Энэ сард цаг агаар ямар байх вэ?

2024-11-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

ЦУОШГ-аас арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Завхан аймгийн зүүн, Баянхонгор аймгийн хойд нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ын орчим, харин хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас Сүхбаатар, Дорнодын нутаг, Хэнтийн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэнд үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Говьсүмбэрийн нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн нутаг, Дундговийн зүүн өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас бага зэрэг дулаан байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.

Зөвлөмж: Энэ сард агаарын дундаж температурын хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, харин хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох боловч нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу орно.

Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар агаар мандал тогтворгүй, салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 2 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 34 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

7 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

8 цаг 54 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

8 цаг 55 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 14 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 14 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин