АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад хэдхэн цаг үлдээд байна

2024-11-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

АНУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан сонгууль ажиглах өдөрлөгийн үеэр “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх Монголчуудын үзэл бодол”  хэлэлцүүлэг болсон юм. Тус хэлэлцүүлэгт судлаач С.Баясгалан, Л.Бямбаханд, Б.Мөнхнаран нар оролцов. Тэдний байр суурийг хүргэе.

 

АНУ-ын Гадаад бодлогын шинжээч Л.Бямбаханд: Хоёр нам бодлогоороо ялгардаг

-Сонгуулийн системээс хамаарч хоёр намын хооронд хүчтэй өрсөлдөөн болж байна. Ардчилсан намын хувьд олон улсын харилцаандаа либерал чиглэлийн үзэл, бодол  баримталдаг. Өөрөөр хэлбэл, олон улстай илүү найрсаг, түншлэгч байдлаар хандаж илүү хүний эрхийг дээдэлж дэлхий даярх АНУ манлайллаа хэвээр хадгалахыг хүсдэг. БНН-ын хувьд илүү цэрэг, стратегийн бодлого баримталдаг. Нэр дэвшигчид баримтлах бодлогоо намынхаа үзэл бодолд тулгуурлаж зарласан. Дональд Трамп ялбал Орос, Украйны дайныг яралтай зогсоох хэлэлцээр хийх ёстой гэж үзэж байгаа. АН-аас нэр дэвшигч  Камила Харрис ялбал Орос Украйны дайн илүү удаан үргэлжлэх магадлалтай гэж үзэхийн зэрэгцээ Газын зурвас дах нөхцөл байдал цааш хэрхэх нь тэдний хэн ялахаас шалтгаална. АН-ын хувьд Украйныг дэмжсэн хэвээр байх болно. Украйны аюугүй байдал НАТО- гийн улсуудад  чухал учраас хамгаалсан, дэмжсэн хэвээр байна гэж байгаа.

 

С.Баясгалан: Энэ удаагийн сонгууль нь гаднаас том сорилттой тулгарсан сонгууль болж байна

-БНН-ын барууны үзэл бодолтой нам.Түүн дотроо аливаа зүйлийг хүчээр буюу мөнгөөр хийдэг. АН бол ардчилал, хүний эрхийг дээдэлдэг. Энэ үзэл нь жишээлбэл, Украйнд АН зэвсэг, мөнгө өгөхдөө ардчиллыг хамгаалж байна гэж өгдөг бол ББН нам зэвсэг, мөнгө өгөхдөө хэмжээ хязгаартай өгөх хэрэгтэй гэж үздэг гэж хэлж болно. Үүгээрээ энэ хоёр намын үзэл баримтлал ялгарч  илэрхийлэгддэг. Энэ удаагийн сонгууль нь гаднаас том сорилттой тулгарсан сонгууль болж байна. Урд өмнөх сонгуулиар гаднаас ямар нэг дарамт учруулах, сорилт бэрхшээл үзүүлж байгаагүй. Түүнчлэн Дональд Трамп гадаад цагаачдыг хумих бодлого явуулдаг. Тэр бодлого нь хэвээр үргэлжилнэ. Мөн АНУ-ын тулгамдсан асуудал нь Хятад улс байна. Тэрдундаа Трамп ялбал  АНУ, БНХАУ-ын худалдааны дайны асуудалд хурцдмал байдал үүсэхийг гүйгүйсэхгүй.

 

Б.Мөнхнаран:Дональд Трамп ялах, ялагдахаас  үл хамааран “трампизм” үлдэх  тодорхой болох нь

- Дональд Трамп ялах, ялагдахаас  үл хамааран “трампизм” үлдэх  тодорхой болох нь. Энэ юу гэсэн үг вэ гэвэл 1940 онд тогтсон АНУ-ын харилцааны дэг. Дэлхийн номер нэг энэ гүрэнг “дэлхий цагдаа” гэж хардаг. Тэгэхээр сонгуулийн үр дүнгээс үл хамаарч тус улс энэ ажлаа цаашид хэвээр хийж чадах уу. Энэ ажлаа хийвэл ямар түвшинд хийх вэ гэдэг нь асуудал болж үлдэх нь. Харин дараа дараагийн гарч ирэх хүмүүст “трампизм”-ын шинж чанарыг авч үлдэхээр байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

12 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 44 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 45 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 58 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 4 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 5 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 24 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 24 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин