АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн тодорхой болж БНН-аас нэр дэвшигч  Дональд Трамп тэргүүлсээр байна

2024-11-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

АНУ-ын Монгол дахь элчин сайдын яамнаас зохион байгуулсан сонгууль өдөрлөгийн үеэр зарим оролцогчдыг сэтгэгдлийн хуваалцсанаа хүргэе.

 

Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл: БНН-ын нэр дэвшигч Дональд Трамп хэрэв ялбал Монгол Улсын харилцаа илүү идэвхэждэг гэж анзаардаг

-АНУ-ын сонгуулийн дүнг ажиглаж байна. Мэдээж эмэгтэй улс төрчийн хувьд Камила Харрис хэрэв ялбал анхны дэлхийн ардчилсан том гүрний түүхэнд эмэгтэй ерөнхийлөгч гэдгээр шинэ хаалгыг нээх байх. Ардчиллын эцэг болсон энэ орон эмэгтэй ерөнхийлөгчтэй болох магадлал тун өндөр байна гэж харж байна. БНН-ын нэр дэвшигч Дональд Трамп хэрэв ялбал Монгол Улсын харилцаа илүү идэвхэждэг гэж анзаардаг. Өмнө тийм зүйл ажиглагддаг байсан.Тухайлбал БНН-аас ялж байсан ерөнхийлөгч асан Буш болон Төрийн нарийн бичгийн дарга нь  Монгол Улсад  ирж байсан. Аль ч нэр дэвшигч нь ялсан манай улсад үзүүлэх эерэг тал бий. Үүнийг АНУ-ын ард түмэн шийднэ. Үйл явдал их сонирхолтой өрнөнө гэж харж байна. Сонгуулийн үйл ажиллагаа нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилж иргэдийн сонгуулийн идэвхийг маш сайн төвлөрүүлсний үндсэн дээр санал хураалт явагдаж байна. Жишээлбэл, намаас нэр дэвшүүлэх үйл ажиллагаа нь найман сарын турш үргэлжилж байж тодорхой болж буй. Ингээд сонгуулийн сурталчилгааны ажил нь гурван сар хэрээтэй үргэлжилж байна. Гэтэл манай улсад 12 хоногийн хугацаанд үргэлжилдэг гэхээр хаа, хаанаа ямар ч бэлтгэлгүй нэр төдий сонгууль болоод өнгөрдөг нь харамсалтай байдаг. Тэгэхээр манай улс бас үүд анхаарах хэрэгтэй асуудал.

 

АНУ-дах Соёлын элч, сэтгүүлч Ц.Сарантуяа: Хэн нь түрүүлж 270 хүний санал цуглуулна тэр нэр дэвшигч  ялагч болно

- АНУ-д 11 жил ажиллаж, амьдрах хугацаандаа Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжилж явсан. Дөрвөн жилийн өмнө Монголдоо ийм арга хэмжээнд оролцсон. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн мэдээний арга хэмжээ.Сонгуулийн систем нь их өвөрмөц. Манай улс шиг хамгийн их санал авсан нь ялдаггүй. Нэр дэвшигчид 270 төлөөлөгчийн санал цуглуулна. Энэ саналыг цуглуулсан нэр дэвшигч ялагч болно. За та бид дэлгэцэн дээр харж байна. Яг одоо 10:30 цаг болж байна. Энэ үед нэр дэвшигч Транп 178 төлөөлөгчийн санал, Камила Харрис 99 санал цуглуулсан харагдаж байна. Дунд нь 270 гэсэн тоо харагдаж байгаа биз. Хэн нь түрүүлж 270 хүний санал цуглуулна тэр ялагч болно. Өөрөөр хэлбэл, электорал коллегийн олонхийн саналыг авсан нь ялдаг.

Өмнө сонгуулийнх нь системийн талаар сайн ойлголтгүй байсан. Дэмжиж байсан хүн их олон мужуудад ялчихсан харагдахаар нь ялчихлаа гээд бодсон чинь нөгөө нэр дэвшигч нь аль хэдийн 270 гэсэн санлын тоондоо хүрчихсэн байсан. Тэгэхээр мужуудад ялсныг ялалт гэж харж болдоггүй юм билээ. 200 жилийн түүхтэй тус улсын сонгуулийн системээс туршлага судлах зүйл их. Сонгуулийн сурталчилгааны ажил их удаан үргэлжилдэг. Тэр хэрээр иргэд нь сонголтоо аль хэдийн хийчихсэн байдаг.

Эх сурвалж: www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

17 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

3 цаг 49 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

6 цаг 50 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 3 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 9 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 10 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

14 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

14 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин