Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна

2024-10-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төсөл нь 114.95 сая ам.долларын өртөгтэй. Үүний  100 сая ам.доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээл, 3.0 сая ам.доллар АХБ-ны тусламж ажээ. Уг төслийн хамгийн их хүчин чадалтай  станц нь  нийслэлийн СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурилагдсан. Тодруулбал, 80 мВт/200 мВт.ц эрчим хүчний хуримтлуурын систем юм. 2023 оны сүүлээр  ажиллаж эхэлсэн тус хуримтлуурын станц  хуримтлуулсан эрчим хүчээ  Сонгино дэд станцад нийлүүлсээр байна. Ирэх сард бүрэн ашиглалтад орохоор төлөвлөж байгаа ажээ. Түүнчлэн хуримтлуур  нь оргил ачааллын үед богино хугацаанд 80 мВт хүртэлх чадлыг нэгдсэн сүлжээнд нийлүүлснээр 20 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчний хязгаарлалтаас сэргийлж байна. Уг том чадлын хуримтлуур төвийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллаж эхэлснээс хойш буюу өнгөрсөн оны 12 дугаар сараас 2024 оны аравдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд нийт 51.1 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг системд нийлүүлсэн байна.

 

Баруун бүсийн зарим гэрэлгүй сум сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болжээ

 

Мөн “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Баруун бүсийн эрчим хүчний систем, “Алтай Улиастайн эрчим хүчний систем”-д 40.5 мВ.т хүчин чадалтай нарны болсон салхин цахилгаан станцуудыг холбох, цэнэг хураагуурын станцуудыг барьж байгуулан ашиглалтад оруулах ажлыг хийж байна. Үүнд Завхан аймгийн Улиастай суманд байгуулсан 5.0 мВт нарны станц хоёр дахь жилдээ ажиллаж буй. Одоогоор 18 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эрчим хүчний системд нийлүүлжээ. Мөн Говь-Алтайн Есөнбулагт 10 мВт нарны станц, Алтай суманд 0.5 мВт хосолмол систем, Хөвсгөл аймгийн  Мөрөнд 10 мВт хүчин чадалтай нарны станц ажиллаж тогтмол эрчим хүч үйлдвэрлэж байгаа бол  Ховд аймгийн Жаргалант сумын I цэцэрлэгийн барилгын дулаан хангамжийг 135 кВт-ын хөрсний дулааны насосын систем суурилуулж шийдсэн. Энэ нь нүүрсний хэрэглээ, нүүрс төрөгчийн ялгарлыг багасгасан байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл юм.

 

АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулин:

Эрчим хүчинд өртөгт шингэсэн тарифыг дэмжих нь чухал

 

Энэ талаарх мэдээллийг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клуб болон Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран “Сэргээгдэх эрчим хүч” хамтарсан уулзалтыг зохион байгуулах үеэр өгсөн юм.  АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ  “Монгол Улсын эрчим хүчний ханган нийлүүлэлтийн дутагдалтай байгаа асуудлыг тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Мөн бага тарифтай холбоотойгоор эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт дутагдаж байгаа тул өртөг шингэсэн тарифыг дэмжих нь чухал. Нүүрснээс салж шинэ эрчим хүчийг эрэлхийлэх хэрэгтэйг дурдсан. Мөн энэ танилцуулах уулзалтад  “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн  зохицуулагч М.Наранбат, “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл"-ийг зохицуулагч Б.Сугар, инженер н.Эрдэнэбаатар нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 31 (7455)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 52 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 23 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 24 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 37 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 43 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 45 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 3 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 3 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин