Казахстаны ерөнхийлөгч Токаев гэж хэн бэ?

2024-10-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны аравдугаар сарын 28-29-ний өдөр төрийн айлчлал хийх гэж байна. 

Ерөнхийлөгчийн хувиар анх удаа айлчлал хийх гэж байгаа К.Токаев 2006 онд Гадаад хэргийн сайдын хувиар, 2013 онд НҮБ ын Ерөнхий  нарийн  бичгийн даргын  орлогч бөгөөд НҮБ-ын Женев дахь салбарынЕрөнхий захиралын хувиар манай улсад ирж байсан юм. 

Ерөнхийлөгч К.Токаев 1953 оны тавдугаар сарын 17-ны өдөр Алматы хотноо төрсөн. Их жузын Жалайр овгийн хүн. Касым нь “өгөөмөр” гэсэн утгатай араб, Жомарт нь “эрэлхэг, зоригтой” гэсэн утгатай казах үг юм. 

​К.Токаев 1975 онд Москвагийн ОУХДС (МГИМО)-ийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. 1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлага хийсэн. 1992 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академи төгссөн.

1975 онд ​ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигч 

1975-1979 онд​ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилтан

1979-1983 онд​ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан

​1983-1984 онд​Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлагажигч

​ 1984-1985 онд​ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан

1985-1991 онд​ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх

1992-1993 онд​БНКазУ-ын Гадаад хэргийн орлогч сайд

1993-1994 онд ​БНКазУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд

1994-1999 онд ​БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

1999-2002 онд​БНКазУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд

2002-2003 онд​БНКазУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

2003-2007 онд ​БНКазУ-ын Гадаад хэргийн сайд

2007-2011 онд​БНКазУ-ын Сенатын гишүүн, Сенатын дарга

2011-2013 онд​НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дахь салбарын дарга  

2013-2019 онд​Казахстаны Сенатын даргаар ажиллаж байсан. 

Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн хүсэлтээр ажлаа өгсний дараа 2019 онд болсон ээлжит бус сонгуулиар К.Токаев төрийн тэргүүнээр сонгогдсон. Тус улсын Үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу (Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 7 жил байх бөгөөд дахин сонгогдохгүй) 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болсон ээлжит бус сонгуульд 81.31 хувийн санал авч, дахин сонгогдсон.Орос, хятад, англи, франц хэлтэй. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, улс төрийн шинжлэх ухааны доктор цолтой. Ерөнхийлөгч К.Токаев 2021 оноос Казахстаны Ард түмний Ассамблейн дарга, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүйн Зөвлөлийн даргаар ажиллаж байна. Ном унших, ширээний теннис тоглох, алхах дуртай. Оюутан байхдаа ширээний теннисийн спортын дэд мастер болсон гэдэг мэдээлэл байдаг. 2016-2018 онд улсынхаа Ширээний теннисийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан. 2022 онд Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Т.Эрдоантай теннис тоглож байсан удаатай юм.  2006 онд Казахстаны Гадаад хэргийн сайдынхувиар, 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийндаргын орлогч бөгөөд НҮБ-ын Женев дахь салбарынЕрөнхий захиралын хувиар Монгол Улсад ирж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn 

Үнэлгээний журам задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

Үнэлгээний журмыг задруулсан гишүүдийг олж тогтооно гэжээ

9 цаг 48 мин
Баялгийн сан ба “Баянхонгорын хоёр”

Монголчууд бүхий л шат, дамжлагадаа нутгархах буюу жалга довны үзлийг хэрэгжүүлдэг.

14 цаг 7 мин
Намууд нэгдэж Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэллээ

Монголын улс төр дэх жижиг намуудын хөдөлгөөн төдийлэн анхаарал татаад байдаггүй юм.

14 цаг 7 мин
Трампын тариф эдийн засгийн уналт авчрах уу

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойшхи хамгийн том

14 цаг 7 мин
Х.Тэмүүжин: Архивыг бүтнээр нь айл руу гаргасан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага тооцох гэхэд төрийн том шагнал өгч байсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн ү

Өчигдөр 16 цаг 38 мин
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өчигдөр 16 цаг 30 мин
Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Гаагийн шүүхийн давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр Д.Эрдэнэбалсүрэн сонгогджээ

Өчигдөр 15 цаг 59 мин
Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Дөрөвдүгээр сард болох бөхийн барилдааны хуваарь

Өчигдөр 11 цаг 53 мин
Н.Учрал: Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих ёстой

өрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн.

Өчигдөр 11 цаг 48 мин
Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайн

Өчигдөр 06 цаг 05 мин