Ойн салбарт масс тариалалтыг нэвтрүүлж байна

2024-11-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, “Оюу толгой” компани хамтран 21 аймгийн 40 гаруй сум болон сум дундын ойн ангийн удирдлага, инженер зэрэг  90 гаруй ойжуулагч оролцсон “Хангайн бүсийн ойжуулалт” туршлага судлах аялал  өнгөрөгч аравдугаар сарын 18-20 ний хооронд болсон юм. Тэд Дархан-Уул , Булган, Сэлэнгэ аймгийн 6-7 байгууллагын Мод үржүүлгийн үйл ажиллагаатай танилцжээ. Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд хэрэгжиж буй үндэсний “Ногоон хэрэм” төслийн хүрээнд хийгдэж буй 630 га талбайн ойжуулалтыг үзэж туршлага судалсан байна. Солонгос улсын шинэ технологи бүхий усалгааны систем болон хүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд ойн тариалалт болон ойжуулалтад хэрэглэж байна. Тухайлбал далан босгох нэг зэрэг олон мөрд үр суулгах гэх зэрэг цаг хугацаа хэмнэсэн үйлдэл бүхий тоног төхөөрөмж бусад ойжуулагч нарын анхаарлыг татсан байна.

Энэ тухай Дорнод аймгийн Халх гол сумын ойн инженер Б.Сансартуяа ярихдаа “ Сүүлийн үеийн  дэвшилтэт тоног төхөөрөмжөөр нэг зэрэг масс тариалалт хийхийг хараад үнэхээр догдолж байна. Жишээлбэл, 130-135 м2 талбайд  6-8 мөрөөр 10 хүн үр суулгах тариалалтыг гараар  хийхэд 15-30 хоногийн хугацаанд хийдэг бол масс тариалалтын багажийг хоёр хүн ажиллуулаад 30-40 минутад гүйцэтгэж байна. Үнэхээр хүний оролцоо цагийг хэмнэсэн дэвшилтэд технологи юм. Энэ багажаар  бүх ойн анги хангадвал бидний тариалалт ойжуулалтын зардал багасаж бүтээмж өндөр байх нь” гэсэн юм.

Мөн Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Батгэрэл хэлэхдээ “Өвөрхангай аймаг Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарина. Мод үржүүлгийн газрынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж орон нутагт тарих модны нөөцөө 20 нэр төрлийн модны нөөц бүрдүүлсэн. Нөөц модоо хэрхэн тарих, том хэмжээний хамгаалалтын ойн зурвасууд байгуулах ажил тулгамдаж байна. Арвайхээр хотод Баяннамсрай зэрэг цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг ажил хийгдэж байна” гэсэн юм.

Түүнчлэн аялал зохион байгуулах багийн гишүүн Б.Амартүвшин “ Бид Сэлэнгэ аймгийн Бугант, Ерөө, Шаамар, Сүхбаатар зэрэг сумдын ойн ангиудад туршлага судалж байна. Мөн Дархан-Уул аймаг, Булган зэрэг аймгуудаар явна. Маш үр дүнтэй ажил болж байна. Ойн салбарт Ногоон хэрэм төслийн хүрээнд  масс тариалалтын олон төрлийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, тариалалтын 100 метрийн  нэг урт даланг гар аргаар гурван өдөр босгодог бол далан босгох багаж техникээр  таван минутад босгож байна. Техникийн дэвшил масс тариалалтыг хаа сайгүй нэвтрүүлэх шаардлагатай” гэлээ.

Метрийн өргөнтэй далан гаргагч.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 212 (7456)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 49 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 21 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 22 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 34 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 41 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 1 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин