Д.Өсөхжаргал: Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулснаар ховор эко систем устах аюулд хүрнэ

2024-10-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Байгаль орчны төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ.  Амьтан судлаач Доктор Д.Өсөхжаргал" Хамтарсан Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Говийн Их дархан цаазат газарт байх Нарансэвстэйн боомтыг сэргээнэ, нээнэ гэсэн нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хэд хэдэн гэрээ конвенциуд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчиж байна. Мөн олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх талаар заасан Үндсэн хуулийн зарчим ч алдагдаж байна. Говийн Их Дархан Цаазат Газар анх 1975 онд байгуулагдсан бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог улсын тусгай хамгаалалттай газрын нэг. Уг газар нь А, Б гэсэн хоёр хэсгээс бүрддэг бөгөөд Нарансэвстэйн боомт нь А хэсэгт байрладаг. Энэхүү хэсэг нь Монгол Улсын Улаан ном, амьтны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нэн ховор, ховор амьтны жагсаалт, Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах конвенц зэрэгт бүртгэгдсэн 37 зүйл ховор, ховордсон амьтад бүхий амьтны аймгийн хувьд Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд асар ач холбогдолтой бүс нутаг. Энэ эко систем бүхий газар дэлхийн хаана ч байдаггүй зөвхөн Монгол Улсад л байдаг. Гэтэл энэ газарт боомт нээвэл өргөн уудам нутагт шилжин нүүдэллэн амьдардаг амьтад төдийгүй нэн ховор ургамал, шавж, шувууд, говьд цөөн байх уст цэг сүйдэж говийн эмзэг хөрс, экосистем аюулд орох эрсдэлтэй.  Өмнө нь энэ боомтыг 1993 онд нээгээд ердөө дөрвөн удаа ажиллуулаад байгаль орчин, говийн экосистемд асар хор нөлөөтэй учраас хааж байсан. Хэрэв Нарансэвстэйн боомтыг ашиглалтад оруулах юм бол маш олон хууль, актыг зөрчиж, ховор эко системийг бүрэн устгана гэж ойлгох хэрэгтэй" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 35 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 7 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

19 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

19 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин