“Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн зарцуулалт асуудалтай юу

2024-10-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.ЖАРГАЛ

Ховд аймгийн Булган сумын иргэн В.Чойжав “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн сэжиг бүхий зарцуулалтад болон түүнд үнэн зөв шалгалт хийх ёстой талаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Иргэн В.Чойжав одоогоос сар гаруйн өмнө олон нийтэд нээлттэй, “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн зарцуулалтыг мэдээлэлдэг “ОНХС” аппликейшнээс өөрийн сумын мэдээллийг харсан байна. Ингэхэд Ховд аймгийн Булган сумын “Орон нутаг хөгжүүлэх сан”-гийн данснаас 20 сая болон түүнээс доош мөнгөн дүнгээр сэжиг бүхий шилжүүлэг хийгдсэн ажээ. Мөн  мөнгөн дүн 20 саяас дээш тохиолдолд тендер зарлах ёстой байдаг тул түүнээс доош бүхэл дүнгээр шилжүүлсэн байна  гэж үзэж байгаа юм. Санхүүжилт олгосон ажил нь тус суманд гүйцэтгэгдэж байгаагүйгээс гадна зарим байгуулга, хувь хүн өөрийн дансанд тийм мөнгөн дүн орсныг мэдээгүй хэмээлээ. Жишээлбэл, онцгой байдлын хэлтэс инженерийн шугам холболт, соёлын ордны инженерийн шугам холболт, нэгдсэн эмнэлгийн инженерийн шугам холболт, талбай бетондох тохижуулах Бүрэнхайрхан багт зэрэг төсөлд тус тус 20 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. В.Чойжав “Манай сум шиг дэд бүтэц хөгжөөгүй орон нутагт ийм ажлууд хэрэгжээгүй” гэдгийг дурдсан юм. Мөн зургаан багт тус тус 20 саяын нийт 120 сая төгрөгийн хог ачих төслийн санхүүжилт олгосон байна. Энэ мэт санхүүжилтийн зарим нь засаг даргын жолооч, тамгын газрын хамгаалагч зэрэг хүний дансаар дамжсан хэмээв. Энэ асуудалд зохих байгууллага хяналт шалгалт хийж, Авлигатай тэмцэх газар үнэн зөв хандахыг шаардаж байгаа ажээ. Мөн зөвхөн Булган сумаар тогтохгүй бусад сумд ийм асуудал байхыг үгүйсгэхгүй тул шалгаж үзэхийг уриалж байгаагаа мэдэгдлээ.

Эх сурвалж: www.zms.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

6 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

10 цаг 1 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

13 цаг 2 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

13 цаг 15 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 цаг 21 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

14 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

20 цаг 41 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

20 цаг 41 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин