МАН-ын бүлэг ураны хөрөнгө оруулалтын гэрээг дэмжжээ

2024-10-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

МАН-ын бүлгийн хуралдаанаар /10.28/ УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрчим хүчний үнэ тарифын шинэчлэлийн танилцуулгуудын талаар мэдээлэл сонсож, хэлэлцжээ. Улмаар хоёр хуулийн төслийг УИХ-ын байнгын хорооны хуралданаар хэлэлцэхийг бүлэг дэмжжээ.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэхээр болсон билээ. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлах хүлээлттэй байна. Засгийн газраас БНФУ-ын "Орано Майнинг" компанитай байгуулах ураны Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбоотойгоор Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор оруулж ирж байна гэж тайлбарласан.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд цацраг идэвхт хаягдал, цөмийн түлшийг Монгол Улсын хилээр оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглосон бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэл жилийн хугацаатай байгуулахаар заасныг 20 хүртэлх жил болгон өөрчлөх зохицуулалт оруулж байгаа аж. Мөн цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өөрчлөхөөр тусгасан байна. Тухайлбал,

  • Ураны хүдрийн баяжмалын борлуулалтын үнэлгээний 5.0 хувь байх;

  • Цацраг идэвхт ашигт малтмалын зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр 0-130 ам.доллароор ангилж, 0-9 хувь хүртэл нэмэгдүүлж тооцохоор тусгажээ.

Нэмэлт, өөрчлөлтөөр оруулах дээрх зохицуулалт нь Монгол Улсад эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй гэж бүлгийн гишүүдэд тайлбарласан байна.

Түүнчлэн, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ураны Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах Ажлын хэсгээс УИХ дахь намын бүлгүүдэд мэдээлэл өгсөн бөгөөд ХҮН намын зүгээс хуулийн төслийг дэмжиж ажиллахаар илэрхийлж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 3 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

9 цаг 35 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

12 цаг 36 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 55 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 56 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 15 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 15 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин