АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах өдөрлөгт оролцсон Монголчууд “саналаа өгөв”

2024-11-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

АНУ-д  47 дахь ерөнхийлөгчөө сонгох сонгууль ид явагдаж байна. Манай цагаар өнөөдөр 16:00 цагийн орчимд эцсийн дүн гарна.  Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-аас өнөөдөр / 2024.11.06/ сонгууль ажиглах өдөрлөг зохион байгууллаа. Новотел зочид буудалд болсон уг арга хэмжээнд ойролцоогоор 1200 гаруй зочид иржээ. Тэд дэлгэцэн дээрх нэр дэвшигчдийн саналын үр дүнгийн өсөлтийг харахын зэрэгцээ сонгуулийн талаарх санал бодлоо хуваалцаж байв. Уг өдөрлөгийн үеэр Монголчууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар болон нэр дэвшигчдийн талаар үзэл бодлоо илэрхийлэх хоёр удаагийн хэдэлцүүлэг болов. Эхний хэлэлцүүлэгт улс төр судлаач Б.Одгэрэл, Комедиан Д.Амартүвшин, gogo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь нар оролцов. Тэд сонгуульд хэн ялах нь чухал биш хамгийн гол нь сонгууль хэр өрсөлдөөнтэй, шударга явагддаг, мөн иргэдийн идэвх, оролцооны талаар төвлөрч ярилцсан юм. Мөн хоёр дах хэлэлцүүлэгт илүү мэргэжлийн судлаачид оролцож нэр дэвшигчдийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн нь сонирхолтой байлаа.

Уг өдөрлөгийн үеэр АНУ-ын телевизүүдийн шууд дамжуулалт, Монголын мэргэжилтэн, судлаачдын хөтлөн явуулсан хэлэлцүүлгүүд, америк дипломатчидын хийсэн танилцуулгыг хүргэлээ.

Энэ үеэр жишиг санал хураалт явуулж ирсэн зочид саналын хуудас бөглөн хайрцагт хийн, АНУ-д сонгуульд санал өгөх явц хэрхэн явагддаг, яг л түүн шиг уур амьсгал бүрдүүлэхийг зорьжээ. АНУ-ын Элчин сайдын яамнаас тус улсын ерөнхийлөгчийн сонгууль ажиглах арга хэмжээг дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй энэ юм. Жишиг сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Камила Харрис ялсан гэж хэлж болно.

Тус сонгуульд тус улсын Бүгд найрамдах намаас Доналд Трамп, Ардчилсан намаас Камила Харрис нар нэр дэвшиж байгаа юм. Монголын цагаар11:40 минутын үед дэлгэсэнд Доналд Трамп тэргүүлж байгаагаар өдөрлөгийн албан ёсны арга хэмжээ өндөрлөв.

Тус сонгуулийн хувьд АНУ-ын сонгогчдын хувьд хамгийн чухал асуудал болохыг ажиглахад голлох асуудал нь эдийн засаг бөгөөд олон судалгаагаар үүнийг баталдаг аж.  Хэдий чинээ их ажлын байр бий болно төдий хэмжээгээр ард иргэд өсөж хөгжих боломж тэлнэ, мөн худалдаа арилжаан, хөрөнгө оруулалтын харилцаа сонгогчдын хувьд эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгодог учраас чухал асуудлын нэг аж.

Энэ үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм.

 

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган:

Сонгуулийн үр дүнгээс манай хоёр орон цаашид юун дээр төвлөрч ажиллах нь тодорхой болно

 - Ардчилсан Монгол оронд байх хугацаанд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж байгаад миний сэтгэл хөдлөхийн сацуу маш их догдолж байна. Бид сонгуулийн үйл явцаа дэлгэн харуулахдаа бахархалтай байна. Дүн ямар гарахаас үл шалтгаалан АНУ Монголын ард түмэнтэй тогтоосон иргэд хоорондын харилцаандаа тууштай байх болно” Сонгуулийн үр дүнгээс шалтгаалж манай хоёр орон юун дээр төвлөрч ажиллах нь тодорхой болох байх. Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын орчинд байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллана гэж найдаж байна.Монгол Улс, АНУ-ын харилцаа бат бэх хэвээр байгаа ба засаг захиргаа солигдсон ч бат бөх хэвээр байдагт туйлын таатай байдаг. Хоёр улсын харилцаа сүүлийн 30 жилийн хугацаанд тасралтгүй өсөн нэмэгдсээр ирсэн. Иргэд хоорондын төдийгүй худалдааны харилцаа ч өргөжсөөр байгаа. Тиймээс хоёр орны харилцаа илүү ойр дотно болно гэдгийг итгэлтэй хэлж чадна.

Мөн АНУ нь хүний эрх болон ардчиллын тунхаглалаараа дэлхийд тэргүүлэх орны хувьд энэхүү ерөнхийлөгчийн сонгууль нь хэр ач холбогдолтой гэж та харж байна вэ гэсэн асуултад тэрээр  “Бидний хувьд олон зүйл нийтлэг. Ардчиллын үнэт зүйл, сонгуульд санал өгөх эрх гээд нийтлэг үнэт зүйлстэй байснаар бидний харилцаа бат бөх байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл бид хүний эрх, эрх чөлөөнд тууштай хэвээр байх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан бидний харилцаа оршдог. Сонгуулийн дараа ч бидний харилцаа улам бэхжих үйл ажиллагаа үргэлжилсээр байх болно. Мэдээж хэн хэнд маань бэрхшээлтэй асуудал байдаг ч цаашид бие биедээ туслалцаа үзүүлж харилцаагаа үргэлжлүүлнэ гэж бодож байна. Ялангуяа Монгол Улсын хувьд хөрөнгө оруулалтын орчинд байгаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, дотоод болон гадаадын хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллана гэж бодож байна. Монголын ардчилал, төр засгийн институтийг бэхжүүлэх олон хөтөлбөр хэрэгжүүлж буйг үргэлжлүүлэн хоёр улсын харилцааг цаашид бэхжүүлнэ гэж найдаж байна” гэсэн юм. Түүнчлэн иргэд хоорондын харилцаа маш бат бэх байгаа ба цаашид ч өргөжсөөр байна. Учир нь илүү олон монголчууд АНУ-д аялж, америкчууд мөн Монголд ирсээр байна. Шинэ засаг захиргаа бүрдсэний дараа бид цаашид ямар асуудлаар хэрхэн түншлэх боломж байгааг тодорхойлох болно гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Н.Хангайцэцэг: Дахин ашиглахгүй бол Монгол Улс усны хангамжаа нийлүүлж чадахгүйд хүрнэ

Энэ удаагийн “Start up” буландаа бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах төслийг хэрэгжүүлж буй “Түмэн амгалан ордон” ХХК-ийн Төслийн менежер Н.Хангайцэцэгтэй ярилцлаа.

7 цаг 58 мин
“Трафигура” групп 500 сая доллараа Монгол Улсаас хайж байна

Ийм мэдээллийн гаднын томоохон мэдээллийг агентлагууд, тухайлбал “Ройтерс” цацсан байна.

7 цаг 58 мин
“Цөмийн энергийн тухай хуулийг парламент ногоон гэрлээр баталж өглөө шүү”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Цөмийн энергийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

7 цаг 58 мин
Хөтөлбөрөө нээж, туршлагаа хуваалцсан “IFPIM”-ын зургаа

“Зууны мэдээ” сонин, NTV телевиз, itoim.mn, ublife.mn, lemonpress.mn, graph.mn...

7 цаг 58 мин
Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

Б.Пүрэвдорж: Өсөн нэмэгдэх АМНАТ 19 хувь боллоо

22 цаг 15 мин
Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

Энэ сарын 26-нд бүх нийтээр амарна

22 цаг 21 мин
Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн

22 цаг 23 мин
УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

УИХ:Үндсэн хуулиа дээдлэн залах тогтоолыг баталлаа

22 цаг 28 мин
П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй

"Ачит Ихт" компанийн хувьцаа эзэмшигч Пунцагийн Цагаантай сонгуулийн эргэн тойронд болж өнгөрсөн явдлаар ярилцлаа.

Өчигдөр 12 цаг 56 мин
Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид

Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ

Өчигдөр 06 цаг 00 мин