Томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга вакцин

2024-10-30
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

 

0-15 насныхны дунд өвчлөл эрс нэмэгдэж байна

 

Жил бүр улирал солигдох, хүйтний эрч нэмэгдэх энэ үед иргэдийн дархлаа муудаж, томуу, томуу төст өвчний дэгдэлт хүн амын дунд нэмэгддэг билээ. Тэр тусам хичээл сургуулийн үйл ажиллагаатай холбогдон 0-15 насныхны дунд өвчлөл эрс нэмэгдэж байгааг албаны сурвалжууд мэдэгдээд байна. Үүнээс үүдэн эмч, эмнэлгийн ажилтны ачаалал нэмэгдэж, эцэг эх асран хамгаалагчийн ажлын  ирц буурах зэргээр улс орны нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн салбарт нэлээдгүй дарамт учруулдаг. Тиймээс томуу, томуу төст өвчин болон томуугийн болзошгүй цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлаа хангаж ажиллах нь эрүүл мэндийн байгууллага төдийгүй  бусад салбарууд, ард иргэдийн үүрэг, хариуцлага болж байна.

Дэлхий дахины болон Монгол Улсын томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, өвчлөлийн цаашдын хандлага, эрүүл мэндийн салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл, салбарын бэлэн байдлыг хангах, томуугийн тандалтыг бэхжүүлэх, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах талаар “Томуугийн үндэсний арваннэгдүгээр зөвлөгөөн”-ийг өмнөх долоо хоногт хэлэлцүүлсэн юм.

Тус зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүргийн ЭМГ, ЭМТ, НЭ, БОЭТ, өрх, сумын ЭМТ болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дарга нар, тархвар судлагч, вирус судлагч эмч зэрэг 270 гаруй хүн оролцсон байна. Энэхүү  зөвлөгөөнд ДЭМБ, ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн байгууллагууд, АШУҮИС-ийн төлөөллүүд оролцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон юм. Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь улирлын томуугийн вакцинжуулалт бөгөөд жил бүр эрсдэлт бүлгийн хүн амыг хамруулан дархлаажуулдаг хэмээв.

 

Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин

 

Энэ жилийн тухайд томуугийн дархлаажуулалт наймдугаар сарын 26-аас нийслэлийн зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Нийслэлийн хэмжээнд нийт 180 мянган тун вакциныг хийнэ. Үүнээс нэн тэргүүнд томуугийн өвчлөлд өртөх эрсдэлтэй, өвчилсний дараа хүндрэх эрсдэл өндөр бүлгүүдэд дархлаажуулалтын вакциныг үнэ төлбөргүй хийнэ. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад томуугаар өвчилсөн нийт иргэдийн 50 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд, 20 гаруй хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байсан. Өөрөөр хэлбэл 70 гаруй хувь нь 0-9 хүртэлх насны хүүхдүүд байгаа учраас бага насны хүүхдүүдийг энэ дархлаажуулалтад хамруулна” хэмээн 2024 оны томуугийн дархлаажуулалтын талаар мэдээлэл хүргэсэн байна.

Томуугийн вакцины тухай хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөр “Томуу бол вирусээр үүсгэгддэг халдварт өвчин. Тиймд томуугийн халдвараар бүх насныхан өвчилдөг. Тэр дундаа бага насны хүүхдүүд уг өвчнөөр илүү хүндэрдэг. Тиймээс томуугийн вакцин зайлшгүй хийлгэх шаардлагатай гэж зөвлөнө. Томуугийн вакцин хийлгэж байж томуу, томуу төст өвчлөлөөс 90 орчим хувь сэргийлж чадна. Мөн хүндрүүлэхгүй байх боломжтой. Вакцин шинжлэх ухааны хувьд дээд түвшинд хөгжсөн. 100 мянган тохиолдолд нэг аюултай тохиолдол илрэхэд тухайн вакциныг дэлхий даяар татаж авдаг болсон тул эцэг эхчүүд вакцины тал дээр айхгүй байж болно.

Салбарын мэргэжилтнүүд томуугийн дархлаажуулалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхэлсэн тул эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Гэвч өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ. Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжилийн үе рүү шилжээд байна.

 

Томуу, ханиад хоёр ялгаатай

 

Томуу, томуу төст өвчнийг ханиадтай андуурч болохгүй юм. “Зинт” клиникийн эмч Т.Навчаа “Томуу, ханиад хоёр өөр өвчин бөгөөд томуугийн инфлүнза вирусээр үүсгэгдэж байгаа нь томуу, бусад 200 гаруй төрлөөр үүсгэгдсэнийг томуу төст буюу ханиад шуухинаа гэнэ. Томуугийн үед хүүхдийн халууралт насанд хүрэгчдийнхээс өндөр, олон хоног үргэлжилдэг. Бага насны хүүхдэд уушгины хатгалгаа, дунд чихний үрэвсэл, таталт, нас баралт зэрэг хүндрэл учрах эрсдэлтэй” хэмээсэн байна.

Ямар үед эмчид яаралтай хандах вэ?

• Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5С ба түүнээс өндөр халуурах

• Амьсгалын тоо олшрох, амьсгалахад бэрхшээлтэй байх

• Уруул, нүүр хөхрөх

• Цээж хонхолзох, цээжээр өвдөх

• Сүүлийн найман цаг хөнгөнөөр бие засахгүй байх

• Унтамхай болох, татах

• Халуурч, ханиалга багасаж байснаа эргээд нэмэгдэх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандана.

“Анхлан бэби” эмнэлгийн зөвлөх эмч Д.Сарантуяа “Томуу, томуу төст өвчин дандаа вирусээр үүсгэгддэг. Тиймээс вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өмнө уудаг байсан хэмжээнээс хоёр дахин их шингэн зүйл уулгана. Мөн хүүхдийн хоолны зуршил буурдаг тул бага хэмжээгээр, олон удаа шим тэжээлтэй хооллох хэрэгтэй. Хэрэв өвчилсөн тохиолдолд цэцэрлэг, сургуульд нь явуулахгүйгээр дархлааг дэмжих хэрэгтэй. Эцэг эх, асран хамгаалагчдын гаргадаг нэг алдаа бол халуурч эхлэнгүүт антибиотик уулгадаг. Мөн эмчид үзүүлэлгүйгээр бусдаас сонссон эмчилгээг өөрийн хүүхдэд хийх гээд байдаг. Энэ нь буруу юм” хэмээсэн юм.

Иймд эмчид заавал үзүүлж өөрийн хүүхдийн биеийн онцлогт нийцсэн, зохих эмчилгээг хийлгэх нь зөв юм. Үүнээс гадна амин дэмээр баялаг, халуун чанарын хүнс хэрэглэж дархлаагаа дэмжиж халдварт өвчнөөс сэргийлбэл зохино. Олон нийтийн газар явахдаа болон халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдолд амны хаалт хэрэглэх нь зүйтэй юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 30 (7454)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 57 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 29 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 30 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 42 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 49 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 50 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 9 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 9 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин