцөл гээд нарийн асуудал байгаа. Тэглээ гээд Уул уурхайн  бүтээгдэхүүний биржээ хааж, дампууруулж болохгүй. Учир нь энэ бирж уул уурхайн салбар олон нийтийн бүлгүүдийн дунд итгэлцэл, зөвшилцөл авчирч болох ганц найдвар болоод байна. Харин үүнийг Монголын Хөрөнгийн бирж хийж чадах болов уу гэдэгт эргэлзэх мэргэжлийнхэн олон байна.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 216 (7460)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин